Jump to content

Чинбатын Ундрам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чинбатын Ундрам
 Монголын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
Албан тушаалаа авсан
2024, 2025
Ерөнхий СайдГомбожавын Занданшатар
Хувийн мэдээлэл
Төрсөн1982
Монгол улс
Улс төрийн намМонгол Ардын Нам
Алма матерЛондон хотын Олон улсын америкийн их сургуулийн бизнесийн сургууль
Японы Нагоягийн Их сургууль
МэргэжилЭдийн Засагч

Чинбатын Ундрам (1982 онд төрсөн) нь эдийн засгийн ухааны доктор, дэд профессор цолтой, Монголын эдийн засагч. Тэрээр Монгол улсын их сургуулийн сургалтын нэгдсэн албаны дарга, захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, Санхүү төлөвлөлт хариуцсан дэд захирлаар ажиллаж байв.

Ч.Ундрам 1998 онд Нийслэлийн 23-р дунд сургуулийг төгсөөд 1999 онд АНУ-ын Хойд Каролина муж улсын ФэйFayetteville Терри Сэнфордanford Ахлах сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцжээ. Улмаар ИБУИНВУ-ын Лондон хотод Бизнесийн удирдлагын Бакалавр, Магистрын зэрэг хамгаалсан.

2010 ​онд Япон улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж Зочин судлаачаар ажиллан, “Ил уурхай болон төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийн төслийн менежмент ба симуляц дүн шинжилгээ хийх зарим аргууд” сэдвээр Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрээр 2015​ онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн тогтоолоор Дэд профессор цол хүртсэн.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 2005-2006 онд Эм Си Эс Интернэйшнл ХХК-д Маркетингийн менежер
  • 2007-2008 ​онд Япон Улсын Нагоя хотын Нагоя их сургуулийн Эдийн засгийн сургуульд зочин судлаач
  • 2010-2020 онд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн дэргэдэх Өрсөлдөөний макро-экономикийн институтын Монгол улс дахь кординатор
  • 2010-2012 ​онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд тэнхимийн эрхлэгч, Профессор
  • 2012-2013​ онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Менежментийн тэнхимд Профессор
  • 2013-2014​ онд Монгол Улсын Их Сургуулийн Бакалаврын сургалтын албаны дарга, Байгаль эх лицей ахлах сургуулийн Удирдах зөвлөлийн дарга
  • 2014-2017​ онд Монгол Улсын Их Сургуулийн Сургалтын нэгдсэн албаны дарга, Бизнес, менежментийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Байгаль эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн Удирдах зөвлөлийн дарга
  • 2017-2018​ онд Монгол Улсын Их Сургуулийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал
  • 2018-2019 онд Монгол Улсын Их Сургуулийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал
  • 2017-2020 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн
  • 2019-2020 онд Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуульд профессор
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024-2025 онд Монгол Улсын Их хурлын Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга
  • 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд

Тэрээр нөхөр, 2 хүүхэдтэй

Доктор Ч. Ундрам нь АНУ-ын Симио компанийн захиалгаар “Симуляци”, Япон улсын Панасоник корпорацийн дэргэдэх PHP Institute Inc-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр "Бизнесийн амжилт хүнээс" зэрэг номыг орчуулснаас гадна МУИС-ийн хамт олонтойгоо "Менежмент", "Бизнес ба нийгэм" мэргэжлийн сурах бичиг хэвлүүлжээ. Мөн "Төрийн албан хаагчийн ёс зүй" номын хамтарсан зохиогчоор ажилласан байна.

Эрдэм шинжилгээний өгүүлэл

[засварлах | кодоор засварлах]