Шайрийн Батсүх
Харагдац
Шайрийн Батсүх (1958 онд төрсөн) Монгол Улсын Гавьяат багш, профессор, сэтгэл судлаач. 2010 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн сургалт хариуцсан дэд захирал.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1977-1978 онд Монгол Улсын Их Сургуулийн Герман хэлний бэлтгэл,
- 1978-1979 онд БНАГУ (хуучнаар)-ын Лайпциг хотын Хердер институтэд Герман хэлний бэлтгэл,
- 1979-1984 онд БНАГУ-ын Лайпциг хотын Карл Марксын нэрэмжит Их сургуульд сэтгэл судлалын мэргэжлээр сурч төгссөн,
- 1984-1985 онд Нийслэлийн 63-р тусгай дунд сургуульд Хэл засалч багш,
- 1985-1988 онд Архангай аймаг дахь Багшийн сургуулийн орлогч захирал,
- 1988-1991 онд Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
- 1991-1994 онд Засгийн газрын харьяа Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтэд багш,
- 1992-1994 онд ХБНГУ-ын Шпайер хотын Захиргааны Их Сургууль төгсөж Төрийн удирдлагаар мэргэшиж магистрын зэрэг хамгаалсан,
- 1994-1995 онд Засгийн газрын харьяа Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтид багш,
- 1995-2000 онд ХБНГУ-ын Шпайер хотын Захиргааны Их Сургуулийн докторантурт сурч “Монголын төрийн захиргааны боловсон хүчний удирдлагын үзэл баримтлал” сэдвээр Захиргааны шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан,
- 2000-2001 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн “Эрдэм” сургуулийн захирал,
- 2001-2002 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн Дэд захирал, Төрийн удирдлагын сургуулийн захирал,
- 2002-2010 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга,
- 2010-2020 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн дэд захирлаар ажиллаж байв.