Шинэ Барга баруун хошуу

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Шинэ Барга Баруун хошуу» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Шинэ Барга баруун хошуу
хошуу
хят. 新巴尔虎右旗 — Xīnbā'ěrhǔ Yòu Qí
орос. Хошун Шинэ-Барга-Юци
англ. New Barag Right Banner
Аймгийн энтэй Хөлөнбуйр хот дахь
Шинэ Барга баруун хошуу
Улс орон Flag of the People's Republic of China.svg Хятад (БНХАУ)
Муж, орон Өвөр Монголын ӨЗО
Аймаг, тойрог АЭ Хөлөнбуйр хот
Хошуу, шянь Шинэ Барга баруун хошуу
Газар нутаг 23,077 км²
Хүн ам 36,764 хүн (2000)
Цахим хуудас xbehyq.gov.cn (хятадаар)

Шинэ Барга баруун хошуу (худам монголоор шин-э баргу барагун хошигу, хятадаар 新巴尔虎右旗) - Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дотор Өвөр Монголын ӨЗО-ы аймгийн түвшний Хөлөнбуйр хотод харьяалагддаг хошуу.

Нутаг дэвсгэр - 25,102 км², 2000 оны тооллогоорх хүн амын тоо - 36,764.[1] Хүн амын 79.8% нь Монгол үндэстэн байдаг.[2] Хөлөнбуйрын малжих дөрвөн хошууны нэг гэдэг. Цаашилвал хошууны нутаг Алтан-Эмээл, Архашаат, Хөлөн гэх 3 балгас, Буйр, Хэрлэн гэх 2 суманд хуваагдана.[3][4] Хошууны захиргааны газар Алтан-Эмээл балгасанд байрладаг.

Тус хошуу Хөлөнбуйрын баруун захын гурван улсын уулзвар байрладаг нутаг юм. Зүүнээс бусад захаар нь Хятад-Монголын 467.4 км, Хятад-Оросын 48 км хилийн зурвас зурайдаг.[2] Далай нуурын ихэнх бие, түүнд цутгах Хэрлэн голын адгийг тус хошууны нутагт үзэж болно.

Бусад холбогдол[засварлах | edit source]

Зүүлт[засварлах | edit source]

  1. Хятадын Статистикийн газар: ӨМӨЗО-ын хүн амын тоо (2000 он) (Хятад хэлээр)
  2. 2.0 2.1 "Baidu" нэвтэрхий толь: Шинэ Барга баруун хошуу (Хятад хэлээр)
  3. АТД Китая (Хятад хэлээр)
  4. "Солонго" мэдээллийн сүлжээ: Хөлөнбуйр хотын газрын зураг (Монгол хэлээр)