Шар сүү
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Шар сүү -малын сүү ээдүүлж гаргаж авдаг сүүний хүчил, фермент буюу энзимээр баялаг төдийгүй сайн чанрын уураг амин хүчил агуулдаг илчлэг багатай хүнс юм.
Шар сүүг монголчууд болон нүүдэлчид эрт дээр үеэс хоолны дуршил сайжруулах болон хоол шингээх зорилгоор хэрэглэсээр иржээ. Шинжлэх ухааны судалгааны ажлуудаас харахад энэхүү ундаа нь даралт ихдэх, цус харвах, зүрхний шигдээс зэргээс урьдчилан сэргийлэхээс гадна холесрины хэмжээг тэнцэрвэржүүлэх, булчингийн жинг нэмэгдүүлэх, ба ясны сийрэгжилтээс сэргийлэх болон хүний биеийн дархлааг сайжруулж, стресс багасгаж, эрч хүч нэмдэг болохыг судалсан байна.
Нэг литр цэвэр сүүг хөөрүүлээд халуун байхад нь дээрээс нь бүтэн лимоноос шахсан шүүсээ хийнэ. Сайн хутгаад хэсэг хугацаанд амраана. Ингэхэд сүүний өнгө хувирч шаргал ногоовтор туяатай шингэн болж бидний хэлдэгээр ээдэм нь ялгарна. Шүүлтүүрээр шингэнээ шүүж шилэн саванд хийгээд хөргөгчинд хадгалж хэрэглэнэ. Өдөрт 500 граммаас нэг литр шар сүү уухдаа хэрэв та өөрөө хүсвэл сүүний хатаасан нунтаг хуурай уураг буюу Whey Powder нэг хоолны халбагыг нэмж ууж болно. Энэхүү ундааг тогтмол хэрэглэснээр та элэгээ цэвэрлэж элэг өөхлөлтөөс өөрийгээ хамгаалах болно гэж зөвлөжээ. Монголчууд бид цөс хөөх гэж шар сүүг өглөөд өлөн элгэн дээрээ 1 л хүртэлх бүлээнээр ууж туулгадаг. Зарим хүмүүс улирал тутам элэг цөсөө ийнхүү цэвэрлэх бөгөөд тийм хүмүүсийн царайны өнгө хүртэл тунгалаг сайхан байдгыг бид мэддэг билээ.
Хэрхэн хэрэглэх.
Шар сүүнд маш олон төрлийн ашигтай бодис бдаг учраас гоо сайхны бэлэн коктэйль гэгддэг.
Шар сүү уусанаар арьс өнгөлөг болж толийно.
Коктэйл бэлдэх
0,5 л шар сүү
1 халбага зөгийн бал,
1 халбага нимбэгний шүүс
Холигчид хийж хутгаад шууд уугаарай.
Шар сүүгээр толгойгоо угаагаарай.
Үсэнд шавшиж сайн түрхээд 20 минут битүү ороосний дараа шампуниар угаа.
Шар сүүний ваннанд орвол арьс таньд хамба хилэн шиг зөөлөн болно.
Ванндаа ус хийгээд 1-1,5 л шар сүү хийнэ.Усны хэмээ 36-37° байхаар тааруулаарай 15-20' суухад хангалттай.
Хумс хэврэгших давхраатхад уухад маш сайн нөлөө үзүүлнэ.!!!
Шар сүүний хүний биед үзүүлэх ач тус.
Одоо цагт шар сүүг зөвхөн малчид хийж бэлтгэх бус үйлдвэрийн аргаар ч гаргаж авдаг болсон тул хүн бүр ууж, ахуйдаа хэрэглэх боломжтой болсон. Шар сүүтэй бүтээгдэхүүний дараах 5 давуу талтай танилцая.
1. Шар сүү нь кальцийн агууламжтай тул ясны сийрэгжилтээс сэргийлнэ.
Ясны сийрэгжилт нь ямар нэг өвдөлтгүй, 2/3 нь ямар нэг шинж тэмдэггүй явагддаг тул хүн тэр бүр өөрийгөө ясны сийрэгжилттэй болсноо мэддэггүй. Сүүлийн үед залуучууд газтай ундаа маш их хэрэглэх болсонтой холбоотойгоор ясны сийрэгжилттэй залуучуудын тоо ч эрс нэмэгдэж байна. Тиймээс газтай ундаа хэрэглэхээс татгалзаж кальци агуулсан хүнсний бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэснээр урьдчилан сэргийлэх юм.
2. Шар сүү нь холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ
Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь холестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулдаг. Цусан дахь холестерины хэмжээ нь илүүдэл жинтэй байх, идэвхгүй амьдралын хэв маягтай байх, зохисгүй хооллох, нас ахих зэрэг шалтгаанаас болж ихэсдэг байна. Холестерины хэмжээг тэнцэржүүлэхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглэх, тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
3. Шар сүү нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлнэ.
Хоолны шингэц муудах нь биед үүсэх олон өвчин зовиурын гол эх үүсвэр болдог. Тиймээс хоолны шингэцээ сайжруулахын тулд мөн л идэвхтэй хөдөлгөөнтэй байх шаардлагатай төдийгүй шар сүүтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэснээр таны ходоод илүү хөнгөн, жаргалтай байх болно.
4. Шар сүүний уураг нь булчингын массыг дэмжинэ.
Тамирчид болон дасгал хөдөлгөөн идэвхитэй хийдэг фитнессээр хичээллэдэг хүмүүс ихэвчлэн whey protein буюу шар сүүний нунтаг уураг хэрэглэдэг ба энэ нь булчингийн массыг дэмждэг байна. Харин байнгын дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүсийн хувьд уургаа хоол хүнсээрээ нөхөх шаардлагатай ба биеийн арьсаа чангалах зорилгоор шар сүүтэй бүтээгдэхүүн өдөр тутамдаа хэрэглэх нь зүйтэй.
5. Шар сүүний уураг нь бодисын солилцоог сайжруулна
Сүүн гаралтай бүтээгдэхүүнүүд нь өөхийг хайлахад хүргэдэг кальцитриол хэмээх гармоныг ялгаруулдаг байна. Шар сүүнд сүүний өндөр чанарын уураг агуулагддаг нь бодисын солилцоог түргэсгэдэг. Түүнчлэн шар сүү биеийн энергийн зарцуулалтыг тэнцвэржүүлэх явцдаа арьсны доод өөхийг задалдаг.