Шри Шри Рави Шанкар (оюун санааны удирдагч)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Нэр Рави Шанкар
Төрсөн огноо 1956 оны 5 сарын 13 (1956-05-13) (63 настай)
Үндэстэн ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг
Цол, Хүндлэл Шри Шри, Энхийн элчин сайд, Хүмүүнлэгийн зүтгэлтэн, Оюун санааны удирдагч, Дээрхийн гэгээнтэн
Үндэслэгч Амьдрах урлаг сан, Олон улсын хүний үнэт зүйлсийн ассоциаци[1], Бизнесийн ёс зүйн төлөөх дэлхийн дээд хэмжээний чуулган[2]
Гуру Махариш Махеш Йоги [3][4]
Эшлэл Алсын зорилго минь хүчирхийлэлгүй, стрессгүй дэлхийн төлөө.[5]

Шри Шри Рави Шанкар хэмээн олон түмэнд танигдсан Рави Шанкар (Англи хэл. Sri Sri Ravi Shankar, Тамил хэл. ஸ்ரீ ஸ்ரீ ரவி ஷங்கர்; ) 1956 оны 05 дугаар сарын 13-нд Энэтхэг-ийн Тамил Наду мужид төрсөн. Түүнийг (хүндэтгэн) Шри Шри буюу Гуружи эсвэл Гурудэв хэмээн дууддаг.[6] Тэрбээр "Амьдрах урлаг сан" олон улсын байгууллагыг 1981 онд байгуулсан бөгөөд уг байгууллага нь хувь хүний стрессийг тайлж, нийгмийн асуудал бэрхшээл, цаашлаад хүчирхийллийг бууруулахад чиглэдэг.[7] Энэтхэг улсын ерөнхийлөгчөөс 1986 онд Йогийн дээд цол (Yoga Shiromani)-ыг хүртэж[8] байсан эрхэм 1997 онд Женев төвтэй буяны 'Олон улсын хүний үнэт зүйлсийн ассоциаци'-ийг байгуулсан ба уг ТББ нь дэлхийн нийтэд хүмүүний суурь үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий тусламж, буяны үйлс мөн хөдөөгийн хөгжил зэрэгт анхаардаг.[9][10] Түүний тусалж үйлчлэх буяны үйлсийг нь үнэлж Энэтхэг, Перу, Колумб, Парагвай зэрэг орны дээд одон медалиар шагнаж байсан. 2016 оны 1 дүгээр сард тэрбээр Энэтхэг улсын Засгийн газрын "Padma Vibhushan" цолоор шагнуулсан[11].

Намтар[засварлах | edit source]

Рави Шанкар Тамилнаду мужийн Папанасам гэдэг газар мэндэлжээ. Ээжийг нь Вишалакши Ратнам, аавыг нь А. Эс. Венкат Ратнам гэдэг. Түүнийг "Рави" хэмээн нэрлэдэг (Энэтхэгийн нийтлэг нэр агаад "нар" гэсэн утгатай) ба мэндэлсэн өдөр нь Ням гараг учраас тэр юм. "Шанкар" гэж нэрлэх болсон нь, түүний төрсөн өдөр 18-р зууны Хинду гэгээнтэн Ади Шанкара-гийн төрсөн өдөртэй давхацдагтай холбоотой.[12] Рави Шанкарын анхны багш нь Махатма Ганди-тай ойр дотны холбоотой Энэтхэгийн Ведийн ухааны эрдэмтэн Судхакар Чатурведи билээ.[13][14] Рави Шанкар Бангалорийн Их сургуулийн Сэйнт Жосефийн коллежийг дүүргэж, Физикийн ухаанаар Баклаврын зэрэг[15] хүртсэн[16]-ий дараа хоёр дахь багш Махариши Махеш Йогич [17] -тай учирч ведийн ухаанаар яриа таниулга өрнүүлж, бага хурал зохион байгуулж, Чанадаас халих бясалгал-ыг явуулж, Аюурведа -н төвүүдийг байгуулж явжээ.[18][19] 1980-аад онд Шанкар оюун санааны ухааны чиглэлээр эрэл хайгуул хийн, дэлхийг тойрон аялаж практик туршлагаар олж тогтоосон курс сургалтаа эхлүүлсэн. Амьдрах Урлаг-ийн Аз жаргалын програмын тулгын чулуу болсон хэмнэлт амьсгалын техник, 'Сударшан Крия' 1982 онд Карнатака мужийн Шимога нутгийн Бхадра гол-ын эрэгт 10 хоногийн аниргүй бясалгасны дараа "онгод гийж яруу найраг тэрлэх адил" түүнд орж ирсэн гэдэг бөгөөд цааш "Би түүнийг сурч, зааж эхэлсэн" гэж хэлдэг.[20]

Шанкар сэтгэлийн хөдөлгөөн бүр амьсгалын хэмнэлтэй нягт уялдаатай, амьсгалаа жолоодож, удирдсанаараа хувь хүн сэтгэлээ удирдаж, сэтгэл санаагаа сэргээж, зовлон зүдгүүрээ багасгаж бууруулж болно хэмээдэг.[21]

1980-аад онд тэрбээр 175 хүүхдэд зориулан сургууль нээсэн [22][23] бөгөөд энэ ганцхан сургууль хүмүүст урам зоригийг төрүүлж, Энэтхэг даяар тэлж өргөжин, өдгөө 425 сургуульд орон нутгийн амьдралын боломж тааруу, ядуусын хороололын 67000 гаран хүүхэд үнэ төлбөргүйгээр боловсрол эзэмшиж байна.[24][25]

1983 онд Швейцари-д анхны Амьдрах урлагийн курс хөтөлбөрөө явуулсан байдаг. 1986 онд Хойд Америк-т анхны курсээ зохион байгуулахаар АНУ-ын Калифорни-ийн Цахиурын хөндийд очиж байжээ.[26][27]

Гүн ухаан, билиг сургааль[засварлах | edit source]

Оюун санааны амьдрал[засварлах | edit source]

