Jump to content

Эерэг сэтгэл засал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Figure 1. Positive and Transcultural Psychotherapy (ЭСЗ after N. Peseschkian since 1977)

Эерэг сэтгэл засал (Англи: Positive Psychotherapy) нь 1968 оноос Германд боловсруулагдасан сэтгэл заслын арга юм. Энэ аргыг сэтгэцийн эмч, сэтгэл засалч Носсрат Пезешкиан бусадтай хамтран боловсруулсан. 1977 оноос энэхүү аргыг Эерэг сэтгэл засал (ЭСЗ) хэмээн нэрлэх болсон. ЭСЗ нь хүний мөн чанарын тухай эерэг ойлголтод үндэслэсэн хүмүүнлэг, психодинамик сэтгэл засал мөн. Хүмүүнлэг, системчилсэн, психодинамик, танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл заслын элементүүдийг багтаасан цогц арга барил юм. 2026 оны байдлаар 22 гаруй улсад ЭСЗ-ын төв ажиллаж, сургалтууд явагдаж байна. ЭСЗ-ыг эерэг сэтгэл зүйтэй андуурч болохгүй.[1]

Эерэг сэтгэл засал (ЭСЗ) нь 1970-1980-аад оны үед Носсрат Пезешкианы боловсруулсан сэтгэл заслын арга юм[2][3][4]. Анх "Ялгаварлах дүн шинжилгээ" гэж нэрлэж байгаад 1977 онд Пезешкиан бүтээлээ хэвлүүлснээс хойш ЭЕРЭГ СЭТГЭЛ ЗАСАЛ гэх болсон. Пезешкианы бүтээл 1987 онд англи хэл рүү орчуулагдсан. ЭСЗ дахь "positive" (латинаар positivus) гэсэн нэр томъёо нь хүний амьдралын туршлагын жинхэнэ, бодит, тодорхой талууд гэсэн утгаар хэрэглэгддэг. Эерэг сэтгэл заслын гол зорилго нь өвчтөн болон үйлчлүүлэгчийн чадвар, хүч чадал, нөөц, далд боломжуудыг өөрт нь ухамсарлуулах, хөгжүүлэхэд нь туслах явдал юм. Энэ арга нь сэтгэл заслын янз бүрийн чиглэлийн элементийг нэгтгэдэг. Энд:

  • хүний мөн чанарт болон сэтгэл заслыг үйлчлүүлэгчтэй хамтран, хоршин хийх явцад хүмүүнлэгээр хандах хандлга,
  • сэтгэцийн болон психосоматик эмгэгийн талаарх психодинамик ойлголт,
  • гэр бүл, соёл, ажил төрөл болон орчин, өөртөө туслах дадлага ажлын онцлогийг харгалзаж үздэг системчилсэн хандлага,
  • сэтгэл заслын бусад чиглэлийн техник аргуудыг нэгтгэсэн, зорилгодоо хүргэхэд чиглэсэн 5 алхамт/үе шатны сэтгэл заслын үйл явц[5].

ЭСЗ нь дэлхийн 20 гаруй соёлыг ажиглан судалсан судалгаанд тулгуурлан, зөрчилдөөн болон нөөц, боломжид илүүтэй төвлөрдөгөөрөө онцлог[6]. ЭСЗ нь танин мэдэхүйн зан үйлийн заслын гарт арга болон үйл явцад чиглэсэн аналитик сэтгэл засал хоёрын дунд оршдог. ЭСЗ нь оношилгоо, засал, заслын дараа өөртөө туслах болон сургалтандаа хагас бүтэцтэй хандлагыг ашигладаг.

