Jump to content

Ц.Оюунтөгс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Овог нэр: Ц.Оюунтөгс

Ажил мэргэжил: “Зургаан буудал” ТББ-ын тэргүүн

Олонд танигдсан үйл: Орон байртай байх эрхийн төлөөх хүний эрхийн тэмцэгч

Хүний эрхийн төлөө тэмцсэн үйл хэрэг:

2012 оноос Азийн хөгжлийн банк /АХБ/-ны санхүүжилтээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлууд яригдаж эхэлжээ. Энэ үед “Дахин төлөвлөлт” хэмээх нэр томъёо иргэдэд төдийлөн танил биш байв. Энэхүү нэр томъёоны талаар учрыг нь сайтар ухаж ойлгох хүн ч ховор байжээ. Тэрээр Зургаан буудалд олон жил амьдарсан бөгөөд иргэдийн газар, байшинг зах зээлийн үнээс доогуур үнэлэхийг эсэргүүцэн, иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний өмнөөс дуу хоолойгоо өргөснөөр түүний хүний эрхийн төлөөх тэмцэл эхэлсэн түүхтэй.

Тэрээр 2015 онд “Зургаан буудлын оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо” хэмээх ТББ байгуулж гэр бүл, оршин суугаа газрынхаа иргэдийн эрхийн төлөө тэмцэж эхэлсэн. Түүний тэмцлийн үр дүнд зургаан буудлын айл өрхүүд хашаа байшин, газраа зах зээлийн бодит үнээр үнэлүүлж чадсан юм.

Эх сурвалж: www.mongolianchannel.com