Шамиль Басаев

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Шамиль Басаев 1965 онд одоогийн Чеченийн автономит улсад тєрсєн. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар тvvнийг “орос сvvлтэй чечень” хэмээх хочтой гэдэг. 1982 онд дунд сургуулиа шvлэг бичдэг, шатар тоглодог тэргvvний сурагч гэсэн тодорхойлолттой тєгсчээ. Тэрбээр цэргийн албыг Оросын армид хаасан ч дутуу орхисон. Цэргийн нисэх хvчинд эсвэл галын ангид алба хаасан нь яг таг тодорхойгvй. Москвагийн их сургуулийн хуулийн факультетэд элсэх гэж гурван удаа шалгалт єгсєн ч амжилт олоогvй. 1987 онд Москвагийн инженерийн дээд сургуульд элсэн орж хоёрдугаар дамжаанаас хасагдсан гэдэг ч зарим эх сурвалжаар онц дvнтэй тєгссєн гэдэг. 1991 онд Кавказын ардын фронтод элсэн орж чухам энэ vеэс эхлэн Оросын “сурах бичгийн” дагуу цэргийн онолыг судалж эхэлсэн аж. 1991 онд Орост тєрийн эргэлт болоход Москвагийн Цагаан ордны хамгаалалтад гарч байсан. 1991 оны 10 дугаар сард Чеченийн ерєнхийлєгчийн сонгуульд нэрээ дэвшvvлсэн ч Жохар Дудаевт ялагдсан. 1991 оны 11 дvгээр сарын 9-нд Туркийн нутаг дэвсгэр дээр барьцаалагдсан “Ту-154” онгоцыг чєлєєлєхєд оролцсоны дараа Жохар Дудаев Басаевыг тусгай ротын даргаар томилж хурандаа цол олгосон юм. 1992 оны наймдугаар сард Абхазийн нутаг дэвсгэр дээр Гагрины фронтын командлагчийн албан тушаалтайгаар байлдааны ажиллагааг удирдаж байсан. Буцаж ирснийх нь дараа Дудаев Ичкерийн цэргийн хvчний ерєнхий командлагчаар томилжээ. 1994 оны 4-7 дугаар сард Афганистаны Хост дахь можахедvvдийн бэлтгэлийн бааз дээр тусгай сургалтад хамрагдсан. Басаев єєрийн тушаалаар єєрийн мєнгєєр дээрх сургалтад хамрагдсан гэж нотолдог. 1994 оны зун Чеченийн нутаг дэвсгэр дээр Жохар Дудаевын талын байлдааны ажиллагаанд оролцож байв. 1995 оны зун хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Басаевын эцэг, эх артиллерийн суманд оногдож амь vрэгдсэн гэсэн мэдээ гарсан ч vнэн хэрэгтээ тvvний нэг дvv нь нас барсан юм. 1995 оны зургадугаар сарын 14-нд тvvний удирдсан бvлэг Буденновскийн эмнэлэгт байсан хоёр мянга гаруй хvнийг барьцаалан оросуудыг Чеченийн нутаг дэвсгэрээс цэргээ гаргах, ардчилсан сонгууль явуулахыг шаардан цэргийн албан хаагчдыг бослогод уриалсан юм. Оросын тусгайгийнхны явуулсан ажиллагааны дvнд 130 энгийн иргэн, 18 цагдаа, 18 цэргийн албан хаагч амиа алдаж, 400 орчим хvн шархадсан билээ. Эл хэргийн дараа Басаев нуугдан улс даяар тvvнийг эрэн сурвалжилж эрхэлсэн юм. Vvнээс хойш ч тэрбээр олон арван удаа Оросын засгийн гарын эсрэг заналхийлсэн єнгє аястай мэдэгдэл хийсээр байв. Дараахан нь ОХУ-ын армийн 506 дугаар мотобуудлагын бригад руу халдан 18 албан хаагчийн амь насыг хохироосон хэргийг vйлдсэнээ зарласан боловч Аслан Масхадов vvнийг vгvйсгэж байсан удаатай. 1996 оны наймдугаар сарын 6-нд 3000 орчим цэргийн хvчээр Грозныйг эзлэн авахаар санаархсан бєгєєд энэ vед тvvний биед есєн шархтай байсан гэдэг. Энэ оны 11 дvгээр сард Чеченийн Ичкерийн Бvгд найрамдах улсын эвслийн засгийн газарт шадар сайдын албан тушаал санал болгосон ч 1997 онд Ичкерийн ерєнхийлєгчийн сонгуульд нэрээ дэвшvvлнэ хэмээн татгалзжээ. 1999 он тvvний удирдлага дор байдаг 3000 гаруй цэрэг Дагестаны нутаг дэвсгэрт зэвсэгт халдлага vйлдсэн. 2000 хоёрдугаар сард Грозныйг орхиж явахдаа тэсрэх бємбєгт єртєж хvнд шархадсан. Тавдугаар сард Басаевийг vхсэн гэсэн мэдээ дэлхийн бараг бvх хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ч тэрбээр нэг хєлєє тайруулсан, амьд байгаа нь тогтоогджээ. 2002 онд Оросын зэвсэгт хvчний Ерєнхий штабын дарга Анатолий Квашников мєн л Басаевыг vхсэн тухай мэдэгдсэн ч нотлогдоогvй юм. 2004 оны есдvгээр сад АНУ-ын Холбооны мєрдєх товчооны “хар жагсаалт”-д Шамиль Басаевыг бvлгийн алан хядагч хэмээн албан ёсоор зарласан билээ. Тvvний тухай нэгэнтээ Чеченийн єндєр албан тушаалтан “Басаев хэзээ ч оргилд хvрч байгаагvй. Гэхдээ тэр тэнэг биш. Тэр vргэлж бидний ажиллагааны нууц пvрш байсан” гэж хэлсэн юм.