Jump to content

Эдэлбэр газарт учруулсан хохирлыг үнэлэх зарчим

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Аргачлалд эдэлбэр газарт учруулсан хохирлыг үнэлэхэд эдийн засгийн төслүүдээс эдэлбэр газарт учруулах нийт хохирлыг хомсдлоос үүдэх хохирол, бохирдлоос үүдэх хохирол хэмээн тус тусад нь тооцохоор заасан. Үүнд:

Хомсдлоос үүдэх хохирол. Үйлдвэрлэлийн явцад шууд нөлөөлөлд өртөж эвдрэлд орох, хөрсний овоолго болон зам талбай, үйлдвэрлэлийн бусад обьектуудын дор орох газрыг шууд хомсдолд тооцно. Шууд хомсдолд орсон газрын эдийн засгийн үнэлгээ нь тухайн газрыг өөр зориулалтаар (өмнө нь ашиглагдаж байсан зориулалтаар) ашиглахад бий болох байсан эдийн засгийн алдагдсан боломжийнөртгөөр хэмжинэ. Үүнд: Бэлчээрийн зориулалтаар ашиглагдах газрын алдагдсан боломжийн өртгийг тооцохдоо шууд хохирлыг нь тухайн бэлчээрийн талбайн бүсийн үнэлгээгээр хэмжихийн зэрэгцээ шууд бус хохирлыг уг бэлчээрт бэлчээрлэх байсан малын ашиг шимийн бууралтаар, тоо толгойн хорогдолтоор хэмжиж болно. Тариалангийн газар бол мөн л тухайн бүсийн газрын үнэлгээ болон үр тарианы алдагдсан боломжоор хэмжинэ.

Бохирдлоос үүдэх хохирол. Газрын бохирдлыг 5 түвшинд хуваан үзэж болно. Бохирдлын байж болох түвшин нь нөлөөллийн аюулгүйн түвшин зөвшөөрөгдөх дээд хэмжээ (ЗДХ)-нээс хэтрэхгүй хэмжээтэй химийн бодисыг хөрсөнд агуулах түвшин юм. Аргачлалаар тооцсон хохирлын дүн нь боломжит хохирлыг илэрхийлэх бөгөөд газар ашиглагч, эзэмшигч нь газар ашигласны төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлсөн хэмжээгээр боломжит хохирол багасаж бодит хохирлыг тооцно.