Шагдаржавын Нацагдорж

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Шагдаржавын Нацагдорж
Төр. он 1918 оны 9 сарын 19-ий өдөр
Тө. газар Монгол улсын Улаанбаатар хот
Нас бар. 2001 оны 7 сарын 23
      (83 насалсан)
Үндэстэн Монгол үндэстэн
Иргэн Flag of Mongolia.svg Монгол
Ажил Түүхч, эрдэмтэн

Шагдаржавын Нацагдорж — БНМАУ-ын Төрийн хошой шагналт, Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн, түүхч эрдэмтэн.

Намтар[засварлах | edit source]

1951 онд МУИС, 1954 онд ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахиныг судлах институтийг төгсчээ.

1936 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн тасагт дагалдан суралцагч оюутнаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш шинжлэх ухаан, боловсролын байгууллагад Хүрээлэнгийн түүхийн эрдэм, шинжилгээний ажилтан, ахлах ажилтан, тасгийн эрхлэгч, захирал дэд ерөнхийлөгч зэрэг ажил албыг нас эцэслэтлээ 60 гаруй жил хашжээ.

1949-1951 онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны даргаар хавсран ажилласан байна. Монгол Улсад түүхийн шинжлэх ухааныг үүсгэн хөгжүүлэх, үндэсний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, Монголын шинжлэх ухааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг өргөн цар хүрээтэй явуулахад ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Уран бүтээл[засварлах | edit source]

Түүхийн бүтээл[засварлах | edit source]

Монголын түүхийн чиглэлээр олон арван бүтээл туурвисны дотор

  • “Ар Монголд гарсан ардын хөдөлгөөн”,
  • “Халхын түүх”,
  • “Монголын феодализмын үндсэн замнал”,
  • “Сум, хамжлага, шавь ард”, “Чингис хааны цадиг”,
  • “Хубилай сэцэн”,
  • “Сүхбаатар” зэрэг даацтай ганц сэдэвт зохиолууд туурвиж,
  • Монголын түүхийн нэг, гурав, таван боть зохиолын зохиогч, редактораар ажилласан нэрт түүхч байжээ.

Зохиолч[засварлах | edit source]

Зохиолч бөгөөд үргэлжилсэн үг, жүжиг, киноны төрлөөр “Мандухай сэцэн”, “Болор толь” роман, “Сувд, Эрдэнэ хоёр, “Сорилт” зэрэг өгүүллэгийн эмхэтгэл, “Мандухай сэцэн хатан” /4 ангит/, “Ичээнд нь” кино, хэд хэдэн жүжгийн зохиол туурвижээ.

Бусад[засварлах | edit source]

Түүний эрдэм шинжилгээний бүтээлүүд орос, англи, герман, франц, хятад зэрэг олон хэлээр хэвлэгдсэн байна.

Сонгуульт ажил[засварлах | edit source]

  • АИХ-ын анхны сонгуулиар 1951 онд депутатаар сонгогдож,
  • МАХН-ын XII, XVII, XVIII, МХЗЭ-ийн Х их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
  • Дэлхийн түүхчдийн холбооны гишүүн,
  • Олон улсын монголч эрдэмтдийн холбооны дэд ерөнхийлөгч,
  • Чингис судлалын төвийн ерөнхийлөгч зэрэг сонгуульт үүрэг гүйцэтгэж байжээ.

Цол хэргэм[засварлах | edit source]

  • Түүхийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн - /1954/
  • Профессор - /1957/
  • ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич - /1961/
  • Түүхийн шинжлэх ухааны доктор - /1972/

Гавьяа Шагнал[засварлах | edit source]