Шведийн драмын урлагийн хүрээлэн
Кино, радио, телевиз, театрын их сургуулийн коллеж гэгддэг Шведийн Драмын Урлагийн Хүрээлэн (шве. Dramatiska Institutet, DI) нь кино, радио, телевиз, театрын эргэн тойрон дахь үйл ажиллагааны талаар боловсролын хөтөлбөрүүдийг явуулдаг, Стокхольм дахь Шведийн их сургуулийн коллеж байв. 1970 онд Шведийн засгийн газар байгуулсан түүхтэй. Анна Асп, Лене Берг, Жозеф Фарес, Марк Левенгуд, Стина Лундберг Дабровски, Андерс Лундин, Лукас Мудиссон, Кжел Сундвалл, Лиза Сиве зэрэг кино урлагийн олон алдарнууд тус хүрээлэнд суралцсан байдаг.
2011 оны 1-р сарын 1-нд тус хүрээлэн Шведийн Үндэсний Мим, Жүжгийн Академитай нэгдэн Стокхольмын Драмын Урлагийн Академиийг үүсгэжээ.
Нэгдэл
[засварлах | кодоор засварлах]Драмын Урлагийн Хүрээлэн болон Шведийн Үндэсний Мим, Жүжгийн Академийг нэгтгэх саналыг 2009 оны 4-р сард зарлаж байсан. 2010 оны 1-р сард Шведийн засгийн газар хоёр сургуулийг нэгтгэх ажлын хороог байгуулжээ. Мөн 15 сая кроныг хоёр сургууль нэгтгэх ажилд хуваарилсан аж.