Чимэдийн Базар
Чимэдийн Базар нь сэтгүүлч, сэтгүүл зүйн доктор хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрж, Галт суманд өсөж торнижээ.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийг төгссөн. 2003 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн.
2004 онд “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага” сэдвээр Сэтгүүл зүйн ухааны доктор PhD зэрэг хамгаалсан.
Ч.Базар нь УИХ-ын гишүүн асан С.Оюуны улс төрийн зөвлөхөөр ажиллахдаа “Авлигын эсрэг тэмцэх тухай” хуулийн төслийг бичилцэж, улмаар 9 удаа өргөн барьж, 9 удаа буцаагдсаны эцэст батлуулжээ.[1]
Ч.Базар 2020 онд УИХ-ын сонгуулийн 17-р тойрогт нэр дэвшиж байсан.
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]Чимэдийн Базар нь сэтгүүл зүй болоод улс төрийн удирдлагаар нарийн мэргэшин ажиллаж ирсэн.
- 1987–1994 онд Дээд сургууль төгсөөд Монголын радиод сурвалжлагч, редактор, хариуцлагатай редактор
- 1995–1997 онд Монголын Үндэсний ТВ-ийн “MM” агентлагт сурвалжлагч, парламентын тоймч, ерөнхий редактор
- 1997–2001 онд Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Лавлах, судалгааны албаны дарга
- 2002–2004 онд УИХ дахь Цэнхэрийн Хэвлэл мэдээллийн албаны дарга
- 2004–2005 онд УИХ дахь “Эх орон–Ардчилал” эвслийн ХМА-ны дарга
- 2005–2008 онд ИЗНН-ын Хэрэг эрхлэх газрын дарга, ИЗНН-ын УИХ дахь зөвлөх
- 2008–2012 онд УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвд шинжээч
- 2012–2015 онд ГХЯ-нд Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан хэлтсийн дарга
- 2015 оны 2 сарын 14-нээс Нийгэм, сэтгэл судлал дээд сургуулийн захирал
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]Ч.Базар нь ном бүтээл, судалгаа шинжилгээний ажил хийж ирсэн. Үүнээс дурдвал:
- 2003 онд “Үндэсний шударга ёсны үзүүлэлт” номын “Хэвлэл мэдээлэл ба авилга” бүлэг
- 2004 онд “Хэрхэн эрэн сурвалжлах вэ” 2 бүлэгт ном
- 2007 онд “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй: Монгол ба бусад” 3 бүлэгт ном
- 2008 онд Соросын сангийн захиалгаар “Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд дэмжсэн эрх зүйн болон үйл ажиллагааны орчин бүрдүүлэх арга зам” бодлогын судалгааны тайлан
- 2010 онд ИЗНН-ын түүх “Сайн цагийн төлөөх тэмцэл”
- 2012 онд “Авлигыг хэрхэн эрэн сурвалжлах вэ” 3 бүлэгт ном
- 2013 онд “Байгаль орчны тулгамдсан асуудал, хариулт” аппликэйшн, онлайн ном
- 2014 онд “Сайн цагийн төлөө” хөтөлбөрийн ном
- 2019 онд “Оюутны хөтөч”
Судалгааны ажлууд
[засварлах | кодоор засварлах]- “Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдал”
- “Чөлөөт хэвлэлийн нийтлэлийн ёс зүйн байдал”
- “Монголын сонгуулийн тогтолцоонд шинжилгээ хийх нь”
- “Хүйсийн тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилт”
- “Уул уурхайн баялгийн сангийн хуваарилалт – бусад орны жишиг”
- “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зүйл заалтыг задлан шинжлэх нь”
- “Бичил уул уурхайн өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого”
- “Баялгийн сан бий болгох нь”
Гавьяа Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2010 онд Алтан гадас одон
- 1997, 2001 оны Шилдэг сэтгүүлч
- 1999 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол, тэмдэг
- 2004 онд ШДХ-ны “Мөнх тэнгэрийн одон”
- 2005 онд Ардчиллын одон
- 2014 онд Байгаль орчны тэргүүний ажилтан цол, тэмдэг
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Facebook". www.facebook.com. Татаж авсан: 2025-10-01.