Jump to content

Чийкава

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

  Чийкава (ちいかわ?), Нанка чийсакүтэ каваий яцү (なんか小さくてかわいいやつ?, шууд утгаар 'Жижигхэн, хөөрхөн амьтан'.), бол Наганогийн бичиж зурсан Япон улсын манга цуврал юм. Энэ бүтээлийн гол агуулга нь хөөрхөн амьтад буюу амьтдаас санаа авсан дүрүүдийн өдөр тутмын амьдрал, харилцаа зэрэг дээр төвлөрдөг. Энэхүү бүтээл 2020 оны нэгдүгээр сараас хойш Twitter-ээр цувралаар нийтлэгдэж, Коданшагаас танкобон долоон хувилбар болгон хэвлэгдчихсэн байгаа. Doga Kobo студийн бүтээсэн анимэ телевизийн цуврал 2022 оны дөрөрдүгээр сард анх гарсан.

Чийкава (ちいかわ?)
Дуу оруулсан: Аоки Харүка[1]
Чиикава бол тодорхой биш төрөл, хүйстэй жижигхэн, хөөрхөн амьтан юм. Том байшинд амьдардаг. Маш ичимхий мөн аймхай бөгөөд мангасуудтай таарахаараа амархан айдаг. Гэсэн ч үргэлж хүчтэй болох, найзууддаа тусалдаг сайн найз байхыг хичээдэг. Сүүлийн үед зэрлэг өвс түүхийн тавдугаар зэрэгтэй болохын тулд хичээж байгаа. Үгээр бараг ярьдаггүй, голчлон дуу авиагаар өөрийгөө илэрхийлдэг. Ихэнхдээ япон хэлээр "үгүй" гэсэн утгатай хүүхэд шиг "яда", "ияда" гэж дандаа
Хачиварэ (ハチワレ?)
Дуу оруулсан: Танака Макото[1]
Хачиварэ хоёр өнгийн муур шиг төрхтэй (Японд бас ийм төрлийн муурыг "хачиварэ" гэдэг) бөгөөд агуй дотор амьдардаг. Чиикава, Үсаги хоёрын эсрэгээр, Хачиварэ нь их яриа болон дуулах дуртай хөгжилтэй амьтан. Сайн сэтгэлтэй, найзууддаа үргэлж туслахыг хүсдэг. Гадаад төрх нь мууртай адил боловч үнэндээ муур биш. Албан ёсны Нагано үзэсгэлэнд сонгино, шоколад идэж чаддагийг нь харуулсан байдаг.
Үсаги (うさぎ lit. Туулай?)
Дуу оруулсан: Озава Ари[1]
Үсаги бол Чиикава, Хачиварэ хоёрын найз амьтан нь юм. Ихэнхдээ чанга дуугарч, тоглоомч зантай байдаг. Ухаалаг, үргэлж эерэг бодолтой байдаг бөгөөд зэрлэг өвс түүхийн гуравдугаар зэрэгтэй. Туулай шиг чихтэй, нэр нь бас "туулай" гэсэн утгатай боловч, Чиикавагийн албан ёсны мэдээллээр үнэхээр туулай эсэх нь тодорхойгүй.
Момонга (モモンガ lit. Нисдэг хэрэм?)
Дуу оруулсан: Юка Игүчи[2]
Момонга бол дэггүй, тоглоомч зантай нисдэг хэрэм юм. Дандаа хөөрхөн харагдахаар хичээж, анхаарал татахыг хүсдэг. Аюултай нөхцөлд ч хоол, амралт гуйсаар байдаг. Энэ зорилгынхоо төлөө хөөрхөн ааш гаргах нь бий. Нийгмийн дохио, мэдрэмж төдийлөн сайн ойлгодоггүй ч бусдын, ялангуяа Чиикавагийн хөөрхөн үйлдлийг дуурайж сурахыг хичээдэг. Тухайлбал, Чиикавагийн эвшээх буюу уйлах үйлдлүүдийг байнга дуурайдаг.
Ракко (ラッコ lit. Тэнгэсийн халиу?)
Дуу оруулсан: Үчида Юма[2]
Ракко бол тулаанд эрэлхэг тэнгэсийн халиу юм. Тэрээр дайсдыг дарах зэрэглэлд хамгийн дээгүүр зогсдог. Гадаад төрх нь их ноцтой харагддаг ч үнэндээ гүзээлзгэний амттай амттан идэх маж их дуртай. Мөн машинтай бөгөөд машинаа жолоодож чаддаг.[3]
Күри-манжүү (くりまんじゅう?)
Дуу оруулсан: Асай Такаюки[2]
Күри-Манжүү бол зөгийн баавгай болон самрын дүүргэгчтэй япон улсын амттан болох Күри Манжүү дээр үндэслэсэн дүртэй. Түүнийг ихэвчлэн архи ууж, янз бүрийн хоол идэж байгаагаар нь харуулдаг. Уух бүрт чанга, хэтрүүлсэн амьсгаа гаргадаг нь онцлог.[4]
Шиисаа (シーサー?)
Дуу оруулсан: Шимабүкүро Миюри
Роү рамэн рестораны шаргуу ажилчдын нэг. "Рамэн но Ёрой-сан" нь тэдний эзэн. Түүний дүр төрх нь Рюкюгийн соёлын ижил нэртэй эд өлгийн зүйлээс сэдэвлэгдсэн.
Фүрүхоня/Кани (古本屋・カニ?, lit. 'Хавч')
Фүрүхоня сайн сэтгэлтэй, тайван номын дэлгүүрийн ажилтан юм. [5] Толгой дээрээ хоёр хажуугаас гарсан хавчны сарвуу шиг хэлбэртэй ягаан хавч хэлбэрийн амьтан. Момонга хавчны хэлбэртэй үсний боолт зүүлгэснээр анх энэ дүр танилцуулсан. Нэр нь Фүрүхоня (古本屋) гэж бичигддэг ч зохиолч Нагано доор нь Кани (かに) гэж бичсэн байдаг. Одоогоор анимэд хараахан гарч байгаагүй дүр.
Пошэттэ но Ёрой-сан (ポシェットの鎧さん lit. "Пошэттэй хуягтан"?)
Дуу оруулсан: Сүгита Томоказү [2]
Хүмүүн төрхтэй, мөнгөлөг хуяг өмссөн, ягаан цүнхтэй нэгэн. Цүнхээ өөрөө хийсэн бөгөөд Чиикава анх түүний зах дээрээс худалдан авах гэж оролдсон ч цоорхой байсныг нь Хачиварэ анзаарсан. Үүний дараа тэрээр Чиикавад шинэ цүнх өгсөн. Үүнээс хойш Ёши, Хачи зэрэг өхөөрдөм амьтадтай дотно болсон. Тэрээр Роодоо но Ёрой-сан болон Рамэн но Ёрой-сан нартай сан найзууд бөгөөд гурав нь хамтдаа пикник хийх зэрэг зүйлсийн байнга хийдэг.
Роодоо но Ёрой-сан (労働の鎧さん lit. Хөдөлмөрийн хуягтан?)
Дуу оруулсан: Тоочи Хироки [2]
Мөнгөлөг хуяг өмссөн хүмүүн төрхтэй нэгэн бөгөөд хөөрхөн амьтдын ажлын байр зохицуулж, ажилд зуучлах үүрэгтэй байдаг.
Рамэн но Ёрой-сан (ラーメンの鎧さん lit. Рамэнгийн хуягтан?)
Дуу оруулсан: Мацүока Юшицүгү [2]
Шар хуяг өмссөн хүмүүн төрхтэй нэгэн бөгөөд Роү рамэн ресторанд ажилладаг.

