Эдийн засаг, улс төрийн 7 хоногийн тойм
Эдийн засаг, улс төрийн 7 хоногийн тойм нь 7 хоног тутам хэвлэгддэг нийгмийн ухааны эрдэм шинжилгээний сэтгүүл бөгөөд Самээшка Трастаас хэвлэн гаргадаг. 2018 оны 1 сард эрдэмтэн Гопал Гуру сэтгүүлийн шинэ редактораар нэрлэгдсэн. Гуру 5 жилийн хугацаанд редакторын үүрэгт ажлыг гүйцэтгэх болно. Өмнөх бүтэн цагаар ажилладаг редактор нь Паранжо Гуха Дакурта байсан. 2016 оны 4 сарын 1-ээс эхлэн Гуха Дакуртаг шинэ редактораар ажиллуулахаар Трастаас урьдчилан томилсон байжээ. Гэвч 2016 оны 1 сард албан тушаалаасаа огцорсон өмнөх редактор Рамманоха Рэддиг албаар огцруулсан хэмээн маш олон нийгмийн ухааны эрдэмтэд эсэргүүцэж байсантай Гухаг томилох үе давхацжээ. Ингээд 2017 онд Гухаг ч мөн ч огцруулсан байна.
Гопал Гуру одоо Нью Дели хотын Жавахарлал Нэхру их сургуульд Улс Төр судлалын төвд ажилладаг бөгөөд мөн сэтгүүлийн редактор юм. Самээшка Трастийн төлөөлөн удирдах зөвлөлд академийн болон бизнесийн алдар цуутай хүмүүс багтдаг, дурдвал: Дипак Найяр (ТУЗ-ийн дарга), Д.Н Гош (Удирдах итгэмжлэгдсэн төлөөлөгч), Андре Бетейл, Дипак Парех, Ромила Тапар, Ражеев Бхаргава, Дипанкар Гупта, Шям Менон нар.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Сэтгүүл 1949 онд “Эдийн засгийн тойм” нэртэй байгуулагдаж редактораар нь Сачин Чаудхури ажиллаж байсан. Одоогийн нэрээ 1966 онд авчээ. Кришна Раж бол Энэтхэгийн хамгийн нэр хүндтэй эрдэмтдийн нэг ба 30 гаруй жил сэтгүүлийн редактораар ажиллласан. Мөн сэтгүүлд Энэтхэгийн олон шилдэг эрдэмтэд хувь нэмрээ оруулжээ.