Шинэ долгион ФМ 107.5

Шинэ долгион ФМ 107.5 нь Билэг санаа ХХК-ийн дэргэдэх радио станц юм. Энэ радио станц 1998 оны 5 сарын 15- наас нийт Улаанбаатар хот даяар ба тvvнд ойролцоох хотуудад хєгжим мэдээллийн нэвтрvvлгээ цацжээ. FM 107,5 нь хєгжим мэдээллийн, хувийн, арилжааны радио ба тус байгууллагад захирал, менежер, нягтлан бодох, 3 найруулагч, 3 хєтлєгч, 2 редактор, утасны оператор зэрэг нийт 11 хvн ажилладаг юм. Нийслэл хотод ажилладаг нийт FM радиостанцаас зєвхєн хоёр нь 24 цагийн нэвтрvvлэг цацдагийн нэг нь 107.5. Нийт нэвтрvvлгийн ихэнх хувийг монголын болон гадаадын поп, рок дуу, хуучны хит дуунууд эзэлдэг боловч бид манай 25-45 насны сонсогчдын сонсох дуртай мэдээ мэдээлэл, танин мэдэхvйн нэвтрvvлгvvд, шууд ярилцлагууд, радио шоу зэрэг олонд танил болсон олон нэвтрvvлэгтэй. Радио нэвтрvvлгийн хувьд “Гэртээ ганцаараа”, “Эрдэнийн хорол” зэрэг нь олны танил хэдийнэ болж єєрийн сонсогч олонтой юм. Мєн жолооч нарт зориулсан “Жолооны ард” хэмээх радио шоуг анх удаа vндэсний телевизтэй хамтран явуулж байсан. мєн цэцэрлэгийн насны хvvхдvvдэд зориулсан “Yлмэдэх цэцэгхэн хотхонд“ нэвтрvvлгийг UBS телевизтэй хамтран теле хувилбар болгон долоо хоногт 2 удаа нэвтрvvлж олон нийтийн хvртээл болгосон юм. “Ностальжи”, “Радио кола”, “Орос дуунд дуртай юу”, “Азийн дуу хоолой” зэрэг гадаад дуу хєгжмийн нэвтрvvлэг бэлтгэн цацдаг юм. Байгуулагдсан цагаасаа хойш хоёр удаа нийт 700 сонсогчдын дунд санал асуулга явуулж тэдний насны онцлог, ихэнхдээ хаана, хэзээ, ямар нэвтрvvлэг сонсох дуртай, реклам сурталчилгаанд яаж ханддаг тухай тодорхой хэмжээний мэдээлэлтэй болсон буюу жил болгон тодорхой тооны сонсогчдийн дунд санал асуулга явуулж нэвтрvvлгийнхээ бодлогод єєрчлєлт хийдэг байна.