Doga Kobo студи 2021 оны 10-р сарын 28-нд энэхүү бүтээлийг анимэ болгон бүтээхээ зарласан. [6] Цувралыг Михара Такенори найруулсан бөгөөд хөгжмийг нь Ямагүчи Юүма зохиосон. Энэ анимэг 2022 оны 4-р сарын 4-нд Fuji TV-ийн өглөөний мэдээлэл, энтертайнментийн "Mezamashi TV” нэвтрүүлгээр анх гаргасан. [7] [1] Азиас бусад бүс нутагт тус цувралыг Sentai Filmworks лицензлэн гаргасан. [8] 2022 онд Hidive платформ дээр англи хадмал орчуулгатай 120 анги нийтлэгдсэн ч түүнээс хойш зарим ангиуд өөр сувгуудаар гаргасан байдаг.[баримт хэрэгтэй] 2025 оны 3-р сарын 21-нд уг анимэг гурван сарын хугацаагаар завсарлах болсныг зарласан. [9]

Чийкава манга 2.7 сая гаруй хувь борлогдсон байна.

2024 онд Коданшагийн 48 дахь удаагийн манга шагналд нэр дэвшсэн. [10] Мөн Японы Зураачдын Холбооны 53 дахь удаагийн шагналыг манга ангилалд хүртсэн. [11]

2024 оны эхээр Чийкавагийн бараа бүтээгдэхүүн Хятад болон Хонконгт маш их алдартай болсон. [12] [13]

2025 онд анимэгийн хэсгүүд олон нийтийн сүлжээгээр тарсны дараа АНУ-д бас их алдартай болж эхэлсэн.

Хамтран ажиллалт, бараа бүтээгдэхүүн

[засварлах | кодоор засварлах]

Чийкава олон төрлийн бараатай болсон. Албан ёсны онлайн шопт анимэ дүрүүд дээр үндэслэсэн плюш тоглоом, стикер, хувцас зэрэг олон бараа зарагддаг. [14] Чийкава бусад комик болон компаниудтай хамтран гаргасан бүтээгдэхүүнүүд нь мөн өндөр үнэлгээ авсан. Чиикавагийн албан ёсны вэбсайт Санрио, Ханкюү, Converse[15] зэрэг брэндүүдтэй хамтарсан.