Шанкар хайр, энэрэл нигүүлсэл, дотоодоос ундрах урам зориг зэрэг хүмүний үнэт зүйлсийг өсгөн нэмэгдүүлэх тэрхүү оюун санааны ухааныг зааж сургаж, багшилж явдаг. Энэ нь ямар нэг шашин, эсвэл зан заншилд харьяалагдаад байдаггүй. Учир нь бүх хүмүүст энэ нь нээлттэй. Хүн төрөлхтөний салшгүй хэсэгт бид оруулдаг оюун санааны нэгдэл бол үндэстэн, шашин, мэргэжил, эсвэл биднийг тусгаарладаг бусад нэр тодотголоос илүү чухал юм гэдгийг тэрбээр зүрх сэтгэлээрээ мэдэрдэг.[28]

"Хүчирхийлэл үгүй нийгэм, өвчин үгүй бие, давчдал үгүй амьсгал, төөрөгдөл үгүй сэтгэл, саатал үгүй оюун ухаан, гэмтэл үгүй ой ухаан, уйтгар гуниг үгүй сүнс бол хүмүний оршихуйн төрөлх эрх юм."[29] гэж Шанкар үздэг байна.

Түүний хэлснээр шинжлэх ухаан болон спиритуалити буюу оюун санааны амьдрал хоёулаа мэдэхийг хүссэн чин хүслээс ургаж гардаг болохоор өөр хоорондоо уялдаа холбоотой мөн эв зохицолтой гэжээ. "Би хэн юм бэ?" гэдэг асуулт нь оюун санааны амьдрал өөд, "Энэ юу юм бэ?" хэмээх асуулт шинжлэх ухаан өөд дөтөлж хүргэдэг. Хөөр хөгжүүн баяр нь одоо энэ мөчид л гагцхүү байдгийг онцлон, стрессгүй хүчирхийлэлгүй дэлхийг бүтээхийг алсын хараандаа тэрбээр дурджээ. Үүнийг гүйцэлдүүлж хэрэгжүүлэх ач тустай бодитой арга хэрэгсэл нь түүний сургалт хөтөлбөр бөгөөд энэ бүхнийг олон түмэнд санал болгодог билээ. Тэрбээр амьсгалыг бие болон сэтгэлийг хооронд нь холбох аргамжаа, сэтгэлийг тайвшруулах арга хэрэгсэл хэмээн үздэг. Түүний үзлээр "Үнэн бол шугаман шулуун гэхээсээ илүүтэйгээр, бөмбөрцөг шиг бөөрөнхий тул хоорондоо зөрчилдөөнтэй байх ёстой." гэж үздэг.[30]

Сударшан Крия[засварлах | edit source]

Амьсгалахуй дээр тулгуурлаж үндэслэсэн техник Сударшан крия © (Sanskrit: सुदर्शन क्रिया sudarśana-kriyā)[31] Амьдрах урлагийн Аз жаргалын програмын голлох бүрэлдэхүүн хэсэг, мөн Амьдрах урлаг сан-гийн сэтгэл зүйн гэмтлийг бууруулж багасгах хөтөлбөр[31]-ийн тулгын чулуу юм. Vajrasana (бохирч суух)Ujjayi(ялалт)-н амьсгалыг bhastrika (хөөргөн амьсгал)-г хийсний дараа хэмнэлт амьсгалыг sukhasana (завилж)-аар суун хийдэг.[32]

Анагаах ухааны эрдэм шинжилгээний олон судалгаа дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсээр байна.[33] Бие физиологи, сэтгэл судлал-ын ач тус үр өгөөжүүд эдгээр судалгаанд орсон ба стрессийн хэмжээг багасгадаг (кортизол-стресс үүсгэгч гормон буурсан), дархлааны тогтолцоо сайжирдаг, айдас түгшүүрийг арилгаж багасгадаг, (хөнгөн, дунд хүнд хэлбэр)-ийн сэтгэл гутралыг 67-73 хувь суллаж бууруулдаг,[34] антиоксидант-ийн хамгаалалыг өсгөн нэмэгдүүлдэг, уураг тархины мэдрэлийн үйл ажиллагаа-г хурцалдаг, (анхаарал төвлөрөл нэмэгддэг, стресс өдөөгчийг суллаж, эрүүлжүүлдэг) зэрэг өөр бусад шинжлэх ухааны баримт-ууд[35]-ыг дурдаж болно.

Энх тайван хүмүүнлэгийн үйлс[засварлах | edit source]

Гэр бүл, сургуулийн орчин дахь хүчирхийллийн эсрэг[засварлах | edit source]

Амьдрах урлаг сан, Олон улсын хүний үнэт зүйлсийн ассоциаци АНУ-ын олон мужуудад сургуулийн орчин дахь хүчирхийллийг зогсооход өргөн далайцтай арга хэмжээ явуулж байна. [36] Тэр тусмаа АНУ-д сургуулийн орчинд буутай зэвсэгт хүчирхийлэл гарах нь олон улсын хэмжээнд хөндүүр сэдэв бөгөөд Амьдрах урлаг сан, Олон улсын хүний үнэт зүйлсийн ассоциаци -тай хамтран Сургуулийн орчинд хүчирхийлэлээс сэргийлэх Сургуулийн орчинд ухааралыг нэмэгдүүлж хүчирхийлэлгүй нийгмийг бүрдүүлэх үүднээс хүүхэд мөн өсвөрийн насныханд зориулсан сургуулиудад зориулсан АртЭксел, YES! Хөтөлбөрүүдийг АНУ-ын 200 орчим [37] ЕБС-ын 100000 гаруй сурагчдад оруулж ач тусыг нь мэдрүүлээд байна[38].

