Шарайн Мянгат

Шарайн Мянгат
Тө. өдөр 1692
Тө. газар Flag of China (1889–1912).svg Манж Чин гүрэн, Манжийн Шулуун цагаан хошуу
(Одоогийн Өвөр Монгол, Шилийн гол аймаг, Шулуун хөвөөт цагаан хошуу)
Нас бар.
газ.
1763
Resting place Монголчууд
Ажил Математикч, Одон оронч
Танигдсан бүтээл Catalan numbers

Шарайн Мянгат (1692-1770) нь 1692 онд цахар найман хошууны нэг одоогийн өвөрмонголын Шилийн гол аймгийн нутагт эхээс мэндэлжээ. Ухааны одонд төрсөн их хүмүүс намтар цадигаа бичиж суудаггүй, хийж бүтээхээ урьтал болгодог жамаар түүний агуу бүтээлүүд нь мөнхөрсөн хэдий ч түүх намтрынх нь хувьд баримт сэлт ховор юм. Математикийн шинжлэх ухаанд ийнхүү монголчуудын нэр төрийг өндөрт өргөсөн суутан Шарайн Мянгат тухайн цаг үеийн монголын нутгийн төв хэсэгт манжийн булаан эзлэгчдийн түрэмгийллээр өвөрмонголын цахарын Шулуун Цагаан хошуунд нүүн очиж суурьшсан монгол үндэстэн байв.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Бага балчир наснаасаа Мянгатын авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэдээс "Математик сурах тэнхим"-д хүргэгдэн суралцаж төгсөөд, улмаар хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орны явдлыг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц монгол эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ.

Тухайлан цаг улирлын тооны бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ. Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хаан ширээнээ дараалан заларсан гурван хаан болох Энх Амгалан хаан, Найралт төв хаан, Тэнгэрийн тэтгэсэн хааны үед бараг гучаад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна.

Математик[засварлах | кодоор засварлах]

Мянгатын математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нээлтүүд нь дэлхий дахины ач холбогдолтой болсоныг судлаачид үнэлсэн байдаг. Ялангуяа 1712 онд түүний зохиосон "Математикийн хуулийн нарийн хуримтлал" бүтээлд тоог олох хялбар арга, мөн тригонометрийн ба тригонометрийн урвуу функцүүдийг зэрэгт цуваанд задлах аргачлал, пифагорын теорем, хавтгайн ба огторгуйн геометрийн сургаал, логарифм, комплекс тоо зэрэг тухайн цаг үеийнхээ математикийн бүх мэдлэгийг бүрэн дүүрэн багтаасан нийт 53 боть бүтээл нь 1722 онд ном болон бичигдсэн байдаг. Их Мянгатын энэхүү бүтээлийн ачаар хятад, япон зэрэг азийн орнуудад логарифмын сургаал нэвтрэн тархсан гэж үнэлэгддэг билээ.Түүний бүтээлүүдээр өрнө дахины математикийн ололт амжилт дорно дахинд зохих хэмжээнд нэвтэрсэн гэж үздэг. Николай Коперникийн нар төвт сургаалыг талархан авч, дорно дахины сонорт анхлан хүргэсэн соён гийгүүлэгч хүн нь Мянгат болохыг түүх шаштирт тэмдэглэн үлдээсэн байна. Тухайлбал, Мянгатын бүтээл туурвилд ертөнцийг үзэх үзэл нь туссан байдаг нэг онцлогтой. Үүнд онцолвол "Нар дэлхийг бус, дэлхий нарыг тойрдог" гэсэн Н.Коперникийн сургаалыг зохиолдоо бүтээлчээр хэрэглэж энэ тухай "Цаг улирлын үзэгдлийг шалган бүтээсний дараа найруулсан нь" гэдэг алдарт бүтээлдээ, "....нарны хэлбийлтээс нартай дэлхий ойртсоноор нэг жил болно. Нарыг сар халхлахад сар хиртэнэ, нар сар хоёр өөд өөдөөсөө харах үед дундуур нь дэлхий ороход сар хиртэнэ.Дэлхий нь өндгөн хэлбэртэй, зууван дугуй, хоёр тал нь урт, дунд тал нь бүдүүн..." гэж нар сарны хиртэлт, манай гаригийн хэлбэр дүрсийн талаар тодорхойлон бичсэн нь орчин үеийн ойлголттой таарч байгаа юм.

