Jump to content

Шинжлэх ухаан технологийн "Похан" их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шинжлэх ухаан технологийн Похан их сургууль(POSTECH) нь Өмнөд Солонгосын Похан хотод байрладаг, хувийн судалгааны чиглэлийн их сургууль юм. Энэ сургуулийг 1986 онд гангийн компани болох POSCO үүсгэн байгуулжээ.

POSTECH сургуулийн хотхонд POSCO-гийн Шинжлэх ухаан, технологийн судалгааны хүрээлэн (RIST) байрладаг. 1994 онд POSTECH нь 3-р үеийн синхротрон гэрлийн эх үүсвэр бүхий Поханы Хурдасгуурын Лаборатори (PAL)-ийг байгуулсан бөгөөд энэ нь одоо Солонгосын үндэсний судалгааны байгууламж болсон. Мөн 2016 онд 4-р үеийн PAL-XFEL хэмээх рентген чөлөөт электроны лазер (XFEL) гэрлийн эх үүсвэрийг 390 сая ам.долларын өртгөөр барьсан. Энэ нь дэлхийд гурав дахь удаагаа бүтсэн технологи бөгөөд амьд биетийн шинжлэх ухаан, материал судлал, хими, физик зэрэг олон салбарт шинэ судалгааны боломж нээсээр байгаа.

POSTECH нь жил бүр ойролцоогоор 300 бакалаврын оюутан элсүүлдэг. Жишээлбэл, 2014 онд 1987 хүн өргөдөл өгсөнөөс 323 оюутныг элсүүлжээ. Энэ сургууль нь Солонгос дахь хамгийн их хөрөнгө оруулалттай, нэг оюутанд ногдох тэтгэлгийн дэмжлэг хамгийн өндөртэй сургууль бөгөөд ямар ч эдийн засгийн нөхцөлтэй оюутнуудад суралцах боломжийг олгодог.