Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)
OECD
 
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын лого
 
ЭЗХАХБ-ын гишүүн улсууд

██ 20 Үүсгэн байгуулагч улсууд

██ 15 бусад гишүүн улсууд

Англи нэршил Organisation for Economic Co-operation and Development
Франц нэршил Organisation de coopération et de développement économiques
Байгууллагын төв

Ла Мюэт ордон, Парис

Ерөнхий нарийн бичиг Хосе Анхель Гурриа (2006 оноос хойш)
Гишүүн улсууд 35:

Гишүүн улсууд

Хүн ам 1.231.746.000 (2011)[1]
Нэг хүнд оногдох ДНБ

33.971 US$ (2010)[2]

Байгуулагдсан

1960 оны арванхоёрдугаар сарын 14
(1948 оны дөрөвдүгээр сарын 16-нд европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, ЕЭЗХАБ)

www.oecd.org (englisch)

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (англ. Organisation for Economic Co-operation and Development, OECD, фр. Organisation de coopération et de développement économiques, OCDE) нь төлөөллийн ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг 33 гишүүн орноос бүрдэх олон улсын байгууллага юм. Тус байгууллагын ихэнх гишүүд нь өндөр орлоготой эдийн засагтай, хүний хөгжлийн индекс өндөртэй, хөгжилтэй орнууд болно.

1948 онд Францын Роберт Маржолингаар удирдуулж Дэлхийн хоёрдугаар дайны дараа Европыг сэргээн байгуулах Маршаллын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор Европын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (англ. Organisation for European Economic Co-operation, OEEC) нэртэйгээр байгуулагджээ. Хожим нь Европоос гадуур орнуудад гишүүнчлэл олгох болсон. 1961 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн конвенцын дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нэртэйгээр өөрчлөн байгуулагджээ.

Төв нь Парис дахь Château de la Muette-д байрладаг.

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: ЭЗХАХБ – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Видео бичлэгүүд[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]

  1. Die OECD in Zahlen und Fakten 2013: Gesamtbevölkerung, OECD iLibrary PDF, 2014-03-02
  2. Die OECD in Zahlen und Fakten 2013: Höhe des BIP, OECD iLibrary PDF, 2014-03-02

Координат: 48° 51′ 42.8″ N, 2° 16′ 10.6″ O