Үүсгэн байгулагчийн тухай

[засварлах | кодоор засварлах]
Figure 2. Dr. Nossrat Peseschkian

Эерэг сэтгэл заслыг үндэслэгч профессор Носсрат Пезешкиан бол Иран гаралтай Германы сэтгэцийн эмч, мэдрэл судлаач, сэтгэл засалч, психосоматик анагаах ухааны мэргэжилтэн. 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үед тэрээр янз бүрийн эх сурвалж, эрдэмтэн, бүтээлүүдийг судлан санаа авчээ. Тухайлбал,

  • хүмүүнлэгийн сэтгэл зүйг болон түүний дараагийн дэвшлүүдийг бий болгосон тухайн цаг үеийн онцлог,
  • Виктор Франкл, Якоб Л.Морено, Хайнрих Менг зэрэг нэр хүндтэй, нөлөө бүхий сэтгэл засалч, сэтгэцийн эмч нартай тогтоосон хувийн харилцаа холбоо,
  • Бахай шашны хүмүүнлэг, нэгдмэл зарчим, үнэт зүйлс,
  • Тэр үеийн Германы психоаналистууд болон зан үйлийн сэтгэл зсалч нарын хоорондын зөрчилдөөний сөрөг туршлагаас үүдэн нэгдсэн арга барилыг бий болгох хүсэл,
  • Соёлын мэдрэмжтэй арга зүйн эрэл хайгуулаас үүдэлтэй 20 гаруй соёлын хүрээнд хийсэн соёлын онцлогийн ажиглалтууд.

Носсрат Пезешкианы амьдралын түүх, хувийн шинж чанар нь энэ хандлагыг бий болгоход болон цаашаа хөгжүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Пезешкианы намтрыг бичсэн зохиолч түүнийг "хоёр ертөнцийн хооронд аялагч" гэж тодорхойлсон [7] бөгөөд намтарчилсан ном нь “Дорно ба Баруун” гэсэн дэд гарчигтай. Эерэг сэтгэл заслыг хөгжүүлэхэд түлхэц болсон гол зүйл нь 1954 оноос Европт амьдрахдаа төрөл бүрийн соёлын зан үйл, зан заншил, хандлагын ялгааг маш сайн ухаарсан иран хүний туршлага байсан хэмээн Пезешкиан хэлсэн байдаг.

Бага насандаа Бахаи шашинтан байсан тэрээр бахайн зан заншил нь лалын, христийн болон иудейн шашинтай багш, хамтран суралцаж байсан оюутнуудын зан заншлаас ялгаатай байгааг ажиглаж, ухамсарлаж эхэлсэн. Энэ туршлага нь түүнийг шашин болон хүмүүсийн хоорондын харилцааны талаар эргэцүүлэн бодоход хүргэж, энэ хандлага нь ертөнцийг үзэх үзэл, гэр бүлийн үзэл баримтлалаас үүдэлтэй гэдэг ойлголт руу хөтөлсөн. Пезешкиан анагаахын мэргэжлээр суралцах хугацаандаа сэтгэц, мэдрэл, сэтгэл заслын янз бүрийн арга хоорондоо сөргөлдөж буйг нотолсон бөгөөд ийнхүү нотолсон нь шашин хоорондын болон хүн хоорондын хэвшмэл, өрөөсгөл ойлголтоос татгалзах ёстойг ойлгуулжээ. Энэ туршлага болон, Баруунд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдал гэх мэт ойлголтыг үргэлж үнэлж баршгүй гэж үздэг байсан нь адил үзэлтэй Пезешкианд тав тухтай байдлыг мэдрэхэд нь тусалсан[8].

Эерэг сэтгэл засал нь Курт Голдштейн, Абрахам Маслоу, Карл Рожерс зэрэг анхдагчдын суурийг нь тавьсан хүмүүнлэг сэтгэл судлал, сэтгэл зүйн эмчилгээнээс үндэстэй. Суралцах хугацаандаа Носсрат Пезешкиан Хайнрих Менг, Виктор Франкл, Жейкоб Леви Морено зэрэг нэрт сэтгэл засалчидтай биечлэн уулзсан нь түүнд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээжээ.