Венесуэлийн хямралыг эвлэрүүлэн зуучлах[засварлах | edit source]

Амьдрах урлаг сан үндэслэгч Оюун санааны удирдагч Шри Шри Шри Рави Шанкарыг Венесуелийн Ерөнхийлөгч Николас Мадура улс оронд үүссэн улс төрийн хямралыг шийдвэрлүүлэх эвлэрүүлэн зуучлагчаар тохоон томилоод байна.[39][40]

Колумб болон ФАРК ( Колумбын Хувьсгалт зэвсэгт хүчин )[засварлах | edit source]

2015 оны 6 дугаар сард Шри Шри Рави Шанкар Колумб-ын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос-тай уулзсан ба, Колумб-ын засгийн газар болон Зэвсэгт ФАРК бүлэглэл-ийн хооронд энхийн хэлэлцээнд "зуучлагчаар ажиллах"-ыг Колумбын ерөнхийлөгч зөвшөөрсөний дагуу,[41] 2015 оны 6 дугаар сард Кубад айлчилсан. Зэвсэгт ФАРК улс төрийн явуулга, нийгмийн шударга ёсонд хүрэх ahimsa буюу хүчирхийлэлгүй байх Гандийн зарчмыг дагаж мөрдөхөөр санал нэгдсэн. [42] 2016 оны 8 дугаар сар 25-нд талууд энх тайвнаар орших нэг талын энхийн хэлэлцээгээ амжилттай явуулж өндөрлүүлэв. [43][44][41]

Пакистан[засварлах | edit source]

Тэрбээр “Эв эеийн сайхан санаа” өвөрлөж 2004 онд Пакистан-д айлчилсан [45] ба мөн 2012 онд Исламабад болон Карачи хотод Амьдрах урлагийн төвүүдийн нээлтэд оролцохдоо дахин айлчилсан байдаг.[46] 2014 оны 3 дугаар сард Исламабад дахь Амьдрах урлагийн төв зэвсэгт этгээдүүдэд шатаалгаж байсан. [47][48]

Ирак[засварлах | edit source]

Ирак-ийн Ерөнхий сайд Наури ал Малик-ийн урилгаар 2007[49] онд, 2008[50] онд Иракт тус тус айлчилсан айлчлалын үеэр дэлхийн энхтайвныг дэмжих зорилгоор улс төр, шашны удирдагч нартай уулзсан. 2014 оны 11 дүгээр сард Рави Шанкар Иракийн Ербил тусламжийн хуаранд очсон. Тэрбээр мөн уг бүсэд Езиды болон бусад Ислам шашинтан бус хүмүүсийн аймшигт нүд хальтрам нөхцөл байдалтай танилцаж, тэдний асуудлыг хөндсөн бага хурлыг зохион байгуулсан.[51][52]


Энэтхэгийн Кашмир[засварлах | edit source]

Зүүн Азийн Энх тайвны Чуулган 2016 оны 11 дүгээр сард "Кашмирийг дахин диваажин болгох" нэртэй бага хуралыг Жамму Кашмирт эхлүүлсэн. Шри Шри Рави Шанкар хэлж байгаагаар, Кашмирын хүн амын 90 орчим хувь энх тайван хүсч байгаа ч, хүсэлтийг нь орхигдуулж байна. Тэрбээр мөн нэмж хэлэхдээ "Кашмирын асуудлыг шийдэх шийдэл бол Кашмирчууд өөрсдөөс нь л гацхүү гарах учиртай." Энэ чуулган Зүүн Азийн найман орныг хамтад нь авчирч, үйлдвэрлэл эрхлэлт, ур чадвараа хөгжүүлэх, соёлын солилцоо, боловсролын хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх санаачлага зэргээр хамтран ажиллахад чиглэгдэнэ. [53][54][55][56]

Зүүн Хойд Энэтхэг[засварлах | edit source]

2017 оны 8 дугаар сар, Энэтхэг тусгаар тогнолоо зарласаны 71 жилийн ойн урд өдөр 11 дайтагч талын бүлгээс 68 дайчид Манипур мужийн Засгын газарт бууж өгөв. Манипур мужийн Ерөнхий сайд Н. Бирен Синг хямралтай бүсэд энх тайван авчирсан Шри Шри Рави Шанкарын хүчин зүтгэлийг магтан сайшаав. Шри Шри Рави Шанкарын байгууллага сүүлийн 15 жил Манипур мужид ажилласаар ирсэн билээ. [57][58]

2017 оны 9 дүгээр сард болсон " Ондоошилыг хүчирхэгжүүлэх - Зүүн Хойдын уугуул нутгийн хүмүүсийн бага хурал" дээр Шри Шри Рави Шанкар "Өөр 500 орчим дайчид зэвсгээ хураалгахаар хүлээж байна, тэд энхийн үйлсэд нэгдэхэд бэлэн." хэмээн мэдэгджээ. Уг зүүн хойд хэсгээс 67 эсэргүүцэгч бүлэгийн төлөөлөл уг хуралд оролцсон бөгөөд энхийн өөрчлөлтөд оролцоход бэлэн гэдгээ илэрхийлжээ. Сүүлийн 10-12 жилд зогсолтгүй ажилласан Шри Шри Рави Шанкар түүний байгуулага ''Сүүлчийн зэвсгээ дайтагч талууд хураалгах хүртэл үргэлжлүүлэн ажиллах болно." [59] гэж мэдэгджээ. ULFA буюу Ассамын нэгдсэн чөлөөлөх фронтын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ануп Четиа, уг бага хурлын дарга байсан бөгөөд уг бүсэд энх тайван тогтоох Шри Шри Рави Шанкарын хүчин чармайлтыг магтан сайшаав.[60][61]

Аяадхон асуудал[засварлах | edit source]

Энэ Аяадхон асуудалд хэний талд орох гэж байна? гэж асуухад Шри Шри Рави Шанкар “Би аль нэгний талд нь орвол, яаж би зуучилж чадах юм бэ? Яриа хэлэлцээгээр бүхий л ашиг сонирхол /үүндː Хинди, Ислам, Засгийн газар болон бусад бүлэглэлүүд/-ыг багтаасан шийдлийг эрэлхийлж, олохыг зорьж байна.” гэжээ.[62] Асуудлыг "өөрийгөө өргөмжлөх зорилгоор бусдыг буруутгах"-аасаа илүү харилцан хүндэтгэж, яриа өрнүүлж байж шийдвэрлэж болохсон.[63]

