Чунхур

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Чунхур бол (1260-1322) Юань улсын дунд үеийн кипчак угсааны цэргийн зүтгэлтэн юм. Тэр бол Тутуха жанжны 3-р хүү нь бөгөөд хожмын үеийн Яньтөмөр тайпин вангийн эцэг юм.

Намтар[засварлах | edit source]

Чунхур нь анх хааны ордны хэвтүүл цэрэг байсан. 1287 онд Боорчи ноёны удмын Иштөмөр ноёны удирдлаган доор Наян вангийн бослогыг дарахад гавъяа байгуулсан тул, хааны ордны зүүн ордны харуулын мянгатын ноён болжээ. 1289 онд Хубилай хааны удирдсан их цэргийн дор багтаж Хайдугийн цэрэгтэй байлдаж гавъяа байгуулж, Кипчак цэргийн мянгатын ноён болжээ. Улмаар 1297 онд эцэг Тутухагийн албан тушаалыг залгаж, Чингай балгасны орчимд цэрэг захирч сууж, Хайдугийн цэргээс сэргийлж суух болсон. 1299 онд Нууц бичгийн яамны сайд болж, Хайдугийн цэргийн дайралтыг няцаасан. Ингээд гавъяа байгуулсан тул цэргийн явдлын хүрээлэнгийн дэд сайд, хамт мэдэгч, сайдын албан тушаалыг давхар хариуцсан. Хайсан хүлэг хааны үед Пинжан жэнши түшмэл болжээ. 1309 онд рун жянь жюнь ван цол хүртсэн. 1314 онд Юань улсын их цэргийг удирдаж Цагадайн улсын Эсэнбух хааны цэргийг ялж, Цагадайн улс-Юань улсын дайныг зогсоосон. 1317 онд нууц бичгийн яамны сайд, төвлөн засах яамны хэргийг давхар хариуцаж байсан. 1329 оны 12 сарын улаан нохой өдөр...Яньтөмөрийн элэнц өвөг Батуча-г ли ян ван, өвөг эцэг Тутуха-г Шэн ван болгож, эцэг Чонгорыг Ян ван болгон нэхэн өргөмжилөв.[1]

Гэр бүл[засварлах | edit source]

Тэр гурван хүүтэй байсан.

  1. Яньтөмөр(Элтөмөр) тайпин ван (1285-1333)
  2. Садун: Тогоонтөмөр хааны үед төвлөн засах яамны зүүн гарын сайд байсан. 1335 онд цаазлуулсан.
  3. Дарь: 1335 онд цаазлуулсан. Юй Ши Тай яамны дайфу түшмэл байсан.

Эшлэл[засварлах | edit source]

  1. Сүн Лянь нар "Юань улсын судар" монгол хэлнээ орчуулсан Дандаа чинсан Дэмчигдорж, хэвлүүлсэн Г.Аким, М.Баярсайхан нар. УБ., 2015. 3 дугаар боть. 487 дахь тал.