Jump to content

Чехийн Шинжлэх ухааны академи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чехийн Шинжлэх ухааны академи (чех: Akademie věd České republiky) нь 1993 онд Прага хотод байгуулагдсан Чех улсын үндэсний шинжлэх ухааны байгууллага юм. Түүний өмнө Чехийн хааны шинжлэх ухааны нийгэмлэг (1790), Чехийн шинжлэх ухаан, бичиг үсэг, урлагийн академи (1890), Чехословакийн шинжлэх ухааны академи (1952) гэгддэг байсан.

Бүгд Найрамдах Чех Улсын Шинжлэх Ухааны Академи нь судалгааны 3 чиглэл, 9 хэсэгт хуваагддаг 60 хүрээлэнтэй.

Энэ нь Математик, Физик, Дэлхий судлалын тэнхим, Хими ба амьдралын шинжлэх ухааны тэнхим, Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны салбар гэсэн гурван шинжлэх ухааны салбартай. Тус академи нь одоогоор 60 эрдэм шинжилгээний хүрээлэн, таван туслах нэгжээс бүрдсэн сүлжээг удирдаж, нийт 6400 ажилтантай бөгөөд тэдний талаас илүү хувь нь их дээд сургуульд бэлтгэгдсэн судлаачид, докторын зэрэгтэй эрдэмтэд юм.

Академийн төв оффис болон судалгааны дөчин институт Прага хотод байрладаг бол үлдсэн хүрээлэнгүүд нь улс даяар тархан байрладаг.

Академийн удирдагч нар

[засварлах | кодоор засварлах]
  • Иржи Велемински— 1993.
  • Рудольф Захрадник — 1993-2001.
  • Хелена Иллнерова — 2001-2005.
  • Вацлав Пачес — 2005-2009.
  • Иржи Драгош — 2009-2017.
  • Эва Зажималова — 2017 оноос.