Шашин хоорондын яриа хэлэлцээ[засварлах | edit source]

Рави Шанкар шашин хоорондын яриа хэлэлцээнд оролцдог ба одоогоор Елижах шашин хоорондын хүрээлэнд дэлхийн шашны удирдагчийн зөвлөлийг төлөөлдөг. [64] 2008 он, 2010 оны шашин хоорондын дээд хэмжээний чуулганаар тэрбээр шашны зүтгэлтнүүдийг оролцуулан ХДХВ-ын эсрэг хамтын үйл ажиллагааг өрнүүлж явуулсан. [65] 2013 оны 7 дугаар сард Женевт НҮБ-ын ДОХ-ын гол удирдлагуудын хуралд тэрбээр ХДХВ-ээс урьдчилан сэргийлэх, хүйсийн хооронд буй хүчирхийлэл, сэтгэлийн шарх, ялгаварлан гадуурхалын талаарх тулгамдсан асуудлыг хэлэлцүүлсэн байдаг. [66]

Хорих ангийн хүмүүжигч нарт зориулсан програм[засварлах | edit source]

1992 онд хорих ангийн хүмүүжигч нарт зорилсан 'Prison SMART' програм[67]-ийг эхлүүлж, нийгэмтэй тэднийг хөл нийлүүлэн алхахад тусалдаг. [68]  2002 оноос эхлэн Амьдрах урлагийн хорих ангийн Prison SMART хөтөлбөр-ийг хоригдогч гэлтгүй хорих ангийн харгалзагч нарт оруулж эхэлсэн ба ШШГЕГ-тай хамтран 2015 оноос Монголын шорон хорих анги, засан хүмүүжүүлэх газруудад ШШГЕГ-тай гэрээтэй ажилласны үндсэн дээр саадгүй чөлөөтэй оруулж эхлээд байна.[69][70][71][72]. Одоогоор дэлхийн хэмжээнд 60 гаруй орны 700000 гаран шоронгийн хүмүүжигчид энэ хөтөлбөрт хамрагдаж ач тусыг хүртээд байна[73].

Байгалийн гамшиг[засварлах | edit source]

Түүний сайн дурынхан 2004 онд цунами, Катрина хар салхи, Гайти зэрэг өөр бусад нутаг оронд болсон мөргөлдөөн, байгалийн гамшгийн хохирогчдод сэтгэл санааны тусламж үзүүлжээ.[74]

Нийгэмд хүрсэн санал санаачилгууд[засварлах | edit source]

Хар тамхигүй Энэтхэг аян[засварлах | edit source]

2019 оны 2 дугаар сарын 19-ны өдөр энэхүү аяны үеэр Энэтхэгийн Ерөнхий Сайд Нарендра Моди[75], болон Боливуудын нэртэй одод продюсэрууд, [76] олон их дээд сургууль коллежийн оюутнүүд[77] хамрагдаж хар тамхи хэрэглэхгүй байх ам тангараг өргөжээ.

Илүү сайхан Энэтхэгийн төлөөх сайн дурын үйлс[засварлах | edit source]

Энэхүү үйлсээрээ 2012 онд Делид гарсан буутай хүчирхийллийн хэргийн эсрэг[78], үнэгүй эрүүл мэндийн аян[79], сонгогчдын сонгох ухаарлыг нэмэгдүүлэх зэрэг олон үйлс аян[80][81][82]-ыг багтаан оруулдаг.

"ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ" хөдөлгөөн[засварлах | edit source]

Уг хөдөлгөөн 2013 оны З дугаар сард Шанкарын сангаас хүчирхийлэлийг арилгах зорилгоор үндэсний хэмжээний хөдөлгөөн болж үүссэн. Хувь хүнийг олон нийтийн онлайн сүлжээгээр хүчирхийлэхгүй байх хөдөлгөөнийг хөхиүлэн дэмжиж,[83] засгийн газар, олон нийтийн эрүүл мэнд хэвлэл мэдээллээр хүчирхийлэлгүй байх зарчмыг тунхагладаг.[84]

Авилгалын эсрэг Энэтхэг[засварлах | edit source]

Тэрбээр Локпал (буюу авилгалын эсрэг) тунхаглалын шаардлагыг биелүүлэхийн төлөө өргөн далайцтай хөдөлгөөн өрнүүлдэг[85] ба "Энэтхэг авлига хээл хахуулийн эсрэг" хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг [86] юм.

Спортын ёс зүйн тухай дэлхийн дээд хэмжээний чуулган[засварлах | edit source]

2003 онд тэрбээр бизнесийн орчинд хүний мөс чанар үнэт зүйлс, ёс зүйг хүчтэй болгох зорилгыг өвөртлөн Бизнес дэх ёс зүй-Корпорэйт соёл болон Оюун санааны хэлэлцүүлгийг санаачилсан. Энэ нь хожмоо ёс зүйн олон улсын хурлыг зарлан хуралдуулдаг бизнес дэх ёс зүйн төлөөх дэлхийн дээд хэмжээний чуулганыг бүрдүүлэхэд оролцдог болсон. [87][88][89] 2014 оны 9 дүгээр сард Цюрих хотноо Спортын ёс зүйн тухай дэлхийн дээд хэмжээний чуулганыг Олон улсын хөл бөмбөгийн холбооны гол удирдлагуудыг оролцуулан спортод “Ёс зүй болон нээлттэй байдал”-дээр анхаарал хандуулсан нэг өдрийн арга хэмжээг зохион байгуулсан. [89]

Шри Шри Их сургууль[засварлах | edit source]

Шри Шри Их сургууль 2009 онд Шри Шри Рави Шанкар багшийн санаачлагаар байгуулагдсан.[90] Уг сургууль 2017 онд Үндсэний боловсролын өв тэгш шагнал, Тэргүүлэх санаачлагатай их сургуулийн шагналыг авчээ.[91]

