Эдди Жонс
Хүчний довтлогч | |
Хувийн мэдээлэл | |
---|---|
Төрсөн огноо | 1971 оны 10 сарын 20 |
Төрсөн газар | АНУ-ын Флорида муж улс, Помпано Бийч |
Иргэний харъяалал | Америкийн Нэгдсэн Улс |
Ахлах сургууль | Блэйнч Эли |
Биеийн өндөр | 1 м 98 см |
Биеийн жин | 91 кг |
Замналын мэдээлэл | |
Коллеж | Темпл |
НБА-гийн Драфт | 1994 / Тойрог: 1 / №: 10 |
Мэргэжлийн замнал | 1994–өнөөг хүртэл |
Лиг | НБА |
Замналын түүх | |
(1994–1999) | Лос Анжелес Лэйкерс |
(1999–2000) | Нью Орлеанс/Шарлотт Хорнетс |
(2000–2005) | Майами Хийт |
(2005–2007) | Мемфис Гриззлийз |
(2007) | Майами Хийт |
(2007–2008) | Даллас Маврикс |
Замналын оргил амжилт, шагналууд | |
NBA.com дахь Эдди Жонс |
Эдди Чарльз Жонс (Англи: Eddie Charles Jones) нь (1971 оны 10 сарын 20-нд, Флорида мужийн Помпано Бийчид төрсөн) Америкийн Нэгдсэн Улсын сагсан бөмбөгч юм. 2-р байрлал буюу шиддэг хамгаалагчийн байрлалд тоглодог. 1994 оны драфтын 1-р тойргийн 10-р сонголтоор Лос Анжелес Лэйкерс баг сонгосон.
Их сургууль
[засварлах | кодоор засварлах]Темпл их сургуулийн сагсан бөмбөгийн багт орж, 2-р курст байхдаа Атлантик 10 бүсийн оны Шилдэг тоглогчоор шалгарч, тус сургуулийн багаа НСАА-гийн сонгон шалгаруулах тэмцээний Элит 8-д багтаажээ. 3-р курст орсон жилээ 1 тоглолтод дунджаар 19.2 оноо, 6.8 самбараас бөмбөг авалт хийж, сургуулийнхаа нэг улиралд 100 блок, 100 таслалт хийсэн анхны тоглогч болон, НБА-гийн драфтад нэрээ дэвшүүлсэн байна.
НБА-гийн замнал
[засварлах | кодоор засварлах]Лос Анжелес Лэйкерс
[засварлах | кодоор засварлах]Рүүкий улиралдаа 14 оноо, 2.05 таслалт дундажлаж, 64 тоглолтод оролцсоны 58-д гараанд гарч тоглосон байна. Мөн бөмбөг алдалтаасаа олон бөмбөг тасалснаараа НБА-г тэргүүлж, оны шилдэг шинэ тоглогчийн шагналын шалгаруулалтад 4-т жагссанаар 1994-95 улиралын НБА-гийн шилдэг шинэ тоглогчийн 1-р багт нэрлэгдэж, мөн Бүх оддын долоо хоногийн, Шинэ тоглогчдын шалгуур тоглолтод шинэ тоглогчдын багаас орж тухайн тоглолтын хамгийн өндөр оноо болох 25 оноо, 6 таслалт, мөн 4 самбараас бөмбөг аван МВП-гээр шалгарав. Энэ үед Жонс нь Седрик Себаллос, Ник Ван Эксел нарын хамт Лэйкерс багийн гол тоглогч болоод байлаа.
Дараагийн улирал нь Лэйкерс Гайл Гүүдричийн зүүж байсан 25 дугаарыг мөнхөлснөөр Жонес дугаараа 6 болгон өөрчилөв. Тэрээр Жулиус Ирвингийн фэн байсан болохоор 6 номерыг сонгосон байна. Эдди Лэйкерст өнгөрүүлсэн 5 улиралдаа 2 удаа Бүх-оддын тоглолтонд оролцож, Бүх НБА-гийн шилдэг хамгаалагчдын 2-р багт 2 удаа нэрлэгдсэн юм.
Шарлотт Хорнетс
[засварлах | кодоор засварлах]Лэйкерс 1999 оны 3 сарын 10-нд Эддиг, Элден Кэмпеллтай цуг Глен Райс, Ж.Р Рийд, Б.Ж Армстронгоор Шарлотт Хорнетс руу солилцоонд орууллаа. Энэ солилцоог Лэйкерсийн удирдлага Глен Райсыг Жонсоос илүү 3 оноо авах чадвартай хэмээн тайлбарласан. Гэвч ур чадвар нь ихэд дээшилж байсан Коби Брайанттай байрлал давхардсанаас болж явагдсан солилцоо гэж үзэх хүн олон байлаа. Мөн энэ солилцоонд дургүйцсэн Лэйкерсийн фанатууд талбайдаа болсон тоглолт болгон дээр "EDDIE, EDDIE!" хэмээн дуулж байлаа.
