Jump to content

Чарльсайт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чарльсайт нь этрингитийн бүлэгт хамаарах сульфат эрдэс юм. Чарльсайтийг 1945 онд Харвардын их сургуулийн минералогич профессор доктор Чарлз Палачийн эрдэс судлалийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж түүний нэрээр нэрлэжээ. Энэхүү эрдэс нь маш ховор бөгөөд олдсон тохиолдолд ихэвчлэн талст хэлбэртэй байдаг. Түүний талстууд нь зөөлөн зургаан өнцөгт хэлбэртэй бөгөөд өнгө нь харилцан адилгүй байж болно. Өнгө нь тунгалаг цагаан бүр цайвар шар ягаан байх тохиолдол бий. Энэхүү хэврэг эрдэсийн массын хатуулаг нь 2.5 хувийн жин нь 1.79 юм. Нүдээр харахад тунгалаг боловч цагаан зураас(нунтаг өнгө) үлдээдэг. Чарльсайт нь дэлхийд ердөө цөөхөн хэдэн газар олдсон. Анх Нью-Жкрси мужийн Сассэкс тойргийн Франклин дахь Франклины уурхайгаас илрүүлжээ энэ нь 800р түвшний яг дээр дээвэр талаас хүдэр лүү 15орчим фут гүнд байрласан байсан . Уг хүдэр нь голчлон Франклинит виллемит болон бусад зарим хоёрдогч эрдсээс бүрдсэн байв. Эндээс олон талстууд нь 6мм хүртлэх урттай байсан бөгөөд клинохедрит талстууд ай хамт ургасан гэж таамагладаг. Чарльсайт олдсон өөр бусад газрууд нь өмнөд Африкийн умард кейф мужийн Вессэлийн уурхай, Н.Чвангинг уурхай, Каларахи уурхайд олдсон байдаг.