Шаравын Содномдаш
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Арслант овгийн Шаравын Содномдаш нь Дарьганга сумын нутаг “Хүнт цагаан нуур” хэмээх газар 1936 онд төрсөн. Бага насаа аав ээжийнхээ дэргэд хурга тугал хариулсаар, сумынхаа бага сургуульд орж суралцан 4-р ангиа төгсөж Хонгор сумын дунд сургуульд орж суралцан 1955 онд 7-р анги төгсөж Дорнод аймаг дахь багшийн сургуульд хуваарилагдан очиж суралцсаар 1958 онд сургуулиа төгсөж Дорноговь аймагт томилогдон тэндээсээ Зүүнбаянгийн нефтийн уурхайн дунд сургуульд хуваарилагдан хоёр жил ажилласны дараа сүхбаатар аймаг руугаа шилжиж ирээд аймгийн Гэгээрлийн хэлтсийн даргын тушаалаар Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайн дунд сургуульд бага ангийн багшаар нэг жил ажилласны дараа өөрийн төрөлх нутаг Дарьганга сумруугаа шилжжээ.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Ш.Содномдаш нь сэрүүн тунгалаг ахуйдаа “Дарьганга нутгийн домог” нэртэй нэг ном хэлүүлсэн ч Дарьганга ардын 50 гаруй дууг үг аятай нь нэгэн дэвтэр болгосон байна. “ Дарьганга нутгийн түүхэн танилцуулга” , “Мал аж ахуйн холбогдолтой ардын өвөрмөц хэлцийн 7 сэдэв” , “1500 хэлцтэй утгын тайлбартай аман болон утга зохиолын жишээтэй хадсан толь”, “ Дарьгангын явган аман яруу найраг” гэх мэт бүтээлүүдээрээ 12 ном хэвлэхэд бэлэн болгон үлдээсэн нь яах аргагүй бичиг соёлын эрдэмтэн хүн юм.
Хэл шинжлэлийн талаар
[засварлах | кодоор засварлах]“Тэмээний болзоо”, “Бярууныхаа толгойг огтолж хувингаа авах”, “Хар морийг хязаарлах гэж цагаан морины хөлд суух”, “Ухнанд явсан хүн ямаа ишиглэсэн хойно ирэх” гэх мэт мал аж ахуйн холбогдол бүхий өвөрмөц хэлцийн толь зохиожээ. Энэ тольд нь зөвхөн тэмээний тухай 117 өвөрмөц хэллэг, хоточ нохойн тухай 312 хэллэг байх ажээ. [1]
Монгол хэлний төрөл үгийн толь "Дарьганга ардын домог", "Дарьганга ардын дуу" нотны хамт зэрэг 7-8 номыг Содномдаш багш бичиж хэвлүүлэхэд бэлэн болгоод байгаа юм.