Гэсэн хэдий ч Пезешкиан Германы сэтгэл заслын нийгэмлэгийн янз бүрийн сургууль, арга барил, хандлагууд хоорондоо зөрчилдөөнтэй, сэтгэл судлаачид болон зан үйлийн эмч нар хамт сууж хооллохоос татгалзахыг нүдээрээ харж байлаа. Нэмж дурдахад, психоанализийн хүчтэй нөлөө, түүний дараагийн хөгжил, тухайлбал, неофрейдийн, психосоматик, төвлөрөлд чиглэсэн эрдэмтэн Балинт-ын хандлага нь Пезешкианы үзэл бодлыг бий болгосон. Эдгээр хуваагдлын хариуд тэрээр өөр өөр арга хоорондын ялгааг арилгах мета онолыг бий болгохоор эрэлхийлж эхлэв. Үүний зэрэгцээ Бахай шашны зарим зарчмыг Носсрат Пезешкиан бүхий л амьдралынхаа туршид сонирхон судалж, түүнээс урам зориг авч байсан. Бахайн шашинд шинжлэх ухаан болон шашны зохицлыг онцгойлон үзэхээс гадна бахайчууд хүнийг "үнэлж баршгүй үнэт чулуугаар баялаг уурхай"[9] гэж үздэг, соёлын олон янз байдлыг хамарсан нийгмийн тухай алсын хараа зэрэг ойлголтыг багтаасан байдаг. Эдгээр зарчим нь түүний бүтээлч байдал, философийн үзэл бодлыг төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эерэг сэтгэл заслын ахиц дэвшил нь удаан хугацааны туршид түүний хөгжилд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой байж болно. Анагаах ухааны боловсролыг тасралтгүй эзэмшсэнээр олж авсан мэдлэг, сэтгэл зүйн болон психосоматик практикт өвчтөнүүдтэй ажиллах туршлага, өөр өөр соёл, шашин шүтлэг, үнэт зүйлсийн тогтолцооны төлөөлөгчидтэй харилцах, түүнчлэн сэтгэл зүйн эмчилгээний аргуудын олон талт байдал зэрэг хүчин зүйлийг энд дурдаж болно.

Хуримтлуулсан туршлагын үр дүнд 1969 онд "Дифференциал анализ"-ийг бий болгож, улмаар шинэчлэн сайжруулж, 1977 онд албан ёсоор ЭЕРЭГ СЭТГЭЛ ЗАСАЛ гэж боловсрогдсон. Пезешкианы "Өдөр тутмын амьдралын сэтгэл засал" (1974), "Утгын эрэл хайгуул" (1983) зэрэг анхны номууд нь эерэг сэтгэл заслын хөгжилд психоанализ болон сэтгэл заслын экзистенциал сургуулиудын нөлөөг тусгасан байдаг[10]. Цаашилбал, "Гэр бүлийн эерэг засал" (1980) ном нь 1970-аад онд гэр бүлийн системчилсэн засалтай зэрэгцэн хөгжиж байгааг онцолсон. Нийтдээ Пезешкиан энэ хандлагыг тусгасан 29 ном олон тооны нийтлэл бичиж хэвлэсэн нь ЭСЗыг өргөнөөр түгээхэд хувь нэмэр оруулав.

1970-аад он бол өнөөгийн бидний мэддэг эерэг сэтгэл заслыг хөгжүүлэх, хүлээн зөвшөөрөх чухал үе юм. ЭСЗ-ыг сэтгэл заслын салбарт илүү өргөнөөр хүлээн зөвшөөрсөн нь эргэлтийн цэг байв. Энэ үед ЭСЗ-ын үндсэн зарчмууд үүсч, өвчтөн болон тэдний гэр бүлийнхэнд заслыг хэрэглэж эхэлсэн. Эдгээр зарчмууд Германд болон бусад хэлийн чанд бусад оронд уншсан лекцүүдээрээ танилцуулсан. Энэ чухал үед ЭСЗ-ын үндсэн таван номын дөрөв нь хэвлэгджээ. Тухайлбал, "Өдөр тутмын амьдралын сэтгэл засал" (1974 онд "Schatten auf der Sonnenuhr" нэрээр хэвлэгдсэн), "Эерэг сэтгэл засал" (1977 онд герман хэлээр хэвлэгдсэн), "Эерэг сэтгэл заслын дорнын түүхүүд" (1979 онд герман хэл дээр анх хэвлэгдсэн) болон “Гэр бүлийн эерэг сэтгэл засал” ном 1980 онд герман хэл дээр тус тус хэвлэгджээ. Нэмж дурдахад дээд сургуулийн сургалтын төгсөлтийн дараах анхны сургалтын курсууд 1970-аад онд явагдаж эхэлсэн бөгөөд эдгээр курсэд суурилан 1974 онд Висбадены Сэтгэл заслын академи (WIAP) хэмээх сургалтын байгууллага бий болсон. Энэхүү сургалтын байгууллагыг 1979 онд Гэссе хотын Анагаах ухааны танхим сэтгэл заслын чиглэлээр резидентурын сургалт явуулдаг байгуулга гэж хүлээн зөвшөөрсөн. Нэмж дурдахад 1977 онд Германы Эерэг сэтгэл заслын нийгэмлэг (DGPP) байгуулагдсан бөгөөд энэ нь дэлхийн эерэг сэтгэл заслын анхны үндэсний холбоо юм.

