Эдийн Засгийн Дээд Сургууль

ОХУ-ын Үндэсний Судалгааны Эдийн Засгийн Их Сургууль (Национальный исследовательский университет «Высшая школа экономики» "Вы́шка", орос товчлол - НИУ ВШЭ) нь зөвхөн эдийн засаг бус, анагаахаас бусад салбарыг судалдаг үндэсний судалгааны их сургууль юм. Сүүлийн 20 жилийн хугацаанд тус их сургууль нь дээд боловсролын салбарт тэргүүлэх байр сууриа олж чадсан бөгөөд энэ нь НИУ ВШЭ-ийн үзүүлэлтүүд нь дэлхийд эзлэх зэрэглэлээрээ нотлогддог. 2013 оноос хойш тус их сургууль нь дэлхийн тэргүүлэх зэргийн боловсролын төвд багтсаар ирсэн ба ОХУ-ын их дээд сургуулиудын дунд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх төрийн төсөлд (Төсөл 5-100) оролцохоор сонгогдсон болно.

НИУ ВШЭ нь бүх түвшний боловсролын хөтөлбөрийг санал болгодог буюу лицейгээс аспирантур хүртэл, үүнээс орос хэл дээрх бакалаврын 80, магистрын 184 хөтөлбөрүүд болон зөвхөн англи хэл дээр заадаг бакалаврын 8, магистрын 40 хөтөлбөрийг, түүнчлэн ОХУ-ын анхны онлайн-магистратурын хөтөлбөрийг Шинжлэх ухааны магистр зэрэгтэйгээр суралцуулан төгсгөдөг нь гадаад оюутнуудын хувьд илүү таатай нөхцөлийг бий болгодог юмаа.

Одоогийн байдлаар 47500+ гаруй оюутан суралцаж байгаагаас 109+ гаруй гадаадын улсуудаас ирсэн 4500+ гаруй оюутан байна.

НИУ ВШЭ нь 69 орны их дээд сургууль болон байгууллагуудтай хамтран ажилладаг, хамтын ажиллагаа болон солилцооны 765 гаруй олон улсын хэлэлцээр байгуулсан нь оюутнуудын хувьд хос дипломын хөтөлбөрөөр суралцан төгсөх эсвэл семестрээр гадаадын их дээд сургуульд суралцах боломжийг олгодог. Түүнээс гадна, жил бүр өвлийн болон зуны сургалтыг янз бүрийн салбар хичээлүүдийг хамруулан орос, англи хэл дээр явуулдаг.

2020/2021 үзүүлэлтээс харахад энэ сургууль нь дэлхийн болон европын их дээд сургуулиудаас 305 дугаарт, ОХУ-даа 7 дугаарт эрэмбэлэгдэж байна.[1] Мөн Оросын Forbes сэтгүүлийн Хамгийн шилдэг их сургууль үзүүлэлтээр сүүлийн 2 жил нэгдүүгээрт жагсаж байна.[2]

Бусад орнуудтай харьцуулахад ОХУ-д суралцаж, амьдрахад хямд байдаг бөгөөд сургалтын чанар, практикт чиглэсэн хандлага болон НИУ ВШЭ-с олгосон дипломыг гадаадын бусад орнуудад хүлээн зөвшөөрдог болохыг тэмдэглэх нь зүйтэй юм. Гадаад оюутнууд стипендтэй 100%-ийн тэтгэлэг авах эсвэл сургалтын төлбөрөө 70% хүртэл хөнгөлүүлэх боломжтой байдаг.

Мөн олимпиадад амжилттай оролцсоноор тэтгэлэгтэй элсэн суралцах боломжтой болдог юм. Гадаадын сурагч, оюутан залуусыг бакалаврын хөтөлбөрийн «Олон улсын хүүхэд залуучуудын олимпиад» (Международная Олимпиада Молодежи) олимпиадад оролцохыг урьдаг.

Тус сургуулийн оюутны хотхон /кампус/ нь ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Нижний Новгород, Пермь зэрэг хотуудад байдаг. Хотхон болгон нь номын сан, хоолны газар, үнэгүй WiFi, кафетэй, бүх төрлийн тээврийн үйлчилгээнд ойр байршилтай байх бөгөөд орчин үеийн загвартай, тохь тухтай дотуур байраар баталгаатай хангадаг.


Их сургуулийн талаар:

• 4 оюутны хотхон /кампус/: Москва, Нижний Новгород, Санкт-Петербург, Пермь.

• Бакалаврын түвшиний 80 хөтөлбөртэй.

• Англи хэл дээрх 8 хөтөлбөр, үүнээс хос дипломын 5 хөтөлбөрийг сонгон суралцах боломжтой.

• Магистрын түвшиний 184 хөтөлбөртэй.

• Гадаадын оюутнуудыг шалгаруулан, стипендтэй 100%-ийн тэтгэлэг авах боломжийг олгодог.

• Сургалтын 70% хүртэлх хөнгөлөлттэй тэтгэлэг авах боломжтой.

• Хэлний бэлтгэлтэй. Хичээл орос англи хэл дээр орно.

• Бусад чадвараа хөгжүүлэх зорилгоор нэмэлт сургалтын хөтөлбөрийг сонгож болно.

• Эрдэм шинжилгээ болон зураг төслийн лабораторид судалгааны ажил явуулах боломжтой.

• Англи хэлний мэдлэгийн түвшингээ баталгаажуулсан олон улсын гэрчилгээ авна.

• Дэлхийд тэргүүлэгч эрдэмтэдтэй хамтран ОУ-ын эрдэм шинжилгээний бага хуралд оролцох боломжтой.

• Австри, Бельги, Бразили, Их Британи, Унгар, Герман, Канад, Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Франц, Япон болон бусад орон дахь хамтрагч их дээд сургуулиудын солилцооны хөтөлбөрт суралцах боломжтой.


Эдийн засгийн их сургуулийн диплом нь хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт хүсэлтийн баталгаа болдог.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Москва Эдийн Засгийн Их Сургууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "QS World University Rankings". Archived from the original on 2020-06-12. Retrieved 2020-07-04.
  2. Лучшие российские вузы — 2021. Рейтинг Forbes