Jump to content

Чойжид дагина

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Чойжид дагина нь Буддизмын хэв шинжийг агуулсан бүжгэн жүжиг бөгөөд хөгжмийг төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Э.Чойдог бичиж, цомнолыг ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагва нар туурвисан.

Өвчинд шаналсан Чойжид бүсгүй насан эцэслэхэд Эрлэг Номун хааны элч түүний сүнсийг бурхны элчтэй булаацалдан байна. Нүгэл үйлдсэн хүмүүс хэрхэн тарчилж байгааг харуулахаар Чойжид дагиныг тамын оронд илгээв. Улаан, хар өмсгөлтэй бүжигчид тамын зовлонгийн халуун, хүйтнийг үзэгчдэд мэдрүүлэх агаад найрал хөгжмийн аялгуу Эрлэг Номун хааны өршөөл, шийтгэлийг ялгана...

... Бурхны орон. Хөшиг нээгдэхэд тайз хадган цэнхэр, бас улбар шар өнгөөр сүлэлдэж, Азийн соёл хийгээд буддын гvн ухаан, шашны ариун дагшин сүр хүчинд уусна. Бадамлянхуан өмсгөлт Дарь-Эх, дагинас мөргөлийн бүжигт Чойжид дагиныг урилаа. Буян үйлдсэн хүмүүсийн жаргал, цэнгэлийг биеэр мэдэрсэн Чойжид бурхны зарлигаар эх дэлхий рүү буцна. Тэрбээр хүн төрөлхтөнд нүгэл, буяны ялгааг тайлбарлаж өгөхөөр ирлээ.[1]

  1. "Archive copy". Archived from the original on 2010-01-15. Татаж авсан: 2010-01-12.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)