Чихрийн шижингийн нефропати

Чихрийн шижингийн нефропати буюу чихрийн шижин өвчний бөөрний эмгэг нь удаан хугацааны турш чихрийн шижинтэй явсны улмаас бөөрний үйл ажиллагааг алдагдаж бөөрний архаг дутагдал болно.

Шалтгаан[засварлах | кодоор засварлах]

  • Чихрийн шижингийн 1-р хэлбэр: 20 жилийн дараа чихрийн шижингийн нефропати үүсэх магадлал 30-40%-тай
  • Чихрийн шижингийн 2-р хэлбэр: 20 жилийн дараа чихрийн шижингийн нефропати үүсэх магадлал 15-20%-тай

Тархвар зүй[засварлах | кодоор засварлах]

Чихрийн шижинтэй Африк гаралтай болон унаган Америкчууд, эрэгтэйчүүдэд уг нефропати үүсэх эрсдэл өндөр

Эрсдэлт хүчин зүйлс[засварлах | кодоор засварлах]

  • Глюкозын хяналт муу
  • Хяналтгүй даралт ихсэх
  • Чихрийн шижин 1 өвчтэй байх
  • Тамхи татдаг
  • Удамд энэ өвчнөөр өвдөж байсан хүн байх

Эмгэг судлал[засварлах | кодоор засварлах]

тархмал гломерулосклероз
  • Гэрлийн микроскопи: мезингийн матрикс ихэсч, улмаар тархмал гломерулосклероз эсвэл зангилаат гломерулосклерозтой (Kimmelstiel-Wilson nodules)[1]
  • электрон микроскопи: түүдгэнцэрийн суурь мембраны зузаарал үлэмж ихэснэ.

Эмнэл зүй[засварлах | кодоор засварлах]

Эмнэл зүйд нефроз хам шинж илрэнэ. Мөн ядрахь толгой өвдөх, дотор муухай оргих, бөөлжих, олон удаа шээх (полиури), шөнөөр шээх (nocturia), хоолны дуршил муудах, арьс загатнах, хөл хавагнах шинжүүд илрэнэ.

Бөөрний хүндрэлийн эрт үе нь шээсээр альбумин алдах (микроальбуминури) шинжээр илрэх ба цаашид макроальбуминури, протейнури болж улмаар бөөрний архаг дутагдалд хүрдэг ба гемодиализ, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийх шаардлагатай болдог.[2]

Чихрийн шижингийн бөөрний хүндрэлийн эрт илрүүлэлт[2][засварлах | кодоор засварлах]

  • Жил бүр бөөрний хүндрэлийг илрүүлэх шинжилгээнд хамрагдана.
  • Микроальбуминурийн шинжилгээ нь бөөрний хүндрэлийг эрт үед нь илрүүлэх оношлогооны арга бөгөөд шээсний альбумин, креатинины харьцааг (АКХ) тодорхойлж өөрчлөлттэй гарсан тохиолдолд 3 сарын дараа шинжилгээг давтан хийнэ. Хэрэв шинжилгээ өөрчлөлттэй бол шөнийн шээсэнд альбумин тодорхойлно. (хэвийн хэмжээ <20ug/мин эсвэл < 30мг/л, микроальбуминури 20- 200ug/мин эсвэл 30-300мг/л, макроальбуминури >300мг/л эсвэл >200ug/мин)
  • Микроальбуминури гэдэг нь шээсний АКХ-гаар: – Эрэгтэй: 2.5–25.0 мг/ммоль (22–220 мг/г) – Эмэгтэй: 3.5–35.0 мг/ммоль (31–308 мг/г) Макроальбуминури гэдэг нь: шээсний АКХ-гаар > 25.0 мг/ммоль (220 мг/г) (эрэгтэй болон эмэгтэй).
  • Сийвэнгийн креатинины хэмжээг жил бүр тодорхойлж байх

Эмчилгээ[2][засварлах | кодоор засварлах]

  • Артерийн даралтын хэмжээ хэвийн бол АХФС болон А2РС эмүүдийг хэрэглэнэ. Эмчилгээ эхэлснээс хойш 1-2 долоо хоногийн дараа сийвэнгийн креатинин, калийн хэмжээг шалгана.
  • Артерийн даралтын зорилтот түвшин < 140/85 мм.м.у.б
  • Артерийн даралт бууруулах олон эмийн эмчилгээ шаардлагатай
  • Чихрийн шижингийн бус бөөрний эмгэг бий эсэхийг тодруулж эмчлэх – ялангуяа гематури, сийвэнгийн креатинин өндөр байх
  • Гемодиализ: Чихрийн шижинтэй өвчтөнд гемодиализ хийхэд техникийн хувьд илүү хүндрэлтэй. Учир нь судасны хатуурал, судасны шохойжилтын улмаас судасны мэс засал хийхэд төвөгтэй байдаг. Диализын үед чихрийн шижингийн хяналтыг тогтвортой байлгахад хэцүү, цусны глюкозын хэмжээ буурч гипогликемийн хүндрэл гарах эрсдэлтэй учир диализийн уусмалд 5-8 ммоль/л концентрацитай глюкозын уусмал нэмж өгөх нь гипогликемид орохоос сэргийлдэг.
  1. "Archive copy". Archived from the original on 2019-04-18. Retrieved 2019-04-18.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  2. 2.0 2.1 2.2 https://extranet.who.int/ncdccs/Data/MNG_D1_DM_Clinical_guidelines.pdf


Эшлэл[засварлах | кодоор засварлах]