Jump to content

Чарльз Буковски

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чарльз Буковски, 1988 он.

Хенри Чарльз Буковски (англи. Henry Charles Bukowski; 1920 оны 8-р сарын 16-нд Германд төрж, 1994 оны 3-р сарын 9-нд АНУ-ын Лос-Анжелест нас барсан) — герман гаралтай Америкийн уран зохиолч, яруу найрагч бөгөөд сэтгүүлч. Уран зохиолын «бохир реализм» хэмээх урсгалын төлөөлөгч. Арван зургаан түүвэр, зургаан роман, гуч гаруй яруу найргийн номд багтсан хоёр зуу гаруй өгүүллэгийн зохиолч.

Түүний зохиолоор хийсэн кинонууд

[засварлах | кодоор засварлах]
  • Энгийн галзуурлын түүх (англи. Tales of Ordinary Madness, 1981, Итали/Франц) — Марко Ферреригийн хийсэн кино.
  • Баар хэсэгч (англи. Barfly, 1987, АНУ) — Францын найруулагч Барбе Шрёдерын бүтээсэн уран сайхны кино.
  • Галзуу дурлал (англи. Crazy Love, 1987, Бельги) — Бельгийн найруулагч Доминик Дерюддерын бүтээсэн уран сайхны кино.
  • Хүйтэн сар (франц. Lune froide, 1991, Франц) — Патрик Бушитэгийн уран бүтээл.
  • Фактотум (англи. Factotum, 2005, Норвеги/Франц) — Бент Хамерын кино.
  • 1750-ын хайр (2010, Орос) — Сергей Руденкийн богино хэмжээний кино.