Эдэлбэр газрын экологи-эдийн засгийн үнэлгээ
Үнэлгээний аргачлал. Газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж хомсдуулснаас үүдэх хохирлын хэмжээг дараахь томъёогоор тодорхойлно.
Ххомс1 = Sнө · (zмал + zтат)
Энд: Ххомс1 – бэлчээрийн зориулалтаар ашиглаж байсан газарт учруулах хохирлын үнэлгээ, төг/жил;
Sнө – шууд нөлөөлөлд өртөх талбай, га;
zтат – 1.0 га талбайн татвараас алдагдсан боломжийн өртөг (нэг хонин толгойгоос 100 төгрөгийн татвар авна. Нэг хонин толгойд 1.4 га газар ногдох буюу 1.0 га талбайд 0.714 хонин толгойгоор тооцвол 100 · 0.714 =71.4 төг болж байна), төг
zмал – малчин өрхийн малаас хүртэх ашиг шимийн алдагдал (нэг хонин толгойгоос 900 төгрөгийн ашигтай гэж тооцвол, нэг хонин толгойд 1.4 га газар ногдох буюу 1.0 га талбайд 0.714 хонин толгойгоор тооцвол 900 · 0.714 = 642.0 төг болж байна), төг
Ххомс2 = Sнө · (zалд + zтат)
Энд: Ххомс 2 – газар тариалангийн зориулалтаар ашиглаж байсан газарт учруулах хохирлын үнэлгээ, төг/жил;
Sнө – шууд нөлөөлөлд өртөх талбай, га;
zтат – 1.0 га газрын тариалалтаас төсөвт төлөх татвар, төлбөрийн дундаж хэмжээ, төг;
zалд – 1.0 га газраас хураан авах ургацын алдагдсан боломжийн өртөг (үр тариа, хүнсний ногоо, эмийн ургамал г.м), төг
Уурхайлалтад өртсөн талбайн хэмжээг тооцвол:
Sнө = Soв+ Sk
Энд: Sнө – уурхайн олборлолтод өртсөн талбай, м2, эсвэл га;
Soв – гадаад овоолгын суурийн эзлэх талбай, м2, эсвэл га;
Sk - уурхайн малталтад өртсөн талбай, м2, эсвэл га.
Нөлөөлөлд өртсөн газрын хэмжээг нийт ашигт малтмалын хэмжээтэй харьцуулсан харьцааг газрын нөлөөллийн коэффициент гэнэ.
Кнө= Sнө / Q
Энэ коэффициентийн тусламжтайгаар нэгж ашигт малтмалыг олборлоход хичнээн хэмжээний талбай өртснийг тодорхойлж болно.
Энд: Кнө-газрын нөлөөллийн коэффициент;
Q- ашиглалтын хугацаанд олборлосон ашигт малтмалын хэмжээ, тн.