Jump to content

Шударга ёс ба хөгжлийн нам (Турк)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Шударга ёс ба Хөгжлийн нам (турк хэл: Adalet ve Kalkınma Partisi)- Туркийн эрх баригч улс төрийн нам юм. Тус нам нь өөрийгөө консерватив үзэлтэй, өмнө нь зах зээлийн эдийн засаг, Европын Холбоонд элсэх зэрэг барууны үнэт зүйлсэд чиглэсэн төв-баруун нам гэж үздэг. 13 жилийн турш уг нам парламентын олонхийн суудлыг эзэмшиж байсан ч 2015 оны 6-р сард алдсан. Гэсэн хэдий ч мөн оны 11-р сард парламентын олонхийн суудлыг эргүүлэн авсан байна. Тус намыг Туркийн одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан удирддаг бөгөөд өмнөх удирдагч нь Бинали Йылдырым байсан юм.