Шударга ёсны онол

"Шудрага ёсны онол" (англи. A Theory of Justice) - Америкийн философич, улс төр судлаач Жон Роулзын бичсэн ном юм. Энэ номыг анх 1971 онд Харвардын их сургуулийн хэвлэлийн газар хэвлэсэн байна. Философич Жон Локк, Жан Жак Руссо, Иммануэл Кант нарын сонгодог нийгмийн гэрээний онолыг эргэн харах замаар шударга ёсны онолыг боловсруулсан.
Жон Локкийн хувьд улс төрийн эрх мэдлийн хууль ёсны байдал нь хувь хүмүүсийн сайн дурын зөвшөөрлөөс үүдэлтэй бөгөөд засгийн газар болон ард түмний хоорондох гэрээ эсвэл хэлэлцээрээр илэрхийлэгддэг гэдэг. Гэсэн хэдий ч Жон Роулз нийгмийн гэрээний санааг хийсвэрлэлийн өндөр түвшинд авч үздэг. Тэрээр хувь хүмүүс өөрсдийнхөө эрх мэдлийг нэмэгдүүлэх, засагтай хамтын ажиллагаанаас олж авах нийт ашгийн хувийг бууруулах сонирхолтой байдаг гэж үздэг.
Тэрээр нийгмийн гэрээ байгуулахдаа шударга ёсны зарчмуудыг хүмүүс тодорхойлогч зарчим болгон хүлээн зөвшөөрдөг гэж тайлбарладаг. Эдгээр нь дараа нь эрх, үүрэг, нийгмийн тэтгэмжийн хуваарилалтыг тодорхойлно.