1980-аад оны үед ЭСЗ нь тасралтгүй хөгжиж, энэ нь "Утгын эрэл хайгуул" зэрэг ном хэвлэгдэн гарсан. “Утгын эрэл хайгуул” ном 1983 онд герман хэл дээр анх хэвлэгдэж, дараа нь 1985 онд англи хэл рүү орчуулагдсан. Залуу сэтгэл судлаачидтай хамтарсан ажил нь ЭСЗ-ын аргыг цаашид системчлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан. Энэ үед хамаарах нэг чухал үйл явдал бол 1988 онд дуусгаж хамгаалсан Хамид Пезешкианы докторын төсөл диссертаци[11] бфйлаа. Энэ нь чухам ЭСЗ-д зориулагдсан анхны шинжлэх ухааны бүтээл байв. Энэхүү диссертаци нь ЭСЗ-ын асуулга, анхны ярилцлагыг бүтэцтэй болгоход чухал алхам болсон.

ЭЗСын Анхны ярилцлага гэгч хэрэглүүрд тусгайлан асуулга боловсруулсан бөгөөд энэ нь дараа психодинамикийн судалгаанд хамрагдсан. 1988 онд анхны ярилцлагын асуумжийг WIPPF[12]-ын асуулгын хамт бага зэрэг өөрчлөн нийтлэлсэн. Энэ нь хожим боловсруулагдасан хагас бүтэцтэй психодинамик анхны ярилцлагны өмнөх хувилбар байсан бөгөөд психодинамик сэтгэл заслын салбарын анхны жишээнүүдийн нэг байв. 1980-аад онд Носсрат Пезешкиан Ази болон Латин Америкийн хөгжиж буй орнуудаар аялж, ЭСЗ-ын семинар зохион байгуулжээ. Энэ хугацаанд ЭСЗ-ын чухал бүтээлүүдийг англи хэл рүү орчуулсан. Доктор Пезешкиан мөн менежментийн сургалт, коучингад ЭЗС-ыг хэрэглэх арга барилын талаар семинар зохион байгуулж, ЭСЗ-ыг эдгээр чиглэлд ашиглах сонирхлыг төрүүлсэн.

Энэ хугацаанд Пезешкиан "Психосоматик ба эерэг сэтгэл засал" хэмээх эцсийн суурь бүтээлээ 1991 онд (герман хувилбар) хэвлүүлж, дараа нь 2013 онд англи хэл рүү орчуулсан. Энэхүү номдоо сэтгэл зүйн болон бие махбодийн олон эмгэгийг эмчлэх бүтэцтэй психодинамик аргыг танилцуулсан. 1990-ээд оны үед Төв болон Зүүн Европын орнуудад гарсан улс төрийн өөрчлөлт нь 1980-аад онд эхэлсэн ЭСЗ-ын олон улсын тэлэлтийг ихээхэн хурдасгасан юм. ЭСЗ нь Дорнод болон Барууны соёлын хооронд өвөрмөц сэтгэл зүйн байр суурь эзэлдэг эдгээр соёлуудад ихээхэн сонирхол татсан.

Зохион байгуулалттай ажлын арга барил, мэдлэгээрээ алдартай Зүүн Европын хамт олон нь ЭСЗ-ын семинаруудыг системчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 1990 онд ОХУ-ын Казань хотод анхны төв байгуулагдаж, улмаар дэлхий даяар 30 гаруй төв байгуулагдсан. Эерэг сэтгэл заслын үндэсний холбоо Болгарт (1993), Румынд (2004), Орос улсад байгуулагдсан[13]. 1996 онд ХБНГУ-д Олон улсын эерэг сэтгэл заслын төвийг төрийн бус байгууллагаар бүртгэж, дараа нь Дэлхийн эерэг сэтгэл засал болон соёл хоорондын/соёл дамнасан (Транскультураль) сэтгэл заслын холбоо (WAPP) болон өөрчлөгдсөнөөр ЭСЗ-ыг олон улсын хандлага болгох ажил үргэлжилж ирлээ. Эдгээр үйл явдал нь 1990 онд Вена хотод Европын сэтгэл заслын холбоо (EAP) байгуулагдсантай давхцаж, сэтгэл заслын мэргэжлийн болон хууль эрх зүйн стандартыг бий болгосон. Эерэг сэтгэл заслын төлөөлөгчид EAP байгуулагдсан цагаас эхлэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн.

