Чингис хаан (дуу)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Чингис хаан
Чингис хаан
Нийтэд хүрсэн огноо 1979 он
Жанр Шлагер, поп
Зохиогч Ральф Зийгель, Бёрнд Майнингер
Цомог Чингис хаан

Чингис хаан (герм. Dschinghis Khan) дуу бол Германы Чингис хаан хамтлагийн 1979 онд Евровижн дууны уралдаанд Баруун Герман улсыг төлөөлөн оролцсон бүтээл юм.


Тус дуу нь Евровижн дууны уралдаанд 86 оноо авч, арван есөн орноос дөрөвдүгээр байрт шалгарч байлаа.

Ральф ба Бёрнд нарын хөгжмийн шилдэг продюсерүүд тус дууг бичиж, хөгжмийг зохиосон бөгөөд Бони М ын эхлүүлсэн диско хөгжмийн урсгалын ачаар хүчээ авчээ.

Дууны нэрийн утгын өгүүлж байгаагаар, бахархалт Монгол баатрыг магтан дуулахдаа, Тэр дайснуудынхаа эсрэг зөвхөн инээж байсан/Яагаад гэвэл хэн ч түүний хүчийг эсэргүүцэж чаддаггүй байсан гэж Чингис хааны цэргийн хүчийг магтахын зэрэгцээ, Түүний гэртээ дагуулж орсон бүх эмэгтэй/түүнд таалагдсан байсан/Түүнийг хайрлаж үзээгүй эмэгтэй/энэ дэлхийн хаана ч байдаггүй гэж ярьдаг/Тэр нэгэн шөнө долоон эмэгтэй жирэмсэн болгож байлаа[1] гэж түүний романсыг ч бас өгүүлжээ.

Тухайн цаг үеийг ноёрхож байсан Чингис хааны тухай энэ дууг БНСУ-д тус улсыг эзлэж байсан Монгол үндэстнийг магтан дуулсан хэмээн хориглож байсан байна.

1 дүгээр бадаг нь жирийн үгээр эхлээд, 2 дугаар бадаг нь 19 насны хязгаарлалттай бүтээл болон бүртгэгдсэн байна.

Чингис хаан (Dschinghis Khan) дуу бол Германы Чингис хаан хамтлагийн 1979 онд Евровижн Дууны Уралдаанд Баруун Герман улсыг төлөөлөн оролцсон бүтээл юм.

  • Мянган морьтон хээрийн салхитай уралдан давхинам. Хү Ха, Хү Ха
  • Манлайд нь цойлох Чингис хааныг бүгд л даганам. Хү Ха, Хү Ха
  • Элс шороон дундуур моридынх нь төвөргөөн тачигнаж
  • Энэ дэлхийн улс бүхэнд айдас түгшүүр төрүүлсэн
  • Эрэлхэг тэднийг зогсоох хүч
  • Аянга цахилгаан, аадар бороонд ч үгүй гэнэм
  • Чин Чин Чингис Хаан, Чин Чин Чингис Хаан
  • Хүлэг морьдоо давираад бай
  • Хөдөл урагшаа ахан дүүсээ
  • Хөхөн баясаж наргицгаа
  • Хөөрөн цэнгэж даргицгаа
  • Наргиад бай даргиад бай
  • Архи дарс идээны дээж шүү дээ
  • Алив бид чинь Монголчууд шүү дээ
  • Алибан Чөтгөр аваачихаар ирсэн ч
  • Айх юм алга яваад л очицгооно оо. http://worldmongol.com/
  1. Видео клип: Чингис хаан 1979
  2. Видео клип: Чингисийн сүртэй хүү 1979
  3. Видео клип: Өөр хувилбар 2008

Европын Хит парадад эзэлсэн байр[засварлах | edit source]

Дуу Европын хит парад Байр
Dschinghis Khan Flag of Austria.svg Австри Австрийн хит парад[2] 8
Flag of Germany.svg Герман Германий хит парад[3] 1
Flag of Norway.svg Норвеги Норвегийн хит парад[4] 3
Flag of Switzerland.svg Швейцари Швейцарийн хит парад[5] 3

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. [1] "Dschinghis Khan" lyrics
  2. Австрийн сингл-чарт. Austria Top 40. the original on 2012-04-06-с архивлагдсан. 2009-08-16-д хандсан.
  3. Германий сингл-чарт. Charts-Surfer. the original on 2004-07-14-с архивлагдсан. 2009-08-16-д хандсан.
  4. Норвегийн сингл-чарт. VG-lista. the original on 2012-04-06-с архивлагдсан. 2009-08-16-д хандсан.
  5. Швейцарийн сингл-чарт. Schweizer Hitparade. the original on 2012-04-06-с архивлагдсан. 2009-08-16-д хандсан.