Шибаурагийн технологийн дээд сургууль
Shibaura Institute of Technology (芝浦工業大学 Shibaura Kōgyō Daigaku ) нь Shibaura kōdai (芝浦工大 Shibaura kōdai ) хэмээн товчилдог бөгөөд Токио дахь Кото хотод үндсэн кампустай ба Токио болон Сайтама хотуудад тус тус кампустай.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1927 онд Токиогийн Аж Үйлдвэр болон Худалдааны Дээд Сургууль болон баригдсан тус газар нь 1949 онд албан ёсоор их сургууль болжээ.
Нэр хүнд
[засварлах | кодоор засварлах]Шибаура Технологийн Хүрээлэн нь үндэсний хэмжээнд дунджаас дээгүүр нэр хүндтэй ба 2017 оны "Truly Strong Universities" жагсаалтад 26-д, 2022 онд гаргасан "Times Higher Education" Япон их сургуулиудын жагсаалтад 775 институтээс 28-д, хувийн их сургуулиудын хэмжээнд элсэлтийн шалгуур (STEM-ээр) хамгийн өндөртэйгөөр 6-р байр (хамтарсан)-ыг эзэлжээ. Тухайн бүс нутаг дахь элсэлт хүлээн авах түвшин 20-30% ба зарим тэнхимийн хувьд нэг газарт элсэгчдийн харьцаа нь 1:20 болон түүнээс их байна. Шибаура нь Дэлхийн Шилдэг Их сургууль төсөлд сонгогдсон Японы цорын ганц хувийн технологийн их сургууль ажээ.
Зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Кампусууд
[засварлах | кодоор засварлах]Шибаура Технологийн Хүрээлэнгийн үндсэн кампус нь Токио хотын тусгай дүүрэг болох Котогийн Тоёосү дүүрэгт байрладаг ба хамгийн ойрхон буудал нь Тоёосү буудал юм.
Тоёосү дахь үндсэн кампусаас өөр 2 кампус бий. Эдгээр нь Сайтама хот дахь Омияа Кампус болон Токиогийн тусгай дүүрэг Минато хотын Шибаура Кампус юм. Бүх оюутнууд эхний 2 жилээ Омияа Кампуст, тэгээд мэргэжлээс хамааран өөр кампус руу шилждэг байна. Системийн Инженерчлэл болон Шинжлэх Ухааны Коллежийн оюутнууд бүх буюу 4 жилээ Омияа Кампуст суралцаж өнгөрүүлдэг.