Jump to content

Чогдонгийн Тогтох

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чогдонгийн Тогтох (1946 онд Увс аймгийн Давст суманд төрсөн)- Монгол Улсын анхны дээд мэргэжилтэй зураглаач, баримтат кино найруулагч.

Ч.Тогтох Увс аймгийн Давст суманд төрөөд бага насаа өнгөрүүж дунд сургуульд сураад 7-р ангиасаа Улаангомын дунд сургуульд шилжин орж суралцаад 1966 онд онц, сайн төгссөн байна.

1966 онд ЗХУ-ын Москва хотын Бүх оросын кино урлагийн дээд сургуульд зураглаач мэргэжлээр сурч 1972 оны хавар төгссөн байна.

1972 оны 5-р сараас Монгол телевизэд оператороор ажиллаж эхэлсэн байна. Улмаар 15 жил Монгол телевизийн операторын албаны дарга хийсэн.

1978 онд “Үнэн” сонины сурвалжлагч Гаажидын Дамбын хамт Камбож, Вьетнамын дайны фронтыг сурвалжилахаар ажилласан байна.

Монгол хүн анх сансарт нисэхэд мөн тухайн үед Москвад очиж баримтат кино зураг авсан байна.