Эдвин Армстронг

Эдвин Армстронг (англи. Edwin Howard Armstrong; 1890 оны 12-р сарын 18-нд Нью-Йорк хотод төрж, 1954 оны 1-р сарын 31-нд Нью-Йорк хотод нас барсан) — Америкийн радио-инженер, зохион бүтээгч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Нью-Йорк хотод төрсөн Эдвин Армстронг Колумбын Их Сургуулийг төгссөн бөгөөд хожим нь тэндээс профессор цол хүртжээ.
Тэрээр нөхөн төлжих, супер нөхөн төлжих, супергетеродин гэсэн чухал төрлийн радио хүлээн авагчийг зохион бүтээгч гэдгээрээ түүхэнд бичигджээ. Тэрээр мөн радио холбоонд давтамжийн модуляцийг ашиглахыг санал болгосон анхны хүн юм.
Тэрээр 1954 оны 1-р сарын 31-нээс 2-р сарын 1-нд шилжих шөнө 13 давхрын орон сууцныхаа цонхоор үсрэн амиа хорлосон байна. Түүний амиа хорлох шалтгаан нь Америкийн томоохон компаниудтай түүний бүтээлийн патентын талаар олон жилийн турш үргэлжилсэн шүүх ажиллагаанаас үүдэлтэй хүнд хэлбэрийн сэтгэл гутрал байсан гэж үздэг.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- IEEE Хүндэтгэлийн медаль (англи. IEEE Medal of Honor, 1917)
- Томас Эглестоны медаль (англи. The Thomas Egleston Medal for Distinguished Engineering Achievement, 1939)
- Холлийн медаль (англи. Holley Medal, 1940)
- Бенжамин Франклины медаль (англи. Franklin Medal, 1941)
- Эдисоны медаль (англи. IEEE Edison Medal, 1942)
- Жон Скоттын медаль (англи. The John Scott Medal, 1942)
- Вашингтоны шагнал (англи. Washington Award, 1951)