Герман хэлээр ярьдаг орнуудад сэтгэл заслын янз бүрийн аргын үр дүнтэй байдлын талаарх маргааныг 1994 онд хэвлэгдсэн Клаус Гравегийн бүтээл[14], түүний мөрөөр сэтгэл заслын тухай хуулиудын талаарх маргааныг дагуулсан. Үүний хариуд Пезешкиан болон түүний хамтрагчид "Эерэг сэтгэл заслын үр дүн"[15] хэмээх томоохон судалгааг хийж, тэр нь 1997 онд Ричард Мертен-ий шагнал хүртжээ. Энэхүү судалгаа нь ЭСЗ-ын практик үр дүнтэй байдлын баталгаа болсон бөгөөд сэтгэл заслын нотолгоонд суурилсан практикт анхаарал хандуулж байгаатай нийцэж байв. 1999 онд янз бүрийн улс орны туршлагад үндэслэн ЭСЗ-аар мэргэшил дээшлүүлэх олон улсын сургалтын хөтөлбөр хэвлэгдсэн.

2000 онд ЭСЗ-ын сургагч багш нарын жил бүр явагдах олон улсын сургалтын эхлэл тавигдсан[16]. ЭЗС-ын өргөтгөл нь Германд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Висбадены Сэтгэл заслын академи (WIAP)[17] нь психодинамик сэтгэл заслын чиглэлээр сэтгэл судлаачид, түүнчлэн хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэл заслын багш, нийгмийн ажилтнуудад зориулсан төгсөлтийн дараах резидентурын сургалт явуулах эрхийг төрийн түвшинд хүлээн зөвшөөрсөн.

Германд Сэтгэл засалчдын тухай хууль байдаг[18]. Сургалтын хөтөлбөрийг цаашид хөгжүүлэх, ЭСЗ-ын анхан шатны болон ахисан түвшний сургалтыг системчлэхэд 1998 он онцгой чухал он болж, улмаар ЭСЗ-ын нөлөө Германаас хальсан. Хэдэн жилийн турш Зүүн Европт зохион байгуулагдсан үндсэн түвшний семинаруудын үр дүнд шинэ суурь үзэл баримтлал бий болсон. ЭСЗ нь анагаах ухааны агуулгаасаа хальж, сургууль, их сургуулийн боловсрол, менежментийн сургалт, коучинг зэрэг янз бүрийн салбарт хэрэглэгдэх болсон.[19][20]. ЭЗСын анхны Дэлхийн конгресс 1997 онд ОХУ-ын Санкт- Петербург хотноо зохион байгуулагдаж, түүнээс хойш 3-4 жил тутамд зохион байгуулагдаж байжээ. 2005 онд Боливийн Санта Круз хотын UTEPSA их сургуульд ЭСЗ чиглэлээр магистрын зэрэг олгох анхны төгсөлтийн хөтөлбөрийг дүүргэсэн. Олон улсын эерэг соёл хоорондын/соёл дамнасан сэтгэл заслын академи (IAPP) гэгддэг Проф.Пезешкианы санг 2005 онд Маниже Пезешкиан,Носсрат Пезешкиан хоёр байгуулав. Энэ сан олон улсын санаачлагыг дэмжиж, ЭСЗ-ын Олон улсын архивын үйл ажиллагааг хянадаг.

