Jump to content

Чогжинмүнсэлийн Даваадорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чогжинмүнсэлийн Даваадорж
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо1964 он
ХүүхэдДаваадоржийн Төмөрхүлэг
Алдар цол
Бөхийн цолУлсын харцага
Улсын харцага2004
Улсын начин1990
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн0
Үзүүрлэсэн0
Шөвгөрсөн2

Чогжинмүнсэлийн Даваадорж нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний бөхийн Улсын харцага юм.

  • 1990 МНТ-ны 750 жилийн даншигт 6 давж өсөх идэр чимэгтэй начин цол
  • 1994 улсын наадамд 5 давж улам нэмэх чимэг
  • 2004 улсын харцага цолыг нөхөн олгосон

Улсын наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
1990 МНТ-ы 750 жилийн ойн даншиг наадамд улсын заан Д.Долгорсүрэнгээр тав, улсын заан Д.Амгаагаар зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. 768
1994 АХ-ын 73 жилийн ойн баяр наадамд аймгийн начин С.Ганбаатараар дөрөв, улсын начин Ш.Лхагвасүрэнгээр тав даван шөвгөрч чимэг нэмсэн. 768
2004 Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. N/A

Аймгийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
1986 Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж, улсын заан Д.Эрдэнэбатад өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. 128
1987 Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Ц.Мягмарсүрэнд өвдөг шороодон үзүүрлэсэн. 128

Цэргийн наадмын дэвжээнд

[засварлах | кодоор засварлах]
Он Амжилт Бөхийн тоо
1989 Бүх цэргийн баяр наадамд долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цол хүртсэн. 128
  • Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер

Тэрээр алдарт 64 оны Луу жилтнүүдийн нэг бөгөөд бие жижигтэй ч цацаа цалгиа ихтэй уран хурц барилдаантай бөх байв. Түүний хүү жүдо бөхийн Азийн аварга ОУХМ, сумын заан Даваадоржийн Төмөрхүлэг юм.