Jump to content

Шош (түүний ач тус)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шошны ач тус.

Бүх төрлийн шош нь илчлэг багатай бөгөөд уураг, эслэгээр баялаг ашигтай бүтээгдэхүүн юм. Уураг нь биеийн булчингийн нөхөн төлжилтийг сайжруулснаар өөх хайлах явц эрчимжиж, жин буурахад нөлөөлдөг. Долоо хоногт нэг удаа махан хоолныхоо оронд шоштой бин, шөл зэргийг хийж идвэл бие хөнгөн бөгөөд эрүүл чийрэг байхад хэрэгтэй байдаг аж. Хуурч боловсруулсан шошноос илүү байгалийн шош буюу хар шош, цоохор шош зэрэг нь хамгийн эрүүл зөв сонголт юм.

Ямар ч төрлийн шошонд ихэнх хүнсний ногооноос хоёр дахин их эслэг агуулагддаг. Тиймээс оройн хоолныхоо хачирт бөөрөн болон цагаан шошийг тогтмол оруулах нь өтгөн хаталтыг бүрэн арилгана. Хагас аяга navy шош нь 9,5 гр эслэг агуулдаг бол ижил хэмжээний бөөрөн хэлбэртэй шош нь 8,2 гр эслэгтэй. Лимийн болон, пинто шошнууд нь эдгээрээс арай бага боловч, 6-гаас дээш грам эслэг агуулна. Шошийг ямар ч шөл, салатанд хийж болдог учраас “уян хатан” хүнс юм.

Шош нь илчлэг багатай мөрт идсэний дараа ходоод хонхолзоод байдаггүй. Тэжээл сайтай тул дэглэмийн үед тэжээлийн дутагдалд орох аюулгүй.

Шош буурцаг нь элэг болон цөсний үйл ажиллагааг дэмжих, зүрх судасны системийг бэхжүүлэх ач холбогдолтой. Чанасан шош буурцгийг нухаад нүүрэндээ маск тавибал арьсанд маш сайн тэжээл болно.

Хар шош

Хар шош нь хямдхан атлаа аливаа хоолонд хийхэд элдэв төвөг бэрхшээлгүй маш амар хүнсний бүтээгдэхүүн учраас олон айл өрх гэр бүлийнхээ хүнсний үндсэн хэрэгцээнд оруулдаг. Хар шош өндөр уурагтай учраас цагаан хоолтнууд мах орлуулах журмаар хэрэглэх нь ч элбэг. Энэ ногоонд бага зэргийн омега-3-ын тосны агуулагдаж байдаг нь зүрхэнд тустай. Шошны өнгө гүн хар байх тусмаа антиоксидант нь өндөр байдаг гэж судлаачид тэмдэглэсэн байна.

Хар шошыг салатанд, мөн баруун өмнөдөөс гаралтай хоолонд ашиглавал илүү тохиромжтой. Нэг удаагийн хоолонд ½ аяганы хэмжээтэйгээр хэрэглэвэл тустай. Ийм хэмжээний хар шошны калори 114 байдаг.

Хар шош-той цай

Хар шошинд витамин В1 , уураг, сайн чанарын өөх тос агуулагдахаас гадна цусан дахь өөх тосны хүчиллэгжилтээс хамгаалах, өөх тос холлестролоос хамгаалах чадвар байдаг. Сайтар угаасан 15 гр хар шошийг 700 мл усанд хийж тал болтол нь буцалгаад өдөрт 3 хувааж ууна. Архи уухын өмнө уувал бүр сайн.

Улаан шош

Улаан шош нь уургийн хамгийн гол эх үүсвэр юм. Төмөр болон антиоксидантаар баялаг. Цусан дахь холестерины хэмжээг багасгана. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Ой тогтоолтыг сайжруулна. Зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, зүрхний шигдээсээс сэргийлнэ. Мөн бөөрний үйл ажиллагааг сайжруулж, эдгэрэлтийн процессийг сайжруулдаг.

Улаан шош нь хор задлах, шээс хөөх үйлчилгээтэй, шартахад уухад сайн. 30 гр улаан шошийг 400 мл усанд хийж тал болтол нь буцалгаад өдөрт хэд хэд уух хэрэгтэй.

Ногоон шош

Ногоон шош нь С болон К амин дэмүүд болон манган, фолийн хүчлээр баялаг бөгөөд япон хоолны хамгийн гол хоол амтлагч юм. Ногоон шошонд уураг ихээр агуулагддаг бөгөөд хагас аяга ногоон шош нь 9 граммаар холестеролийг бууруулдаг. Мөн дөрвөн зүсэм бүхэл үрийн талх идсэнтэй тэнцэх хэмжээний ислэг агуулагддаг. Дархлааг дэмжинэ. Хөгшрөлтийг удаашруулна. Зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Ногоон шош нь бие организмыг нvvрс устєрєгч, холбогч эдээр хангаж, булчинг уургаар нєхдєг. Хvнд дасгалын дараа бие организмыг нєхєн сэргээхийн тулд ногоон шош сайн идэх хэрэгтэй.

Пинто буюу цоохор шош

Цоохор шош нь төмөр, уураг, эслэг, антиоксидантаар баялаг. Дархлааг дэмжинэ. Ой тогтоолтыг сайжруулна. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Зүрхний шигдээсээс сэргийлнэ Тэнгисийн шош буюу navy шош Тэнгисийн шош буюу navy шош нь төмөр, уураг, эслэг, фолийн хүчил, антиоксидантаар баялаг. Дархлааг дэмжинэ. Ой тогтоолтыг сайжруулна. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна. Зүрхний шигдээсээс сэргийлнэ.