ЭСЗ-ыг үүсгэн байгуулагч Носсрат Пезешкиан 2010 онд таалал төгсч, ЭСЗ нийгэмлэг дараагийн шинэ шатанд оров. Дэлхийн эерэг соёл хоорондын сэтгэл заслын холбоо (WAPP) нь эерэг сэтгэл заслын дэлхийн дээвэр байгууллага болсон. 1996 онд Олон улсын эерэг сэтгэл заслын төв нэртэйгээр байгуулагдсан WAPP нь бие даасан гишүүд, үндэсний холбоод, сургалтын хүрээлэн, төв, үндэсний болон бүс нутгийн түвшний төлөөлөгчийн газруудаас бүрддэг. Үүний гол зорилго нь эерэг сэтгэл заслыг судлах, дадлага хийх, сурталчлах сонирхолтой гишүүд болон хувь хүмүүст дэмжлэг үзүүлэх явдал юм. WAPP нь Германы Висбаден хотод ашгийн бус байгууллагаар бүртгэгдсэн бөгөөд 2024 оны байдлаар дэлхийн 60 улсын 2600 гаруй бие даасан гишүүнтэй[21]. Эерэг сэтгэл засал бол Европын Сэтгэл заслын холбооны (EAP) албан ёсоор хүлээн зөвшөөрсөн арга барилын нэг юм. Европын Эерэг сэтгэл заслын төвүүдийн холбоо (EFCPP) нь Европ даяарх байгууллага бөгөөд EAP-ийн дэргэдэх IAPP Академиар дамжуулан Европын байгууллага (EWO), Бүх Европын магадлан итгэмжлэлийн байгууллага (EWAO) Европын магадлан итгэмжлэгдсэн сэтгэл заслын сургалтын хүрээлэнгийн (EAPTI) үүрэг гүйцэтгэдэг.

Хүсэл эрмэлзэлтэй сэтгэл засалч нар EFCPP-ийн сургалтад хамрагдсанаар эерэг сэтгэл заслын Европын сэтгэл заслын гэрчилгээг (ECP) авах боломжтой[22]. Эерэг сэтгэл заслын засал нь АНУ-д бүртгэгдсэн худалдааны тэмдэг юм (бүртгэл No6,082,225)[23]. 2016 онд эерэг сэтгэл заслын засал нь Европын холбоо болон Швейцарь улсад албан ёсоор бүртгэгдсэн. 2025 оны байдлаар Болгар, Гүрж, Герман, Румын, Косово, Украин, Этиоп, Монгол зэрэг улсад ЭСЗ-ын үндэсний холбоод байгуулагдав[24].

Цаашилбал, Армян, Австри, Беларусь, Болгар, Хятад, Кипр, Гүрж, Герман, Косово, Латви, Хойд Македон, Польш, Румын, Орос, Турк, Украин, Их Британи, Монгол дахь орон нутгийн болон бүс нутгийн 50 гарүй сургалтын төвүүдээр дамжуулан ЭСЗ идэвхтэй сурталчлагдаж байна. ЭСЗ-ын талаарх семинар, лекцүүд дэлхийн 80 гаруй оронд явагджээ. Болгар, Орос, Украин, Туркийн их дээд сургуулиудын сэтгэл судлал, сэтгэл заслын сургалтын хөтөлбөрт ЭСЗ орсон байгаа.

Үндсэн шинж чанарууд

[засварлах | кодоор засварлах]

ЭСЗ-ын үндэс нь шинжлэх ухааны онолд үндэслэсэн бөгөөд үүнийг бусад сэтгэл заслын аргуудаас олж харж болно. Гэсэн хэдий ч Пезешкианы энэхүү арга барил нь психодинамик ба хүмүүнлэг сэтгэл заслын онол, заслын практикийн элементүүдийг нэгтгэсэнээрээ соёл хоорондын/соёл дамнасан сэтгэл заслын хандлагыг бий болгож чадсан билээ. ЭСЗ нь үйлчлүүлэгчийн хувийн хэрэгцээ, салютогенетик нэгдсэн арга барилыг хэрэгжүүлдэг зарчим, гэр бүлийн засал, өөртөө туслах хэрэгслүүд бүгдийг харгалзан үздэг нэгдмэл арга барилыг ашигладаг[25].

