Jump to content

Чимэгэ Системс ХХК

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чимэгэ Системс ХХК
Компанийн төрөлХязгаарлагдмал хариуцлагатай компани
Аж үйлдвэрийн салбар
  • Мэдээллийн технологи
  • Программ хангамж
  • Хиймэл оюун ухаан
Байгуулагдсан2019
Үүсгэн байгуулагч
  • С. Бадрал
  • Э. Төгөлдөр
Төв байр
Улаанбаатар
,
Монгол Улс
Үйлчилгээ
  • Програм хангамжийн хөгжүүлэлт
  • Вэб апп хөгжүүлэлт
  • Хиймэл оюун ухаан
  • Өгөгдлийн шинжилгээ
Ажилчдын тоо
70+ (2025)
Вэб сайтhttps://chimege.com/mn/

Чимэгэ системс ХХК нь 2019 онд үүсгэн байгуулагдаж (үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал С.Бадрал), хиймэл оюунд суурилан хүний хэлний суурь технологиудыг амжилттай хөгжүүлж  буй Монголын стартап төдийгүй хиймэл оюун ухааны тусламжтайгаар компьютерын системүүд монгол хэлээр чөлөөтэй харилцах боломжийг бүрдүүлсэн дэлхийн анхдагч компаниудын нэг юм.

Анхны бүтээгдэхүүнүүдийн нэг нь “Чимэгэ бичээч” нэртэй яриаг текст болгон хөрвүүлэх систем байв. Энэ нь монгол хэлээр ярьж буй хүний яриаг автоматаар бичвэрт буулгах чадвартай анхны AI суурьтай бүтээгдэхүүнүүдийн нэг болсон юм. Уг бүтээгдэхүүн нь хэвлэл мэдээлэл, боловсрол, хууль эрх зүйн салбаруудад өргөнөөр ашиглагдаж эхэлсэн.

Бүтээгдэхүүн ба үйлчилгээ

[засварлах | кодоор засварлах]
  • Chimege Writer - Чимэгэ бичээч нь дуу болон дүрс бичлэгийн монгол яриаг бичвэрт буулгах систем юм. Их хэмжээний текст шивэх, ном зохиол бичих, ярилцлагыг текст рүү буулгахад тохиромжтой.
  • Chimege Reader - Чимэгэ уншигч бол таны хүссэн бичвэрийг хиймэл оюунаар боловсруулж, амьд мэт хоолойгоор уншдаг систем юм. Мэдээ, хурал зөвлөгөөн хөтлөх, ном зохиол, кино, контентын тайлбар унших, илтгэл тавих зэргээр дуу оруулах ажлуудыг 8 төрлийн дуу хоолойноос сонгон контентоо бүтээх боломжтой.
  • Chimege Duudan - Дуудан бол яриаг шууд бичвэрт буулгах систем юм. Гар утсаа микрофон болгон ашиглах бөгөөд таныг ярьж байхтай зэрэгцэн веб буюу компьютерын дэлгэц дээр яриа бичвэр болон хөрвүүлэгдэх юм.
  • Chimege Keyboard - Монголд анхдагчаар дуу яриагаар бичдэг гар утасны гар (keyboard) юм. Энэхүү гарыг ашиглан гар утасны бичих бүх хэсэгт шивэхгүй яриагаараа бичнэ.
  • Chimege Potocol - Чимэгэ протокол бол хиймэл оюунд суурилсан хурлын систем. Өдөр тутамд хурлын тэмдэглэл хөтлөх ажлаа хөнгөвчлөх, бүтээмжээ нэмэх сонирхолтой албан байгууллагад тохиромжтой.
  • Chimege Sub - Төрөл бүрийн маркетингийн контент, сургалтын видео, лекц, телевизийн нэвтрүүлэг дээр монгол, англи, орос, монгол бичгээр хадмал үүсгэх, орчуулга хийхэд ашиглаглах боломжтой.
  • Chimege Sonur Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам, Азийн хөгжлийн банк- тай хамтарч харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан монголоор дэлгэц уншигч системийг бүтээв. Монгол хүмүүс Windows™, MacOS™, Linux™ бүхий компьютерүүд, Android™, iOS™ бүхий гар утас таблетуудыг чөлөөтэй ашиглах боломжтой болж байна. Уг төсөл хэрэгжсэнээр 12053 иргэд сурч боловсрох, төрийн үйлчилгээ чөлөөтэй ямар нэгэн саадгүйгээр авах боломжтой болсон.
  • IVA - Хиймэл оюунт ажилтан. Хэрэглэгчдээ түргэн шуурхай үйлчлэх, 24/7 хариу өгөх, ажилтнуудын сэтгэл ханамжийг өсгөх, бүтээмжтэй ажиллахыг хүссэн байгууллага, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан бүтээв.

Хэрэгжүүлсэн төслүүд

[засварлах | кодоор засварлах]
  • GovAgent- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын захиалгаар засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэд олон нийт нээлттэй мэдээлэл авах, танилцах процессыг хиймэл оюунд суурилан автоматжуулсан. Төслийн үр дүнд Монгол Улсын хэмжээнд 1,990,473 хэрэглэгчид хүрч, 87 байгууллагын 1,263 төрлийн үйлчилгээний мэдээлэл GovAgent-аар дамжуулан иргэдэд хүрч байна.
  • Мeduuleg AI - Хууль зүйн дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны захиалгаар мөрдөн шалгах ажиллагааг сайжруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, үр дүнтэй болгоход чиглэсэн. Төслийн үр дүнд 2024.01.01-ээс Монгол улсын хэмжээнд 120 мөрдөгч Meduuleg AI системийг ашиглан мэдүүлэг авах үеийн тэмдэглэл хөтлөх үйл ажиллагааг хөнгөвчлөн иргэдэд хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж байна.
  • TenderEval- Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын захиалгаар худалдан авах үйл ажиллагааг илүү үр ашигтай, ил тод, найдвартай болгох зорилгоор хэрэгжүүлсэн төсөл юм. Худалдан авах үйл явцыг автоматжуулж, хүний оролцоо болон субъектив нөлөөллийг багасгах, тендерийн үнэлгээний процессыг хурдасгаж, цаг хугацаа, зардлыг бууруулах, тендерт оролцогчдын материалыг нарийвчлан шалгаж, шалгуурт нийцсэн, чанартай саналуудыг сонгох, ил тод байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, худалдан авах үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж захиалгч талд эерэг нөлөө үзүүлэх зорилготой. Төслийн үр дүнд жилд 5000 байгууллагын 1000 тендерийг үнэлэх ажлыг 100% автоматжуулан хиймэл оюунаар үнэлгээ хийснээр үйл ажиллагаа тасалдалгүй, ил тод нээлттэй байх, хүнээс хамаарсан алдаа багасгаж эерэг нөлөө үзүүлсэн.
  • 2019 он - "STARTUP CONTEST" - Winner
  • 2021 он - "WSA" - Global Winner
  • 2021 он - "Hello Tomorrow" - Deep tech Pioneer
  • 2021 он - "ITU DIGITAL WORLD 21" - ITU Finalist
  • 2021 он - "STARTUP WORLD CUP" - Regional Winner 2021