Jump to content

Эдуард Успенский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Эдуард Успенский (1937 оны 12-р сарын 22-нд ЗХУ-ын Москва мужийн Егорьевск хотод төрж, 2018 оны 8-р сарын 14-нд Оросын Москва орчмын Троицкийн засаг захиргааны дүүргийн Пучково тосгонд нас барсан) - Зөвлөлт ба Оросын үеийн хүүхдийн зохиолч, жүжгийн зохиолч, телевизийн нэвтрүүлэг хөтлөгч.

Эдуард Успенскийн бүтээсэн хамгийн алдартай дүрүүдийн дотроос дараахыг онцолж болно: Гена матар, Чебурашка, Фёдор ах, Шарик нохой, Матроскин муур, шуудан зөөгч Печкин гэх мэт.

Москвагийн Нисэхийн дээд сургуулийг (орос. MAИ) төгсөж, инженер болсныхоо дараа хүүхэлдэйн киноны зохиол бичиж амь залгуулдаг байжээ.

Успенский хүүхдийн номоос гадна Чебурашка цувралаас "Гена матар ба түүний найзууд" шүлэг, театрчилсан зохиол, зураг бичжээ.

Успенскийн "Фёдор ах"-ын тухай анхны ном болох "Фёдор ах, нохой, муур нар" 1974 онд хэвлэгдэн гарсан бөгөөд гол дүр 6 настай хүүг их бие даасан учраас "Фёдор ах" гэж нэрлэдэг байжээ. Эцэг эх нь түүнийг Матроскин хэмээх орон гэргүй муурыг байранд байлгахыг хориглосны дараа Фёдор ах гэрээсээ явжээ. Матроскин муур, Шарик нохой хоёртой хамт тэд Простоквашино тосгонд суурьшжээ. Тэд эрдэнэс олж, шөл, төмсөөр ажилладаг трактор худалдаж авах боломжтой болжээ. Уг номын зохиолоор "Фёдор ах, нохой, муур нар" хүүхэлдэйн кино, мөн "Простоквашино дахь гурав", "Простоквашино дахь амралт", "Простоквашино дахь өвөл" гэсэн алдартай гурамсан хүүхэлдэйн киног бүтээсэн байна.