Энэтхэгийн Амьдрах урлаг буюу Виакти Векас Кендра Одишагийн засгийн газартай харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурав. Йога, пранаяма, бясалгал амьсгалын иж бүрэн дасгал соёлын програмыг тогтмол явуулж, өөрчлөгдсөн өөдрөг бүтээлч хандлагатай сэтгэлгээг бий болгож Засгийн газрын хэрэгжүүлж байгаа хөдөөгийн хөгжлийн програмтай холбож өгөх юм байна. Үүнд Шри Шри Их сургууль их үүрэг гүйцэтгэнэ. [92]

Олон улсын шагнал өргөмжлөл[засварлах | edit source]

  • 2016 - Энэтхэгийн Хамгийн дээд хоёрдогч иргэний шагнал Падма Вибхушан, 2016 оны 1 дүгээр сар [11]
  • 2016 - Dr Nagendra Singh Олон улсын энх тайвны шагнал, Энэтхэг, 2016 оны 11 дүгээр сар[93]
  • 2015 - Перугийн дээд одон, "Medalla de la Integracion en el Grado de Gran Oficial (Дээд албаны төлөөлөгч)"[94]
  • 2015 - Колумбын Хамгийн дээд иргэний одон, "Orden de la Democracia Simon Bolivar"[95][96]
  • 2013 - Ганди, Кинг, Икеда хүй нийгэмлэгийг бэхжүүлэх шагнал[97]
  • 2012 - Парагвай улсын хамгийн дээд иргэний одон 'National Order of Merito de Comuneros, Paraguay, 2012 оны 9 дүгээр сарын 13[98][99]
  • 2012 - Парагвай улсын хотын захиргааны хүндэтгэвэл зохих иргэн 2012 оны 9 дүгээр сарын 13[100]
  • 2012 - Парагвай улсын Асуншон хотын захиргааны хүндэт зочин, 2012 оны 9 дүгээр сарын 12[100]
  • 2012 - Бразил улсын Rio de Janeiro мужийн хамгийн дээд Tiradentes одон, 2012 оны 9 дүгээр сарын 3[101]
  • 2012 - Өмнөд Африкийн Шивананда сангийн Шивананда дэлхийн энх тайвны шагнал, 2012 оны 8 дугаар сарын 26[102]
  • 2011 - Брюселийн Кранз Монтана чуулганы шагнал, 2011 оны 6 дугаар сарын 24[103][104]
  • 2009 - Форбес сэтгүүлээс зарладаг Энэтхэгийн хамгийн нэр нөлөөтэй 7 удирдагчдын айргийн тавд Рави Шанкарыг нэрлэжээ.[105]
  • 2009 - Германы Дрездэн хот, Дэлхийн соёлын чуулган соёлын тэнвцвэрийн шагнал, 2009 оны 10 дугаар сарын 10[106]
  • 2008 - АНУ, Атланта Поениксийн шагнал, 2008[107]
  • 2008 - АНУ Хьюстон Хүндэт иргэн Сайн үйлсийн элчин сайд, 2008[107]
  • 2008 - Proclamation of Commendation, New Jersey, USA 2008[108]
  • 2008 - АНУ Нью Жерсий хүдэтгэлийн тунхаглал 2008[107]
  • 2007 - Энэтхэгийн Пуне, Сант Шри Днянешварагийн Дэлхийн энх тайвны шагнал, 2007 1 дүгээр сарын [109]
  • 2006 - Монгол Улсын төрийн дээд одонгоор 2006 онд шагнуулж байсан;[110]
  • 2005 - Энэтхэгийн Шинэ Дели Бхарат Широмани Шагнал, 2005[111]
  • Недерланд;Гияан Вихар Их сургууль[112],Жайпур; Кувемпу их сургууль
  • Аргентиний Буенос Айресийн их сургуулийн доктор; Аргентиний Кордоба, Сигло XXI их сургуулийн хотхон; Ненроде их сургууль[113]
  • Парагва улсын Асуншон их сургуулийн Доктор[98]
  • 1986 - Энэтхэг улсын Ерөнхийлөгчөөс Йогийн дээд цол (Yoga Shiromani)-ыг хүртэв [8]

Номын жагсаалт[засварлах | edit source]

Шри Шри Рави Шанкар дараах номыг зохиогч юм. Үүнд:

  • An Intimate Note to the Sincere Seeker; Vol. 1: ISBN 1-885289-29-4, Vol. 2: ISBN 1-885289-30-8, Vol. 3: ISBN 1-885289-33-2, Vol. 4: ISBN 1-885289-36-7, Vol. 5: ISBN 1-885289-38-3, Vol. 6: ISBN 1-885289-40-5, Vol. 7: ISBN 1-885289-41-3
  • Buddha: manifestation of silence, ISBN 81-89291-91-2
  • 1999 – Be A Witness: The Wisdom of the Upanishads, 106 pp. ISBN 81-7621-063-3
  • 2000 – God Loves Fun, 138 pp. ISBN 1-885289-05-7
  • 2001 – Celebrating Silence: Excerpts from Five Years of Weekly Knowledge 1995–2000, 206 pp. ISBN 1-885289-39-1
  • Celebrating Love ISBN 1-885289-42-1
  • 2005 – Narada Bhakti Sutra, 129 pp. ISBN 81-7811-029-6
  • Hinduism & Islam, the common thread, 34 pp, 2002
  • Secrets of Relationships, Arktos, 2014
  • Patanjali Yoga Sutras, Arktos, 2014
  • Ashtavakra Gita, 2010, ISBN 9380592833
  • Management Mantras, Arktos, 2014
  • Know Your Child: The Art of Raising Children, Arktos, 2014

Тодорхойлолт[засварлах | edit source]

  • Gautier, François, The Guru of Joy. Sri Sri Ravi Shankar & the Art of Living, Carlsbad, California, Hay House, Inc., 2008. ISBN 978-1-4019-1761-6 (First edition: India, Books Today, 2002. ISBN 81-87478-42-X)
  • Michael Fischman, Stumbling into Infinity. ISBN 978-1-6003-7648-1
  • Frederique Lebelley Walking the Path [Narrative of Experience with Sri Sri Ravi Shankar](1st edition: March 2010. ISBN 978-93-8059-22-3)

