Шавь
Шавь гэдэг нь оюутнуудад зориулсан буддын шашны нэр юм. Шавь гэдэг монгол үг нь санскрит хэлний "Шраманера" (श्रामणेर) гэсэн үгнээс гаралтай.[1]
Шавь нь гол төлөв ноёдын өргөсөн хүмүүс, энгийн ардуудаас сүсгээрээ шавь бологсод, мөн гэрийн боолыг чөлөөлөн шавь болгосон зэргээс үндсэндээ бүрджээ. Хутагтуудын шавь нь цэрэг харуул, өртөөний албанаас чөлөөлөгдөж өөрийн харьяат хутагт нар, хүрээ хийд ном бурхан тахил шавийн ба орон нутгийн засаг захиргааны алба залгуулж байсан нь сум ардын албан татвараас арай хөнгөн байжээ. Тиймээс шавь нарын тоо тасралтгүй нэмэгдсээр байв.
XIX зууны хоёрдугаар хагасаас манжийн хуулиар тайж нар улсын алба төлөх болсонтой холбоотойгоор тайж нар шавь болох явдал нэмэгджээ. Тиймээс Төр гэрэлтийн 8-р онд олон хошууны тайж нарыг шавь болохыг хориглож зөвхөн гэрийн хүмүүс,боол, хөвүүд, хамжлага, завсрын лам, насанд хүрээгүй хөвгүүд,бутач зэрэг хүмүүсийг шавь болохыг зөвшөөрчээ. Мөн сумны эрийг их бага хутагт, лам нарт шавь орохыг хориглов.
Их Шавь хэмээх нь Жавзандамба хутагтын шавь нарыг бусад хутагт хувилгаадын шавь нараас ялган нэрлэсэн хэрэг байв.[2]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Bibliographies: 'Sanskrit and Mongolian'". Grafiati (англи хэлээр). Татаж авсан: 2025-04-08.
- ↑ "Шавь". Монголын түүхийн тайлбар толь. 2016-12-12.