Чинжүү тариалах (Органик хүнсний ногоо тариалах)
Ургалтын хугацаа : 140—160 хоног
Соёололт: 22-30*С
Хүйтэнд тэсвэрлэх доод хэм 10*С
Хөрс: Сийрэг, тэжээллэг бодисоор баялаг сайн элбэгшүүлсэн
Гэрэл шаардах байдал: Нарны гэрэл бүхэл өдрийн нартай байх ил газар тарих
Тарих схем: Ургамал хооронд, мөр хооронд 50-60 см
Усалгаа: 1 ургамалд 4-5л ус зарцуулахаар бодож усалгаа үргэлжлүүлнэ.
Ургах орчин дулаан: 24*С хэмээс дээш цэцэглэлт түрэгсч энэ үед тоос хүртээлтийг сайжруулахын ургамлыг өдөр бүр хөнгөн доргиох. Халуун өдөр дулааныг 26-30*С д барих нь ургамлын хөгжилд хэвийн сайн нөлөөлнө.
Үрсэлгээ ургуулах: Нарны хуримтлал бүхий хүлэмж ба өвлийн хүлэмж ажиллуулж байгаа үед үрслэгээ бойжуулах цаг хугацааны хувьд зөрүүтэй бойжуулах ажлууд байдаг. Дээрх 2 нөхцөлөөр эрт чанартай ургац авах мөн үнэтэй борлуулах боломжууд байдаг тул үрслэгээг цаг хугацаагаар дараалуулж ургуулах боломжтой. Үүнд 3-р сарын дундуур үрслэг хүлэмжинд шилжүүлэхдээ шөнөдөө дотуур хучлагатай хонуулах үеийн үрслэгээг 2-р сарын 01-с хэтрэхгүй орон сууц байшингийн цонхон дээр үрслэг тарьж эхлэх нь чухал. 2 дахь эрт ургац авах арга нь 3 р сарын 01-с хүлэмжинд халуун дарлаганд үрслэг эхлэх ажлуудыг хийнэ. Цаг хугацааны хувьд ялгаатай хэдий ч амтат болон гашуун чинжүүний соёололтийн үе дэх хөрсний болон агаарын дулаан шаардах байдал тогтмол 22-30*С байх.
Үрслүүлж буй үрийн хэвтрийг 1 үр тутамд 25 см² талбай оногдохоор 1 ш үр 1см гүнд суулгана.
Хоовонд үрслүүлэх: 1 хоовонд 1 үрийг 1 см гүн нүхэнд суулгана. Үрслүүлснээс хойш 10-15 хоногийн дараа соёолно. Үрслэг ургалтын хугацаа 60-70 хоног 3-4 хос навчтай болмогц хүлэмжинд шилжүүлэн суулгана.
Ургалтын нөхцөл
Таатай: • Тогтмол услах, нарны гэрэлд ил байлгах
• 18 - 22 хэмд байлгах -> Зуны улиралд өвлийн хүлэмжинд тарьж байгаа тохиолдолд хүлэмжний агааржуулалтыг сайн хийж байх хэрэгтэй. Агааржуулалт муугаас болж мөөгөнцөртөж, ургац муу өгөх талтай.
Таагүй:
• Хүйтэн нөхцөл ( 10-12 хэмээс доош)
• Усалгаа ихдэх эсвэл хэт хуурайших
Тариалалтын үйл явц
Чинжүү нь хуурайшилтанд мэдрэмтгий ургамал учир тогтмол услах хэргтэй боловч үндэс нь ус илүүдсэн үед гэмтэх талтай (астфиксия) байдаг. Чинжүүг ургуулах явцад хөрс хэзээ ч хатах ёсгүй бөгөөд чийгийг байнга хадгалж байх ёстой. Иймээс, чийгшилийг хадгалж хөрсийг элэгдэлээс хамгаалах болон услалтын тоог багасгахын тулд хөрсийг хучих нь чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.
Чинжүүг шаардлагатай шим тэжээлт бодисоор хангахын тулд био ялзмаг болон бусад органик бордоогоор хөрсийг зайлшгүй бордох шаардлагатай .
Ургамлыг сойх болон танах нь чинжүүний ургац болон жимсний хэмжээг сайжруулах чухал алхам юм. Том, сайн чанарын чинжүү хурааж авахын тулд нэг ургамалд хамгийн ихдээ 15 жимс үлдээнэ.
Ургац хураалт
Чинжүү нь ургаж байх хугацаандаа өнгөө хувиргадаг ба бүрэн боловсрохоос өмнө бүгд ногоон өнгөтэй байна.
Сортоос хамаарч улаан, шар өнгөтэй болохоор нь эсвэл өмнө нь (ногоон байхад нь борлуулалтанд) хурааж авч болно