Эдди дараагийн талбар болох Хорнетст өнгөрүүлсэн эхний 1999–2000 улиралдаа 20.1 оноо, 2.7 таслалт , 4.2 дамжуулалт, 4.8 самбар дундажлав. Жонс бүх оддын тоглолтын санал асуулгаар Дорнодын багийн гарааны хамгаалагчаар сонгогдож, Бүх НБА-гийн 3-р багт нэрлэгдэж, Хорнетс плэй-оффт шалгарав. Улирлын эцэст чөлөөт агент болсон Жонсд Чикаго Буллс, Орландо Мэжик багаас санал ирсэн ч тэр өөрийн нутгийн баг Майамиг сонгов.
Mайами Хит (Гриззлизээс буцаж ирэв)
[засварлах | кодоор засварлах]Хорнетс багтай буцаж гэрээ хийсэн даруйдаа тэрээр Энтони Мэйсонтой Майами баг руу Жамал Машбюрн, П.Ж Браунтай солилцоогоор явав. Тэр шинэ багийн талбайд маш сайн дасаж, 2001 онд Алонзо Морнингийг эзгүйд Хийтийг плэйй-оффт шалгаруулж чадав. 2002–03 улиралд 18.5 оноог дундажлан, оноо авалтаар Майамиг тэргүүлэв. 2003-04 улирлын төгсгөл хүртэл Жонсын амжилт буурсангүй. Гэвч Карон Батлер, Ламар Одом гэсэн тоглогчид гараанд гардаг болсноор багт гүйцэтгэх үүрэг өөрчлөгдөж эхлэв. 2004-05 улиралд Двэйн Вэйд сайн тоглож эхэлснээр сэлгээнд суух болсон Эдди дунджаар 12.7 оноо авч байв. 5 улирал өнгөрүүлсэн Хийтээс Жонс 2005 оны 8сарын 2-нд Жэймс Поси, Жэйсон Виллиамс хоёроор солигдон Мемфист очсоноор 13 тоглогчоор 5 өөр багт солилцоонд орсон рекорд тогтоов. 4 тоглолтод Мемфисийн өмсгөлтэй гарсан түүнийг 2007 оны 1 сарын 30-нд Мемфис багаасаа хаслаа.[1] Тухайн оны 2 сарын 1-нд Жонс цалингийн хамгийн бага гэрээгээр Майамид эргэн ирж мөрөндөө гэмтэл авсан Двэйн Вэйдийг орлон 3 тоглолтод оролцов.[2]
Даллас Маверикс
[засварлах | кодоор засварлах]Дараагийн 2006–07 улиралд Эдди Жонс дахин чөлөөт агент боллоо. 2007 оны 8 сарын 3-нд Жонс Даллас Маверикстай 2 жилийн гэрээнд гарын үсэг зурав. 2007 оны 8 сарын 6-нд 35 настай Эдди Жонс эмнэлэгийн үзлэгт тэнцсэн хэмээн Даллас Морнинг Ньюс сонин нийтэлжээ. Тус сонинд Жонс эхний жилдээ 1.83 сая доллар авахаар гэрээ хийсэн гэж бичсэн.[3] Маверикс Жонстой гэрээ хийснээ хүлээсэн зөвшөөрсөн боловч гэрээны заалтыг олон нийтээс нууцалсан юм.
Индиана Пэйсерс
[засварлах | кодоор засварлах]2008 оны 10 сарын 10-нд Индиана Пэйсерс рүү солилцоогоор ирэв.[4]
Пэйсерст очоод гэрээгээ дахин шинэчилж өөр багт тоглох, эсвэл зодог тайлж болно гэсэн заалт нэмсэн байна. 2008 оны 10 сарын 16-нд Пэйсерс цалингийн цэсээ суллах гэж Жонсыг багаасаа хаслаа.[5]
НБА-гийн замналын үзүүлэлт
[засварлах | кодоор засварлах]Загвар:НБА-гийн тоглогчийн үзүүлэлтийн тэмдэглэлгээ
Улирлын тоглолт
[засварлах | кодоор засварлах]Он | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1994–95 | Л.А. Лэйкерс | 64 | 58 | 31.0 | .460 | .370 | .722 | 3.9 | 2.0 | 2.0 | .6 | 14.0 |
1995–96 | Л.А. Лэйкерс | 70 | 66 | 31.2 | .492 | .366 | .739 | 3.3 | 3.5 | 1.8 | .6 | 12.8 |
1996–97 | Л.А. Лэйкерс | 80 | 80 | 37.5 | .438 | .391 | .819 | 4.1 | 3.4 | 2.4 | .6 | 17.2 |
1997–98 | Л.А. Лэйкерс | 80 | 80 | 36.4 | .484 | .389 | .765 | 3.8 | 3.1 | 2.0 | .7 | 16.9 |
