Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын тэмцээн

Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын тэмцээн (польш. Międzynarodowy Konkurs Pianistyczny im. Fryderyka Chopina, англи. International Chopin Piano Competition) - Польшийн нийслэл Варшав хотод 5 жил тутамд зохион байгуулагддаг, алдарт Фредерик Шопены хөгжимд зориулагдсан академик төгөлдөр хуурын тэмцээн юм. Энэ нь хамгийн нэр хүндтэй олон улсын хөгжмийн тэмцээнүүдийн нэг гэж тооцогддог. Тэмцээнийг Фредерик Шопены хүрээлэн зохион байгуулдаг байна.

Энэхүү тэмцээнийг анх 1927 онд Польшийн төгөлдөр хуурч, хөгжмийн багш Ежи Журавлевын санаачилгаар зохион байгуулж байжээ. Анхны тэмцээний шүүгчдийг Польшийн нэрт хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч Витольд Малишевски тэргүүлж байжээ. Дэлхийн 2-р дайн эхлэхээс өмнө уг тэмцээн 3 удаа зохион байгуулагдаж байсан бөгөөд 4 дэх тэмцээн дайны дараа 1949 онд болж, тэмцээний ердийн таван жилийн мөчлөг 1955 онд сэргээгджээ. Коронавирусын цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсоны дараа 18 дахь тэмцээнийг 2021 онд зохион байгуулжээ.
Хамгийн сүүлийн буюу 19 дэх тэмцээн 2025 оны 10-р сарын 2-ноос 23-ны хооронд болсон байна.
Тэмцээний ерөнхий шүүгчид
[засварлах | кодоор засварлах]- Витольд Малишевски, Witold Maliszewski (1927)
- Адам Вениавски, Adam Wieniawski (1932 болон 1937)
- Збигниев Джевиецки, Zbigniew Drzewiecki (1949, 1955, 1960, 1965)
- Кажимиеж Сикорски, Kazimierz Sikorski (1970 болон 1975)
- Кажимиеж Корд, Kazimierz Kord (1980)
- Ян Экиер, Jan Ekier (1985, 1990, 1995)
- Анжэй Ясински, Andrzej Jasiński (2000, 2005, 2010)
- Катаржина Попова-Жидрон, Katarzyna Popowa-Zydroń (2015, 2021)
- Гаррик Охлсон, Garrick Ohlsson (2025)
Тэмцээний шагналтнууд
[засварлах | кодоор засварлах]| Он | 1-р шагнал | 2-р шагнал | 3-р шагнал |
|---|---|---|---|
| 1927 | Лев Оборин (ЗХУ) | Станислав Шпинальски (Польш) | Ружа Эткин (Польш) |
| 1932 | Александр Юнинский (ЗХУ) | Имре Унгар (Унгар) | Болеслав Кон (Польш) |
| 1937 | Яков Зак (ЗХУ) | Роза Тамаркина (ЗХУ) | Витольд Мальцужински (Польш) |
| 1949 | Белла Давидович | Барбара Хессе-Буковска (Польш) | Вальдемар Мацишевски (Польш) |
| Галина Черны-Стефаньска (Польш) | |||
| 1955 | Адам Харасевич (Польш) | Владимир Ашкенази (ЗХУ) | Фу Цун (Хятад) |
| 1960 | Маурицио Поллини (Итали) | Ирина Зарицкая (ЗХУ) | Таня Ашот-Харутунян (Иран) |
| 1965 | Марта Аргерих (Аргентин) | Артур Морейра-Лима (Бразил) | Марта Сосиньска (Польш) |
| 1970 | Гаррик Олссон (АНУ) | Мицуко Утида (Япон) | Пётр Палечный (Польш) |
| 1975 | Кристиан Цимерман (Польш) | Дина Иоффе (ЗХУ) | Татьяна Федькина (ЗХУ) |
| 1980 | Данг Тхай Шон (Вьетнам) | Татьяна Шебанова (ЗХУ) | Арутюн Папазян (ЗХУ) |
| 1985 | Станислав Бунин (ЗХУ) | Марк Лафоре (Франц) | Кшиштоф Яблоньски (Польш) |
| 1990 | Олгоогүй | Кевин Кеннер (АНУ) | Юкио Ёокояма (Япон) |
| 1995 | Олгоогүй | Филипп Жузиано (Франц) | Габриэла Монтеро (Венесуэл) |
| Алексей Султанов (Узбекистан) | |||
| 2000 | Юньди Ли (Хятад) | Ингрид Флитер (Аргентин) | Александр Кобрин (Орос) |
| 2005 | Рафал Блехач (Польш) | олгоогүй | Лим Дон Хёк (Өмнөд Солонгос) |
| Лим Дон Мин (Өмнөд Солонгос) | |||
| 2010 | Юлианна Авдеева (Орос) | Лукас Генюшас (Литва) | Даниил Трифонов (Орос) |
| Ингольф Вундер (Австри) | |||
| 2015 | Сон Жин Чо (Өмнөд Солонгос) | Шарль Ришар-Амлен (Канад) | Кейт Лиү (АНУ) |
| 2021 | Брюс Лиү (Канад) | Александер Гажиев (Итали) | Мартин Гарсия Гарсия (Испани) |
| Кёхэй Сорита (Япон) | |||
| 2025 | Эрик Лу (АНУ) | Кевин Чен (Канад) | Зитонг Вонг (Хятад) |