Хожим их эрдэмтэн Мянгатын хүү болоод шавь нар нь түүний бүтээлүүдийг нэгтгэн "Тойргийн нийт хэмжээний дөт арга" хэмээн нэрийдсэн бүтээлийг нь гаргажээ. Судлаач мэргэдийн үнэлснээр дорнын гайхамшигт математикчийн тэр үеийн математик сэтгэлгээ дэндүү хол тасарсан байв. Тригонометрийн зэрэгт цувааны дэлгэмэл илэрхийллийн есөн томьёог их Мянгат 250 гаруй жилийн өмнө гаргажээ. "Нумын уртаас ерөнхий хөвчийг олох", "Нумын уртаас сумыг олох", "Ерөнхий хөвчөөс нумын уртыг олох" зэрэг томьёонуудыг гарган батлахдаа тригонометрийн хувиргалтын аргаар бодлогын явцийг хялбарчлах аргыг анх хэрэглэсэн байна. Энэ бол өрнө дахинд ч тухайн үед нээгдээгүй, хэрэглэж байгаагүй арга байв. Түүний хөвчийн функцын төгсгөлгүй цувааны задаргаа, дэлгэмэл илэрхийллийг гаргасан шийдэл, улмаар түүнийг тооцоолон бодсон нь үнэхээр гайхамшигтай гэдгийг орчин цагийн эрдэмтэд тогтоожээ. Математик хэсэглэлийн онолд чухал байр эзэлдэг каталон тоог 18 дугаар зууны дунд хирд өрнийн их математикчид нээснээр түүхэнд хадагдсан байх авч тэднээс хэдэн зууны өмнө дорнын эрдэмтэн их Мянгат ийнхүү нээсэн болохыг хятад японы судлаачид баталдаг байна.

"Нум хөвч болбоос хоёулаа эс адил төрөл буюу .... хэрэв төгсгөлгүй хуваахад хүрвээс энэ нь ч бас нийлж болохгүй зүйл биш" гэсэн гайхамшигт дүгнэлт бол чухамдаа орчин үеийн дээд математикийн дифференциал, интеграл тооллын онолын тавилгаас хазайх юм байхгүй нь ил юм. Гарамгай математикч Леонард Эйлер (1707-1783), Брук Тейлор (1685-1731), Жеймс Стирлинг (1692-1770), Шарайд Мянгат (1692- 1764) нар математикийн бүтээл нээлтээрээ нэг цаг үеийн, нэг зиндааны суутнууд байжээ. Харин математик одон орны ухааны ном сурах бичигт дорнын энэ их эрдэмтний нэр зохих байраа эзлээгүй нь нэн харамсалтай.

Мянгатын бүтээл

Одон орон[засварлах | кодоор засварлах]

Их Мянгат басхүү алдартай одон оронч байжээ. Тэрбээр орчин үеийн бөмбөрцөг одон орны бодлогуудыг бодох хөрс дэвсгэр нь болох бөмбөгөр гурвалжны тригонометрийг хөгжүүлж, дэлхийн хоногийн болон жилийн эргэлт, нар сарны явдал болоод хиртэлт, зун ба өвлийн туйлын цэг, хавар намрын өдрийн тэнцэл зэргийг маш нарийн тооцоолон бодож байсан зэрэг нь, түүний бүтээлээс тод харагдана. Тэрбээр газар хэмжих ухаан гаргуун эзэмшсэн тул Чин улсын нутаг дэвсгэр дээр шинжилгээний анги удирдан, хэмжилт судалгаа хийж, газрын зургийг нь нарийн тооцоолон гаргаж байв.Бөмбөгөр гурвалжны тригонометрийг мэддэг одон орончид бөмбөрцөг дэлхийн бөөрөнд хэмжээ хязгаартай нутаг дэвсгэрийг эзлэн орших Чин улсын газрын зураг хийх асуудал сахлын будаа байсан бизээ.

Ийнхүү их эрдэмтэн маань хагас зуун жил манжийн төрийн хаан ширээ дамжсан гурвын гурван хааны үед тэдний Бичгийн утгачийн хүрээлэнд алба хашихдаа "Цаг тогтоох үүсгэвэр" нэрийн доор "Зурхайн шинжлэл" 42 боть, "Тооны ухааны хураамж бичиг" 53 боть, "Хөгзүй" 5 боть гээд нийт 100 боть цуврал болон "Зурхайн шинжлэлийн хойнох найруулал" 10 боть, "Хэмжигч багажийн шинжлэл" 32 боть, "Нар сарны эргэлтийн хүснэгт" зэрэг олон бүтээл номыг хянан тохиолдуулахад бие сэтгэлийг дайчлан оролцож байжээ. 1764 оны хөх бичин жилд нас барсан.