1998–99 | Л.А. Лэйкерс | 20 | 20 | 36.2 | .423 | .313 | .738 | 3.8 | 3.1 | 1.8 | 1.2 | 13.6 |
1998–99 | Шарлотт | 30 | 30 | 38.6 | .446 | .359 | .801 | 3.9 | 4.2 | 3.0 | 1.1 | 17.0 |
1999–00 | Шарлотт | 72 | 72 | 39.0 | .427 | .375 | .864 | 4.8 | 4.2 | 2.7 | .7 | 20.1 |
2000–01 | Майами | 63 | 58 | 36.2 | .445 | .378 | .844 | 4.6 | 2.7 | 1.8 | .9 | 17.4 |
2001–02 | Майами | 81 | 81 | 39.0 | .432 | .390 | .837 | 4.7 | 3.2 | 1.4 | .9 | 18.3 |
2002–03 | Майами | 47 | 47 | 38.1 | .423 | .407 | .822 | 4.8 | 3.7 | 1.4 | .7 | 18.5 |
2003–04 | Майами | 81 | 81 | 37.0 | .409 | .370 | .835 | 3.8 | 3.2 | 1.1 | .4 | 17.3 |
2004–05 | Майами | 80 | 80 | 35.5 | .428 | .372 | .806 | 5.1 | 2.7 | 1.1 | .5 | 12.7 |
2005–06 | Мемфис | 75 | 75 | 32.5 | .404 | .356 | .781 | 3.7 | 2.4 | 1.8 | .4 | 11.8 |
2006–07 | Мемфис | 29 | 14 | 19.3 | .377 | .297 | .735 | 2.1 | 1.1 | .8 | .1 | 5.6 |
2006–07 | Майами | 35 | 27 | 29.5 | .446 | .378 | .829 | 3.7 | 2.2 | 1.3 | .2 | 9.5 |
2007–08 | Даллас | 47 | 33 | 19.6 | .367 | .293 | .714 | 2.8 | 1.5 | .6 | .2 | 3.7 |
Карьер | 954 | 902 | 34.4 | .437 | .373 | .809 | 4.0 | 2.9 | 1.7 | .6 | 14.8 | |
Бүх-Оддын тоглолт | 3 | 1 | 21.0 | .467 | .182 | .556 | 5.3 | 1.7 | 1.3 | .7 | 11.7 |
Плей-Офф
[засварлах | кодоор засварлах]Он | Баг | ОТ | ГГ | ТДМ | ШХ% | 3ОШ% | ЧШ% | Сам | Дам | Тас | Хаа | ОД |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1994–95 | Л.А. Лэйкерс | 10 | 0 | 28.6 | .375 | .444 | .714 | 3.2 | 2.0 | .8 | .9 | 8.7 |
1995–96 | Л.А. Лэйкерс | 4 | 4 | 38.8 | .551 | .526 | .625 | 5.3 | 1.5 | 2.0 | .2 | 17.3 |
1996–97 | Л.А. Лэйкерс | 9 | 9 | 31.4 | .458 | .375 | .743 | 3.4 | 3.2 | 1.0 | .4 | 11.2 |
1997–98 | Л.А. Лэйкерс | 13 | 13 | 36.6 | .466 | .417 | .829 | 3.9 | 2.5 | 2.0 | 1.6 | 17.0 |
1999–00 | Шарлотт | 4 | 4 | 42.8 | .379 | .346 | .938 | 5.0 | 4.8 | 2.5 | .8 | 17.0 |
2000–01 | Майами | 3 | 3 | 36.0 | .500 | .438 | .857 | 6.0 | 2.3 | 1.0 | .3 | 19.0 |
2003–04 | Майами | 13 | 13 | 36.8 | .366 | .299 | .800 | 3.6 | 2.2 | 1.4 | .9 | 13.2 |
2004–05 | Майами | 15 | 15 | 40.1 | .455 | .400 | .738 | 5.8 | 2.6 | 1.2 | .6 | 13.7 |
2005–06 | Мемфис | 4 | 3 | 29.8 | .483 | .429 | .667 | 2.8 | 2.5 | .8 | .2 | 10.3 |
2006–07 | Майами | 3 | 2 | 22.0 | .222 | .167 | .833 | 2.0 | 1.7 | .3 | .3 | 3.3 |
2007–08 | Даллас | 3 | 0 | 7.3 | .333 | .250 | 1.000 | 1.0 | .3 | .3 | .0 | 2.0 |
Карьер | 81 | 66 | 34.1 | .433 | .383 | .783 | 4.0 | 2.4 | 1.3 | .8 | 12.8 |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Commercial Appeal : Memphis News, Business, Homes, Jobs, Cars, & Information
- ↑ Memphis Grizzlies, Dwyane Wade, Eddie Jones, Robert Hite, National Basketball Association, Miami Heat - CBSSports.com
- ↑ ESPN - Mavs agree to 2-year deal with veteran SG Jones - NBA Retrieved 4 August 2007.
- ↑ "Archive copy". Archived from the original on 2008-10-15. Татаж авсан: 2011-01-15.
{{cite web}}
: CS1 maint: archived copy as title (link) - ↑ [1]