ЭСЗ-ын аргын үндсэн шинж чанарууд:

  • Сэтгэл заслын нэгдмэл арга барил
  • Хүмүүнлэг психодинамик арга барил
  • Сэтгэл заслын цогц нэгдмэл тогтолцоо
  • Зөрчилдөөнт төвтэй богино хугацааны арга
  • Соёлуудын ялгааны мэдрэмжтэй
  • Түүх, шог яриа, зүйр цэцэн үгийг ашигладаг
  • Шинэлэг оролцоо болон арга техниктэй
  • Сэтгэл засал, анагаах ухааны бусад салбар, зөвлөгөө, боловсрол, урьдчилан сэргийлэх, менежмент, сургалтанд ашигладаг.

Үндсэн зарчмууд

[засварлах | кодоор засварлах]

Эерэг сэтгэл заслын гурван үндсэн зарчим буюу тулгуур нь[26]:

  • Итгэл найдварын зарчим
  • Тэнцвэрийн зарчим
  • Зөвлөгөөний зарчим юм.

Итгэл найдварын зарчим нь өвчтөнд түүний эмгэг, зөрчилдөөний цаад утга учир, зорилгыг танин мэдэх, ойлгоход нь туслах зорилготой гэж үздэг. Үүний үр дүнд эмгэгийг эергээр тайлбарлахад, тайлбарыг эергээр боловсруулан ухамсарлахад хүргэдэг. Жишээ нь:

  • Нойрны хямралыг сэрэмжтэй байх, хязгаарлагдмал нойртой ажиллах чадвар гэж,
  • Сэтгэлийн хямралыг гүнзгий мэдрэх, зөрчилдөөний хариуд сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадах чадвар гэж,
  • Шизофрени нь хоёр ертөнц, эсвэл уран зөгнөлийн ертөнцөд нэгэн зэрэг оршин тогтнох чадвар гэж үздэг.
  • Ийм өөдрөг үзлийг баримталснаар зөвхөн өвчтөнд төдийгүй түүний эргэн тойрон дахь хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөх боломжтой болно.

Тэнцвэртай байх зарчим нь нийгэм, соёлын ялгааг үл харгалзан хүн болгон бэрхшээл/асуудлыг даван туулах түгээмэл механизмд найдлагатай байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Носсрат Пезешкиан эерэг сэтгэл заслын тэнцвэрийн загвартай хослуулан янз бүрийн соёлын зөрчилдөөнийг шийдвэрлэх динамик, орчин үеийн хандлагыг боловсруулсан. Энэхүү загвар нь амьдралын дөрвөн үндсэн хүрээг тодорхойлдог:

  • Бие мах бодь/Мэдрэмж - психосоматик асуудлууд.
  • Амжилт/Үйл ажиллага – стресс үүсгэх хүчин зүйлүүд.
  • Дотны харилцаа холбоо/Ёс зүйн уламжлал - сэтгэлийн хямралыг өдөөгч хүчин зүйлс.
  • Ирээдүй/Уран зөгнөл/Амьдралын утга учир/Зөн совин - айдас ба фоби.

Эдгээр дөрвөн хүрээ нь бүх хүнд нийтлэг байдаг ч тухайн хүн ямар соёлд хамаарч байгаагаас шалтгаалан өөр өөр илэрдэг. Тухайлбал, барууны нийгэмд бие бялдрын сайн сайхан байдал, мэргэжлийн амжилтыг чухалчилдаг бол дорныхон хүмүүс хоорондын харилцаа холбоо, төсөөлөл, ирээдүйн хүсэл тэмүүллийг илүү чухалчилдаг. Холбоо барих, төсөөлөх чадваргүй байх нь янз бүрийн психосоматик өвчин үүсэхэд нөлөөлдөг гэдгийг мэддэг. Үүнийг Ид, Эго, Супер-эго гэсэн Фрейдийн сонгодог загварын бодит ялгаа гэж үзэж болно.