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Шри Шри Рави Шанкар: Үндэслэгч.
  2. Бизнесийн ёс зүйн дэлхийн дээд хэмжээний чуулганыг үндэслэгч.
  3. "Махараши Махеш Йогичийг Аллахабад хотод чандарлав.". The Times of India.
  4. "Махеш Йогичийг чандарлахад улс орны нэр хүндтэй эрхэмүүд оролцов.". hindustantimes.com.
  5. Нүүр хуудас - Шри Шри Рави Шанкарын - Албан ёсны веб сайт. Official Website of Sri Sri Ravi Shankar.
  6. Эй. Салкин, Агаарын эзэнт гүрэн, Yoga Journal, 2002.
  7. "Шри Шри Рави Шанкар". The Huffington Post.
  8. 8.0 8.1 Йога широмани буюу Йогийн очир эрдэнийн дээд цол.
  9. "Олон улсын Үнэт зүйлсийн Ассоциаци (IAHV)".
  10. "IAHV Энх тайвныг бэхжүүлэх".
  11. 11.0 11.1 "Padma Vibhushan for Rajinikanth, Dhirubhai Ambani, Jagmohan", The Hindu, January 26, 2016. 28 February 2016-нд авсан. 
  12. "Дээдийн жаргалыг анир чимээ дундаас бэдэрэхүй", Нью-Йорк таймэс компаний Нью-Йорк Таймез сонины 2011 оны 04 дүгээр сарын 11-ний дугаар 
  13. Шри Шри Рави Шанкар дэлхий даяар ухааралыг тэлэх урлагийг түүчээлдэг.
  14. "Бандит төрсөн өдрөөрөө түрдэг тэрэг авав", The Times of India, Bennett, Coleman & Co. Ltd, 2011 3 дугаар сар 15, 
  15. "Физикийн ухааны бакалаврын зэрэг" 
  16. Нэрд гарсан төгсөгчид. sjc.ac.in.
  17. "Махараши Махеш Йогичийг Аллахабад хотод чандарлав. – The Times of India", The Times of India 
  18. Gautier, Francois. Баяр баясгалангийн Гуру. New York: Hay House, 2008. p. 36.
  19. Fischman, Michael (2010). Хязгааргүйд бүдэрсэн нь Эгэл нэгний эгэлгүй гэгээрэлийн замд. Morgan James Publishing. ISBN 978-1-60037-648-1. 
  20. Mahadevan, Ashok. "Face to face", Reader's Digest, February 2007. 5 June 2009-нд авсан. 
  21. MacGregor, Hillary E. "Гүнзгий амьсгалж стресс сэтгэл гутралаа сулалж чөлөөл", The Seattle Times, 31 October 2004 
  22. Gautier, Francois. The Guru of Joy. New York: Hay House, 2008. p. 61.
  23. "Sri Sri Ravi Shankar's sister: At school, teachers came to my brother for advice", 13 Jan 2018 
  24. Үнэ төлбөргүй боловсрол. www.artoflivingschools.org.
  25. Үнэ төлбөргүй боловсрол. artofliving.org/in-en. Retrieved on 01 December 2017.
  26. (29 June 2011) "Амьдрах урлагийг үндэслэгч Шри Шри Рави Шанкар хэмээх Энэтхэг иргэн Кранс Монтана чуулганы шагналыг анх удаа хүртэв.".
  27. Түүх. artofliving.eu. Retrieved on 7 September 2011.
  28. Shankar, Sri Sri Ravi. Bang on the Door. Santa Barbara, CA: Art of Living Foundation. 1995. Загвар:ISBN1-885289-31-6.
  29. Мэргэн ухаан бол хамгийн сайн цочрол шингээгч.. Artofliving.org. 26 May 2014-д хандсан.
  30. Вашингтон Пост сонины ярилцлага. Washingtonpost.com (5 July 2007). Retrieved on 7 September 2011.
  31. 31.0 31.1 Амьдрах урлаг сангийн вебсайт дээрх Сударшан крияаны тухай хуудас. Srisri.org. Retrieved on 7 September 2011.
  32. "Sudarshan Kriya, a stress buster", 9 September 2003 
  33. Олон улсын нэр хүндтэй сэтгэл судлалын сэтгүүлүүдэд хэвлэгдсэн Амьдрах урлагийн Сударшан крия Йогийн ШУ-ны судалгааны материалуудын жагсаалт Aolresearch.org.
  34. "Janakiramaiah, N; Gangadhar, BN; Naga Venkatesha Murthy, PJ; Harish, MG; Subbakrishna, DK; Vedamurthachar,A (2000). Antidepressant efficacy of Sudarshan Kriya Yoga (SKY) in melancholia: A randomized comparison with electroconvulsive therapy (ECT) and imipramine / Меланхоликийн нөхцөлд Сударшан Крияагийн сэтгэл гутралын эсрэг нөлөөː Цахилгаан цочрооны эмчилгээ(ECT)болон имипрамина хоорондын санамсаргүй түүврийн харьцуулсан судлагаа". Journal of Affective Disorders 57 (1–3): 255–9. DOI:10.1016/s0165-0327(99)00079-8.
  35. Gautier, Francois. The Guru of Joy. New York: Hay House, 2008. p. 155-164.
  36. АНУ-ын Дэд Еранхийлөгч асан Jоseph Biden Амьдрах урлагт талархлаа илэрхийлэв.
  37. "Empower Youth! Give the Gift that Every Student Deserves!" 
  38. "IMPACTS" 
  39. 'Sri Sri Ravi Shankar is new ‘peacemaker’ of Venezuela: 6 times spiritual guru brokered peace', Nation News
  40. 'President Maduro Receives Indian Peace Ambassador Sri Sri Ravi', Prensa Latina
  41. 41.0 41.1 ШРИ ШРИ РАВИ ШАНКАР КОЛУМБ УЛСАД 52 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ИРГЭНИЙ ДАЙНЫГ ТӨГСГӨЛ БОЛГОСОН. 22 July 2015-д хандсан.
  42. ""Шри Шри Рави Шанкар Колумбад Энх тайванг авчирахад тусалдаг.", Bennett, Coleman & Co. Ltd, July 10, 2015. 22 July 2015-нд авсан. 