Чийкава дуучин Ариана Грандетай хамтран "Santa Tell Me" дууны клип дээр ажилласан. Алдартай дүрүүд нь Сантагийн хувцастай гарч, дууны клип нь анимэйшн хэлбэрээр бүтээгдсэн. 2023 оны 12-р сарын 6-нд гарснаасаа хойш нэг өдрийн дотор 1.38 сая удаа үзэгдсэн байна.

2024 оны 9-р сард Япон McDonald's-ын Happy Meal сэт дээр Чийкавагийн стикер гарсан. [16]

Чийкава болон бусад Япон брэндүүд 2025 оны Токио цувралд зориулан Мэйжор Лигийн бейсболын холбоотой хамтран ажилласан. [17]

Гадаад холбоосууд

[засварлах | кодоор засварлах]
  1. 1.0 1.1 1.2 1.3 Pineda, Rafael Antonio (February 1, 2022). "Chiikawa Anime Reveals Cast, Staff, April 4 Premiere". Anime News Network. Архивласан огноо February 1, 2022. Татаж авсан: February 1, 2022.
  2. 2.0 2.1 2.2 2.3 2.4 2.5 Pineda, Rafael Antonio (March 14, 2022). "Chiikawa Anime Reveals 6 New Cast Members". Anime News Network. Архивласан огноо March 14, 2022. Татаж авсан: March 14, 2022.
  3. "E51 - Get Tough Part 1". HIDIVE. Архивласан огноо May 9, 2025. Татаж авсан: 2025-05-08.
  4. "ちいかわ". nyaa.neocities.org. Архивласан огноо April 16, 2025. Татаж авсан: 2024-10-18.
  5. "『ちいかわ なんか小さくてかわいいやつ(7)』(ナガノ) 製品詳細 講談社". 講談社「おもしろくて、ためになる」を世界へ (Япон хэлээр). Архивласан огноо March 27, 2025. Татаж авсан: 2025-05-08.
  6. "Twitter Manga Chiikawa Gets Anime by Doga Kobo Next Year". Anime News Network. October 28, 2021. Архивласан огноо October 28, 2021. Татаж авсан: November 7, 2021.
  7. Pineda, Rafael Antonio (January 4, 2022). "Chiikawa Anime Premieres This Spring". Anime News Network. Архивласан огноо January 4, 2022. Татаж авсан: January 4, 2022.
  8. Pineda, Rafael (July 2, 2022). "Sentai Filmworks Licenses Peter Grill Season 2, Chiikawa, Ragna Crimson, More". Anime News Network. Архивласан огноо July 3, 2022. Татаж авсан: July 3, 2022.
  9. Pineda, Rafael Antonio (March 21, 2025). "Chiikawa Anime to Air Reruns Until New Episodes Resume in July". Архивласан огноо March 21, 2025.
  10. Cayanan, Joanna (April 8, 2024). "48th Annual Kodansha Manga Awards' Nominees Announced". Anime News Network. Архивласан огноо April 8, 2024. Татаж авсан: April 8, 2024.
  11. Pineda, Rafael Antonio (April 12, 2024). "Calorie's Love Affair Manga Wins Japan Cartoonists Association Award". Anime News Network. Архивласан огноо April 12, 2024. Татаж авсан: April 12, 2024.
  12. Li, Xin; Ding, Xiaoyan (May 16, 2024). "For Stressed Young Chinese, Chiikawa Toys Are Digital Ibuprofen". Sixth Tone. Архивласан огноо May 17, 2024. Татаж авсан: May 16, 2024.
  13. "Why do Hong Kong teens like Chiikawa? Here is a psychologist's answer". Young Post. 2025-02-02. Архивласан огноо May 9, 2025. Татаж авсан: 2025-03-18.
  14. "ちいかわマーケット 公式グッズショップ". ちいかわマーケット (Япон хэлээр). 2024-09-11. Архивласан огноо May 1, 2025. Татаж авсан: 2024-10-25.
  15. "CONVERSE×ちいかわ コラボレーションアイテム 発売". コンバース オンライン ショップ | CONVERSE ONLINE SHOP (Япон хэлээр). 2023-12-07. Эх хувилбараас архивласан: December 20, 2023. Татаж авсан: 2024-10-31.
  16. Donohoo, Timothy Blake (2024-08-24). "McDonald's Launches New Set of Collectible Happy Meal Stickers Starring Chiikawa". CBR. Архивласан огноо August 24, 2024. Татаж авсан: 2025-03-18.
  17. "MLB Tokyo Series presented by Guggenheim to feature fan events, Japanese brand collabs, retail takeovers, new sponsors and more". MLB.com. Архивласан огноо March 10, 2025. Татаж авсан: 2025-03-18.