Шведагон суварга

Шведагон суварга, Алтан суварга буюу Агуу Лууны суварга (бирм. ရွှေတိဂုံစေတီတော်, англи. Shwedagon Pagoda, Great Dagon Pagoda and the Golden Pagoda) Мьянмар улсын Янгон хотод байдаг, хамгийн ихээр шүтдэг, алдартай алтадсан суварга юм. Энэ нэр нь "Шве" (бирм хэлээр-алт) ба "Дагон" гэсэн Янгоны түүхэн нэрээс гаралтай. Бирм дэх хамгийн хүндэтгэлтэй сүмд одоогийн калпагийн өмнөх дөрвөн Буддын дурсгал байдаг: Какусандхагийн таяг, Конагаманын усны шүүлтүүр, Кассапын дээлний нэг хэсэг, Гаутамын толгойны найман ширхэг үс.
Домогт өгүүлснээр энэ суварга нь 2500 орчим жилийн өмнө байгуулагдсан бөгөөд өндөр нь 20 метр байсан гэдэг. Бичгийн эх сурвалжаас харахад 14-р зууны сүүлчээр уг байгууламжийг засварлаж байсан. Бирмийн бусад олон суварга шиг газар хөдлөлт, гал түймрийн дараа сэргээн засварлах болгонд суваргын хэмжээ нэмэгдэж иржээ.
51 метр өндөр Сингуттара толгод дээр баригдсан 112 м өндөр суварга нь далайн түвшнээс дээш 170 м өндөрт байрлаж, Янгон хотод алсаас харагддаг. Янгоны бүсчлэлийн журам нь барилга байгууламжийн хамгийн дээд өндрийг далайн түвшнээс дээш 127 метр хүртэл хүртэл хязгаарладаг бөгөөд Шведагон суварга уг хотын өнгө үзэмжид онцгой байр суурь эзэлдэг.
Хуулбарууд
[засварлах | кодоор засварлах]- Мьянмарын нийслэл Нейпьидо хотод байрладаг Уппатасанти суварга нь Шведагон сүмийн хуулбар юм. 2009 онд баригдаж дууссан, олон талаараа Шведагон сүмтэй төстэй боловч өндөр нь Шведагоноос 30 см (12 инч) бага юм.
- 46.8 м (154 фут) өндөр Шведагон сүмийн өөр нэг хуулбарыг Индонезийн Хойд Суматра мужийн Берастаги дахь Лумбини байгалийн цэцэрлэгт хүрээлэнд барьжээ. 2010 онд баригдаж дууссан энэхүү сүмийн барилгын материалыг Мьянмараас оруулж ирсэн.
- Глобал Випассана суварга, 29 м (95 фут) өндөр, 2009 онд нээгдсэн бөгөөд Энэтхэгийн Мумбай хотод байрладаг.
- Мьянмар дахь Алтан гурвалжингийн ойролцоо Tachileik Shwedagon Pagoda гэж мөн байдаг.
- 2019 онд АНУ-ын Миннесота мужийн Чисаго хотод Шведагон суваргын загварчилсан сүм нээлтээ хийсэн.