Jump to content

Шидэт хүчил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шидэт хүчил (Magic acid, FSO₃H·SbF₅) нь фторсулфурын хүчил (HSO₃F) ба сурьмагийн пентафторид (SbF₅)-ын холимгоос бүрдэх суперхүчил юм. Ихэвчлэн эдгээрийг 1:1 молийн харьцаатайгаар хольж хэрэглэдэг. Энэхүү Брёнстед–Льюисийн хосолсон суперхүчил системийг 1960-аад онд МакМастерын их сургуульд Роналд Жиллеспи болон түүний баг боловсруулсан бөгөөд Жорж Ола химийн шингэн орчинд карбокатион болон хэт координацлагдсан карбоний ионуудыг тогтворжуулахад ашигласан байдаг.

Шидэт хүчил болон бусад суперхүчлүүдийг мөн ханасан нүүрсустөрөгчийн изомержилтийг катализлахад ашигладаг. Түүнчлэн эдгээр нь сул суурь бодисуудыг хүртэл протонжуулах чадвартай болох нь тогтоогдсон бөгөөд үүнд метан, ксенон, галогенууд болон молекул устөрөгч багтана.

“Суперхүчил” гэсэн нэр томьёог анх 1927 онд Жеймс Брайант Конант хэрэглэсэн бөгөөд тэрээр перхлорын хүчил нь усгүй орчинд кетон, альдегидийг протонжуулж давс үүсгэдэгийг тогтоосон байна. Харин уг нэр томьёог албан ёсоор Жиллеспи санаачилсан бөгөөд Конант хүхрийн хүчил-ийг фторсулфурын хүчилтэй хольж үзэхэд, үүссэн уусмал нь дан хүхрийн хүчлээс хэдэн сая дахин илүү хүчиллэг болохыг тогтоосон юм. Шидэт хүчил системийг 1960-аад онд Роналд Жиллеспи боловсруулж, тогтвортой карбокатионуудыг судлахад ашиглах зорилготой байв.