Jump to content

Шведийн Батлан Хамгаалахын Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сургуулийн лого

Шведийн Батлан Хамгаалахын Их Сургууль нь Стокхольм хотын төв хэсэг, Өстермальм дүүрэгт орших Дроттнинг Кристинагийн гудамж 37-д байрладаг. Тус сургууль нь Шведийн Технологийн Институтын (KTH) кампустай зэргэлдээ оршдог.

Өнөөгийн Шведийн Батлан Хамгаалахын Их Сургууль нь Шведийн цэргийн боловсролын олон зуун жилийн уламжлалын хамгийн сүүлийн үеийн хөгжил бөгөөд үндэс суурь нь XIX зуунд Стокгольм хотын Мариеберг дэх Дээд Их Буучны Коллеж байгуулагдсанаас эхтэй.

Тус их сургууль 1997 оноос хойш өнөөгийн хэлбэрээр оршин тогтнож байгаа бөгөөд 2008 оны 1-р сарын 1-нд үндэсний их сургуулийн коллежийн статустай болж, академик зэрэг олгох эрхтэй болсон. Урьд нь “Шведийн Үндэсний Батлан Хамгаалах Коллеж”  нэртэй байсан бол 2015 оны 2-р сарын 1-нээс “Шведийн Батлан Хамгаалахын Их Сургууль” гэсэн өнөөгийн нэрээ авчээ. 2018 онд тус их сургууль хоёр жилийн магистрын зэрэг болон докторын түвшний боловсрол олгох эрхийг албан ёсоор авсан.

Шведийн Батлан Хамгаалахын Их Сургууль нь Швед болон олон улсын цэргийн болон энгийн албан хаагчид, түүнчлэн иргэний оюутнуудад сургалт, боловсрол олгодог. Тус их сургууль нь Шведийн Зэвсэгт хүчний мэргэжлийн болон бэлтгэл офицеруудыг сургахаас гадна, төгсөгчид нь үндэсний болон олон улсын түвшинд хямралын менежмент, аюулгүй байдлын асуудал хариуцан ажилладаг.