  43. ""Шри Шри Рави Шанкар Колумбын хамгийн харгис мөргөлдөөнийг төгсгөл болгоход гол үүрэг гүйцэтгэсэн тухай", September 29, 2016 
  44. ""ФАРК Колумбын засгийн газар хоёрын дунд үргэлжилсэн 52 жилийн дайны түүхэн төгсгөлд Шри Шри Рави Шанкарын гүйцэтгэсэн үүргийг Колумбын ерөнхийлөгч зарлан тунхаглав", September 28, 2016 
  45. 'Пакистанд шашны зүтгэлтэн айлчлав', The Times of India
  46. "Шри Шри Рави Шанкар 'Амьдрах урлаг'-ийнхаа тухай Лахорт ярив", The Express Tribune News Network, March 12, 2012. 15 September 2014-нд авсан. 
  47. "32. Амьдрах урлагийн иогийн төвийг хараалсан нь Энэтхэг болон Шри Шри Рави Шанкар үндэслэгчээс болсон гэж цагдаа сэжиглэж байна.", Newsweek, AG Publications, 10 March 2014. 25 June 2014-нд авсан. 
  48. "Йогийн төвийг шатаасны дараахан Пакистан ТВ мэтгэлцээн явуулсан уу?", NBC News, 10 March 2014. 25 June 2014-нд авсан. 
  49. Амьдрах урлагийн оюун санааны удирдагч Иракт Энх тайвны яриа хэлэлцээнд уригдав. Ibnlive.com. Retrieved on 7 September 2011.
  50. "Шри Шри Рави Шанкар Иракт 2 дахь удаагаа айлчиллаа.", Rediff.com, December 22, 2008. 15 September 2014-нд авсан. 
  51. Оюун санааны удирдагч Шри Шри Рави Шанкар Езиды үндэстний эрхийг дэмжихээр Иракаар аялана.. 20 November 2014-д хандсан.
  52. Энэтхэгийн Оюун санааны мастер Хойд Ирак дахь дүрвэгсдэд тусламж үзүүлэв. 20 November 2014-д хандсан.
  53. "40. Кашмирын асуудлыг шийдэх шийдэл гагцхүү Кашмирчуудаас л гарна", GK Communications Pvt. Ltd, 24 November 2016. 22 February 2017-нд авсан. 
  54. "Кашмирː Хүн амын 90 хувь нь энх тайванг хүсч байна", 24 November 2016. 22 February 2017-нд авсан. 
  55. "Кашмирын салан тусгаарлагчид, дайтагч талууд бол 'ашиг олох саалийн үнээ'", 24 November 2016. 22 February 2017-нд авсан. 
  56. "Амьдрах урлаг Өмнөд Азид зориулсан бүсийн энх тайвны мөрийн хөтөлбөрийг эхлүүлнэ", 22 November 2016. 22 February 2017-нд авсан. 
  57. "Ерөнхий сайд Бирен Шри Шри Рави Шанкар Манипурт явуулсан энхийн хүчин зүтгэлийг магтан сайшаав", The Statesman Limited. 11 September 2017-нд авсан. 
  58. "Манипурː 68 гишүүдийн 6 алан хядагч бүлгийн гишүүн, мөн 4 эмэгтэй алан хядагч эмэгтэй ЕС Бирэн Синг-д бууж өгөв", Living Media India Limited. 11 September 2017-нд авсан. 
  59. "‘Зүүн хойд мужийн дайтагч тал энх тайван тогтохыг хүлээж байна’". 11 September 2017-нд авсан. 
  60. "Шри Шри Рави шанкар дайтагч талуудыг илааршуулах хэвэнд нь оруулахад бэлэн гэдгээ илэрхийллээ.", NorthEast India24. 11 September 2017-нд авсан. 
  61. "Бид сүүлийн галт зэвсэгийг хураах хүртэл үйл ажиллагаагаа зогсоохгүй гэж Шри Шри Рави Шанкар мэдэгдэв", Arunachal24.in. 11 September 2017-нд авсан. 
  62. "Шри Шри Рави шанкар Аяадхон асуудлаар ЗГ-ын ашиг сонирхолыг төлөөлж байгаа гэдгээ үгүйсгэлээ", firstpost.com. 2017-11-11-нд авсан. 
  63. "25 жилийн өмнө сүмийг нураасан нь Хинди шашинтан Мусулман нарын зовох шалтгаан болсоор байх уу", indiasamvad.co.in. 2017-11-29-нд авсан. 
  64. Энэтхэгийн шашны зүтгэлтэнгүүд. Elijah Interfaith Institute. 30 April 2013-д хандсан.
  65. "ХДХБ өртсөн хүмүүсийг Оюун санаагаар анагааж эрүүлжүүлэхүй", 2010-09-28. 2013-07-30-нд авсан. 
  66. ДОХ-ын тусламж үйлчилгээнд шинжлэх ухаан, оюун санааны амьдрал холбогдох нь. UNAIDS. 30 July 2013-д хандсан.
  67. Walker, Andrew. ""Өмнөд Африкийн шоронгийн хүмүүжигчид йог хийв", BBC News, 2008-12-24 
  68. "Pravin Mahajan 'n D's brother sing together", 30 April 2007 
  69. "Хорих анги, албанд бясалгалын сургалт явагдаж эхэллээ", history.cd.gov.mn, 2015-03-30 
  70. "Албан хаагчдад амьдрах урлаг бясалгалын сургалт зохион байгуулав", 409.cd.gov.mn, 2015-03-30 
  71. "Хүмүүжигчдийг нийгэмшүүлж байна", news.mn, 2017-06-30 
  72. "ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА", history.cd.gov.mn, 2016-03-02 
  73. "Yoga, meditation uplift prisoners' spirits in Dubai", 11 October 2018 
  74. Nouvelle Vie Haiti Youth Corps Haiti Program
  75. "Drugs only strengthen terrorists: Narendra Modi – The Times of India", The Times of India 
  76. "Varun Dhawan, Sanjay Dutt, producer Mahaveer Jain and other Bollywood stars along with PM Narendra Modi come out in support of Sri Sri Ravi Shankar’s campaign Drug Free India – Bollywood Hungamam", Bollywood Hungamam 
