Чувашууд
чӑвашсем çăvaşsem | |
---|---|
![]() Хөгшин Чуваш эрчүүд, 20-р зууны эхэн үе | |
Нийт хүн ам | |
ойр. 1.1 сая | |
Томоохон хүн амтай бүс нутаг | |
![]() ( ![]() | 1,067,139 684,930[1] |
![]() | 22,305[2] |
![]() | 10,593[3] |
![]() | 10,074[4] |
![]() | 3,904[5] |
![]() | 2,281[6] |
![]() | 2,242[7] |
![]() | 1,204[8] |
Хэлнүүд | |
Чуваш хэл Орос хэл | |
Шашин | |
Олонх: Үнэн алдартны шашин Цөөнх: Ваттисен Йали (ардын шашин) Суннит Ислам | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Ижилийн Татарууд[9] |
Тооны олноор үндэстэн шинж рүү нэлээд дөхчихсөн 1.5 сая гаран Чуваш ястны (халимагаар чуваш, олон тоонд чувашмуд, чуваш улс; чувашаар Чăваш, олон тоонд Чăвашсем, Чăваш халăхĕ; оросоор чуваш, олон тоонд чуваши; татараар олон тоонд чуашлар; англиар олон тоонд Chuvash people) 1.43 сая нь Орос улсын иргэн (2010 оны тооллогын дүн) бөгөөд харьцангуй цөөн хэсэг нь Узбекистан, Казахстан, Украин г.м ойр хавийн улсад тархай бутархай оршин сууж байна. Чувашууд Оросын холбооны нэгж өөрийн гэх Чуваш улсдаа 815 мянгуулаа (оросуудаас олон буюу улсынхаа 68%) цугласан байдгийн дээр хаяа залгаа Татарстан, Башкортостанд тус бүр зуу зуун мянга амьдардаг. Чуваш, Орос хос хэлтэй. Хэл угсаагаараа Түрэг төрлийн ард түмний (Түрэг угсаатны, Түрэг хэлтний) нэгэн болно. Тэдний Чуваш хэл бол Түрэг төрөл дотроо эртний Булгар, Хазар нарын хэл яриаг багтаадаг Огур бүлгийн өнөө цагт оршин байгаа цорын ганц хэл юм. Оросын 2010 оны тооллогоор 1 сая 152 мянган хүн Чуваш хэл мэддэг гэж мэдүүлжээ. Чуваш хүмүүсийн олонх нь Европ (Кавказ), цөөн хувь нь Ази (Монгол) төрхтэй. Дийлэнх нь Христийн шашин шүтдэг ч гэсэн сүүлийн хэдэн жилд өөрийн онцлогтой шашин шүтлэгээ дээдлэн хөгжүүлж байгаа.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ 2021 оны хүн амын тооллогоор Оросын угсаатны бүлгүүд. (Орос хэлээр)
- ↑ "Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей". Demoscope.ru. 2013-03-21. Эх хувилбараас архивласан: 2011-06-04. Татаж авсан: 2025-05-31.
- ↑ "Всеукраїнський перепис населення 2001 - English version - Results - Nationality and citizenship - The distribution of the population by nationality and mother tongue - Selection". 2001.ukrcensus.gov.ua.
- ↑ [1][үхмэл линк]Загвар:Cbignore
- ↑ "Чуваш". Ethnologue. Татаж авсан: 2025-05-31.
- ↑ "Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей". Demoscope.ru. 2013-03-21. Эх хувилбараас архивласан: 2012-03-14. Татаж авсан: 2025-05-31.
- ↑ "НАЦИОНАЛЬНЫЙ СОСТАВ НАСЕЛЕНИЯ РЕСПУБЛИКИ БЕЛАРУСЬ (Бүгд Найрамдах Беларусь Улсын хүн амын угсаатны бүрэлдэхүүн)". Эх хувилбараас архивласан: 2009-02-07. Татаж авсан: 2025-05-31.
- ↑ "Демоскоп Weekly - Приложение. Справочник статистических показателей". Demoscope.ru. 2013-03-21. Эх хувилбараас архивласан: 2016-01-25. Татаж авсан: 2025-05-31.
- ↑ "Татары и чуваши ветви одного древа" (PDF) (орос хэлээр). Чебоксары, Казань. 2021-10-08. Архивласан (PDF) огноо 2023-04-23. Татаж авсан: 2025-05-31.
Энэ Алтай язгуурын хэлтэнд хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.