Чатбот
Чатбот (англи. chatbot) - хэрэглэгчийн сонирхосон хэрэгцээг асуултанд дэлгэрэнгүй мэдээлэл өгч тусалдаг виртуал харилцан ярилцагч, программ-харилцагч юм. Хэрэглэгчтэй харилцахдаа бичвэр эсвэл дуу хоолойг ашиглаж болдог. Чатбот нь онлайн харилцаа холбоог хялбарчлах (хамгийн хурдан хугацаанд холбогдох хэрэгцээт мэдээллийг өгөх) зорилгоор компани эсвэл брэндийн нэрийн өмнөөс харилцдаг бөгөөд үүнийг шууд оператортай харилцах эсвэл компанийн менежер рүү залгахаас өөр хувилбар болгон ашигладаг юм.
Виртуал харилцан яригч (чатбот) хэрэглэгчтэй автоматаар харилцахад ашигладаг. Тэдгээрийг зугаа цэнгэл, лавлах мэдээлэл, танилцуулга, зөвлөгөө өгөх зэрэг янз бүрийн ажил гүйцэтгэхэд ашиглаж болдог байна.
2022 оны намар OpenAI GPT-3 загварт суурилсан ChatGPT чатботоо эхлүүлсэн. ChatGPT нь гарах үедээ хамгийн дэвшилтэт чатботуудын нэг байсан бөгөөд харилцан ярианы хиймэл оюун ухааныг хөгжүүлэх томоохон алхам болсон гэж тооцогддог. Энэхүү загвар нь асар их хэмжээний мэдээллийн сан дээр суурилан бэлтгэгдсэн байдаг учраас хэрэглэгчидтэй амьд хүн шиг харилцаж чаддаг бөгөөд өргөн хүрээний сэдвээр асуултуудад хариулах чадвартай болсон байна.
Дэлхийд тэргүүлж буй зарим чатботууд
[засварлах | кодоор засварлах]Үйлчлүүлэгчдийн зөвлөгөөг автоматжуулах зорилгоор чатботуудыг өнөө үед бизнест өргөнөөр ашиглах болсон юм. Үүнд:
- ChatGPT — Шинийг сурах чиглэлд хамгийн сайн хиймэл оюуны чатбот.
- Microsoft Copilot (өмнө нь Bing Chat) — Microsoft Edge хайлтын системын хамгийн сайн чатбот.
- Gemini (өмнө нь Google Bard) — Google-ийн хамгийн сайн чатбот.
- Jasper Chat — Агуулга болон шинэ санаа дэвшүүлэх чиглэлийн хамгийн сайн чатбот.
- Perplexity.ai — Төрөл бүрийн эх сурвалжаас мэдлэг олож авах хамгийн сайн чатбот.
- Intercom — Хэрэглэгчдийг дэмжих үйлчилгээг сайжруулах хамгийн сайн чатбот.
- Drift — Хиймэл оюун ухаанд суурилсан худалдан авагчтай харилцах хамгийн сайн платформ.
- Kustomer — Үйлчлүүлэгчийн туршлагыг сайжруулах CRM платформ.
- Acquire — Хүчтэй ажлын процесс байгуулах чатбот.
- Conversational Cloud от LivePerson — Ажил хэргийн сайн үр дүнд хүргэх ярианы чатбот.
- Aisera — Аж ахуй байгууллагад зориулсан хамгийн сайн хиймэл оюун.