  77. "Varun Dhawan, Sanjay Dutt, producer Mahaveer Jain and other Bollywood stars along with PM Narendra Modi come out in support of Sri Sri Ravi Shankar’s campaign Drug Free India – Bollywood Hungamam", Bollywood Hungamam 
  78. "Mumbaikars hold public vigils to condemn Delhi horror; seek security for citizens, not VIPs – The Times of India", The Times of India 
  79. "Амьдрах урлаг сангаас ядуусын хорооллынхонд эрүүл мэндийн үнэгүй аян явуулав", 10 May 2013. 29 July 2013-нд авсан. 
  80. "АУ Сан сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцохыг ятгав", 15 October 2013. 28 November 2013-нд авсан. 
  81. "ТББ-ын сайн дурын ажилчид 35000 гаран сонгогчдын нэрсийг гаргав", 1 November 2013. 28 November 2013-нд авсан. 
  82. ""Би илүү сайхан энэтхэгийн төлөө саналаа өгнө" аяныг YCCE коллеж дэмжлээ url=http://www.nagpurtoday.in/ycce-supports-i-vote-for-better-india-campaign/", 11 October 2013. 28 November 2013-нд авсан. 
  83. "Нэг тэр бум хүчирхийлэлгүй байх үйлдлийг Шри Шри Рави Шанкар уриалжээ", 25 March 2013. 17 April 2013-нд авсан. 
  84. Хүчирхийлэлгүй байх нь өөрчлөлтийг авчирдаг. Los Angeles County. 26 April 2013-д хандсан.
  85. "Шри Шри Рави Шанкар авилгал хээл хахуулийн эсрэг хөдөлгөөн өрнүүлэв", 8 November 2011. 30 September 2013-нд авсан. 
  86. "Энэтхэг авилгалын эсрэг хөдөлгөөнийг үндэслэгч Шри Шри Үндэсний ВЖП намын Локпал тунхаглалд туслана", 9 October 2011. 30 September 2013-нд авсан. 
  87. "Бизнес дэх ёс зүйн Олон улсын удирдагчдын симпозиум Женевт 2013 оны 7 дугаар сарын 1-нд эхлэв", Bennett Coleman & Co., 1 July 2013. 25 September 2014-нд авсан. 
  88. Шри Шри Рави Шанкар Европт. 25 September 2014-д хандсан.
  89. 89.0 89.1 FIFA болон ёс зүй; бие биентэйгээ нөхцөлдөж гүйцэлдэхгүй байна. Los Angeles Times. 2014-09-25-д хандсан.
  90. http://www.srisriuniversity.edu.in/srisriravishankar
  91. Шри Шри Их сургууль хамгийн бүтээлч санаачлагатай их сургуулийн шагнал авав. United News of India (2017-01-23). 2017-04-21-д хандсан.
  92. Оюун санааны сэргэлт ба хөдөөгийн хөгжил. orissadiary.com (2017-01-23). 2017-12-14-д хандсан.
  93. "Sri Sri Ravishankar gets international peace prize", The Times of India, November 20, 2016. 10 December 2016-нд авсан. 
  94. "Sri Sri Ravi Shankar conferred with Peru's highest award 'Grand Officer'", July 1, 2015. 22 July 2015-нд авсан. 
  95. "Sri Sri Conferred With Colombia's Highest Civilian Award", June 25, 2015. 22 July 2015-нд авсан. 
  96. "Spiritual Leader Sri Sri Ravi Shankar Conferred With Colombia's Highest Civilian Award", NDTV Convergence Limited 2015, June 25, 2015. 22 July 2015-нд авсан. 
  97. "Sri Sri Ravi Shankar to Speak at Morehouse's Martin Luther King International Chapel", 2013-04-02. 2013-04-04-нд авсан. 
  98. 98.0 98.1 "Sri Sri Ravi Shankar gets Paraguay's highest civilian award", 15 September 2012. 22 March 2013-нд авсан. 
  99. http://www.lanacion.com.py/articulo/89279-condecoraran-al-dr-sri-sri-ravi-shankar.html%7Caccessdate=22 March 2013
  100. 100.0 100.1 "Шри Шри Прагвайн хамгийн том шагнал хүндэт иргэн шагналыг авлаа", 2012-09-15. 2013-03-22-нд авсан. 
  101. Projeto de Resoluусo. Alerjln1.alerj.rj.gov.br. 26 May 2014-д хандсан.
  102. Sivananda Peace Pillar presented to Ravi Shankar. BLOG of www.sivanandapeacepillars.com. 22 March 2013-д хандсан.
  103. Recipients list
  104. "Ravi Shankar 1st Indian to get Crans Montana award", 28 June 2011. 22 March 2013-нд авсан. 
  105. Editor's Picks: Энэтхэгийн хамгийн нэр нөлөөтэй эрхмүүдийн 5 дугаарт: Шри Шри Рави Шанкар оржээ. Forbes.com (2009-11-09). 2013-03-21 нд хандсан.
  106. "Sri Sri Ravi Shankar conferred award by German organisation", 11 October 2009 
  107. 107.0 107.1 107.2 "Sri Sri Ravi Shankar honoured by three US cities" 
  108. "Sri Sri teaches Art of Living to New Jersey" 
  109. "Зовлонгоо надад өгчих", 2007-01-11. 2013-03-28-нд авсан. 
  110. "”Алтан гадас” одонт Шри шри Рави Шанкарын тухай 24 баримт". 2013 оны 5 сарын 22-нд авсан. 
  111. "Of oneness, spirituality and unity", Times of India, 21 April 2005 
  112. Gyan Vihar convocation. Gyan Vihar University.
  113. Sri Sri Ravi Shankar receives Honorary Doctorate from Nyenrode Business Universiteit

Гадны веб холбоос[засварлах | edit source]

Албан ёсны вебсайт