Шатрын задлан
Шатрын задлан бол нийт 33 сонгодог өрөгт задлан шинжилгээ хийж 1800 орчим нүүдлийг нэг бүрчлэн тайлбарласан шатрын дэлгэрэнгүй сурах бичиг юм. Алехин, Маршалл, Пилсбөри, Капабланка зэрэг дэлхий дахинаа нэр алдраа дуурсгасан 52 шатарчны шилэгдмэл өргийг эхнээс нь дуусах хүртэл нүүдэл бүрийг нь нарийн тайлбарласан уг номыг бүрэн уншвал яг л эдгээр мастерийн дэргэд суугаад бодлыг нь нэвт шувт сонсох мэт мэдрэмж төрнө. Тухайн тоглогч яагаад ингэж нүүв? Өөрөөр нүүсэн бол тоглолтын хувь заяа хэрхэн эргэх байв? гэдгийг хувилбар бүрээр нь тооцоолж 342 зургаар баяжуулжээ. Энэ номд нүүдэл тайлбарлахаас гадна тухайн өргийг хэдэн онд, хаана тоглосныг танилцуулахын сацуу мастеруудын хэлсэн сонирхолтой эшлэлүүдийг шигтгэж өгсөн.

Номын зохиогч
[засварлах | кодоор засварлах]Нийт 20 гаруй шатрын ном зохиосон, Америкийн алдарт зохиолч, шатарчин Ирвин Чернев. Шатрын задлан номын Англи нэршил нь "Logical chess, move by move" бөгөөд Монгол хэл рүү Шатрын задлан хэмээн орчуулжээ.
Монгол улсад таниулсан нь
[засварлах | кодоор засварлах]Logical chess, move by move номыг Орчуулагч Э.Ариунболд монгол хэлнээ Шатрын задлан хэмээх нэртэйгээр 2025 онд орчуулж олон нийтийн хүртээл болгосон.
Номын хэмжээ
[засварлах | кодоор засварлах]- Нүүрний тоо : 306 нүүр
- 245 x 170 x 12 мм
- Зөөлөн хавтастай