Шарль Монтескье

Шарль Монтескье (франц. Charles Louis de Secondat, Baron de La Brède et de Montesquieu; 1689 оны 1-р сарын 18-нд Францын Бордо хот орчим төрсөн — 1755 оны 2-р сарын 10-нд Парис хотод нас барсан) — Францын гүн ухаантан, төрийн эрх зүйч бөгөөд Сэргэн мандалтын үеийн зохиолч. Либерализмын үзэл суртлыг үндэслэгчдийн нэг. Тэрээр "эрх мэдлийг хуваах тухай онол"-ыг боловсруулсан юм. Тэрээр рококо хэв маягийн зохиолын зохиолч гэдгээрээ тийм их алдартай биш юм.
Монтескье 20 гаруй жил ажилласан "Хуулийн сүнсний тухай" зохиолоо нэрээ нууцлан Швейцарт хэвлүүлсэн юм.
Монтескьегийн бүхэл бүтэн улс төр, эрх зүйн онолын гол сэдэв, түүний эрхэмлэдэг үндсэн үнэт зүйл бол улс төрийн эрх чөлөө юм. Энэхүү эрх чөлөөг хангах зайлшгүй нөхцөл бол шударга хууль, зөв зохион байгуулалттай төр юм. Эрх чөлөөг зөвхөн хуулиар баталгаажуулж чадна гэж Монтескье үзэж байсан: "Эрх чөлөө бол хуулиар зөвшөөрсөн бүхнийг хийх эрх юм". Тэрээр: "Уур амьсгалын ялгаанаас үүдэлтэй хэрэгцээний ялгаанаас амьдралын хэв маяг, амьдралын хэв маягийн ялгаанаас хууль тогтоомжийн ялгаа үүсдэг" гэж тэрээр батлав.