Зөвлөгөөний зарчим нь эерэг сэтгэл засалд нягт уялдаатай засал ба өөртөө туслах “таван үе шат” ойлголтыг танилцуулдаг. Эдгээр үе шатанд өвчтөн болон тэдний гэр бүлийнхэн хамтдаа өвчний талаар болон түүнийг шийдвэрлэх хувь хүний шийдлийн талаар мэдээлэл авдаг. Таван үе шат нь дараах байдалтай байна:

  1. Ажиглалт болон зай барих: Энэ үе шат нь сэтгэл засалч сэтгэл хөдлөлийн хувьд тодорхой зай сахихын зэрэгцээ, үйлчлүүлэгч хүсэл, бэрхшээл, асуудлаа мэдэрч, илэрхийлэх явдал юм.
  2. Бүрдүүлэлт/Мэдээлэл цуглуулах цэгцлэх: Өвчтөн сүүлийн 5-10 жилийн хугацаанд тохиолдсон амьдралын чухал үйл явдлуудын талаар эргэцүүлэн бодох үед танин мэдэхүйн чадвараа идэвхжүүлдэг.
  3. Нөхцөл байдлын урамшуулал, дэмжлэг үзүүлэх: Энэ үе шат нь өөртөө туслах, дотоод нөөцийг идэвхжүүлэхэд чиглэдэг. Өвчтөнийг зөрчилдөөнийг шийдвэрлэхэд өмнөх амжилтай туршлагыг ашиглахыг зөвлөж байна.
  4. Үгээр илэрхийлэх үйл явц: Өвчтөний харилцааны чадавх сайжирч, амьдралын дөрвөн хүрээтэй холбоотой шийдэгдээгүй зөрчилдөөн, асуудлуудыг томъёолж, илэрхийлэх боломжийг олгодог.
  5. Зорилгоо тэлэх/өргөжүүлэх: Энэ үе шат нь асуудлыг шийдвэрлэсний дараах ирээдүйн урт хугацааны амьдралын чиг баримжаагаа тодорхойлоход чиглэгддэг. Өвчтөнөөс "Бүх асуудал шийдэгдчихвэл та юу хиймээр байна вэ? Ирэх таван жилийн зорилго чинь юу вэ?" гэх мэт асуулт асууна.

Эдгээр таван үе шат нь хүний сайн сайхан байдлын янз бүрийн асуудлыг шийдвэрлэх, хувь хүний өсөлт хөгжил, ирээдүйн хүсэл тэмүүллийг дэмжих тогтолцоог бүрдүүлж, эмчилгээ, өөртөө туслах цогц арга барилыг илэрхийлдэг.

Эерэг сэтгэл засал нь мета онол юм

[засварлах | кодоор засварлах]

Анх Пезешкианы хоёр зорилго тавьж ажиллаж байсан: нэгдүгээрт, өвчтөнүүдэд ойлгож, ашиглахад хялбархан аргыг бий болгох, хоёрдугаарт, янз бүрийн сэтгэл заслын сургууль хооронд зуучлагч арга барил болох эерэг сэтгэл заслыг боловсруулах. 1977 онд герман хэлээр, 1987 онд англи хэл дээр хэвлэгдсэн "Эерэг сэтгэл засал" номондоо[27] тэрээр энэ сорилтод "Эерэг сэтгэл засал ба бусад сэтгэл засал" (хуудас 365–400) гэсэн нэг бүлгийг зориулсан. Энэ бүлэг “хамгийн хэцүү, хөдөлмөр их шаардсан бүлэг” гэж Пезешкиан хэлсэн байдаг. Тэрээр эерэг сэтгэл заслыг сэтгэл заслын талбарт гарч ирсэн зүгээр нэг өөр арга гэж ойлгож болохгүйг онцлон тэмдэглэсэн байдаг. “Энэ нь тодорхой тохиолдлуудад тохирох арга зүйн хандлагыг сонгох, эдгээр аргыг хооронд нь хосолж хэрэглэх хялбар цогц тогтолцоог бүрдүүлэх арга” хэмээн тэр тодорхойлсон. Нэг ёсондоо эерэг сэтгэл засал нь сэтгэл заслын мета онол юм. Тэрээр сэтгэл заслыг зөвхөн тодорхой шинж тэмдгүүдийг арилгах тогтсон арга гэж бус, харин өөрийн үйл ажиллагаа явуулж буй өргөн хүрээтэй нийгэм, соёл хоорондын болон нийгмийн орчинд үзүүлэх хариу үйлдэл гэж үздэг[28].

Пезешкиан мөн эерэг сэтгэл заслыг хаалттай, онцгой систем гэж үзэх ёсгүй гэж үзсэн; үүний оронд энэ нь сэтгэл заслын олон янзын аргуудыг нэгтгэж ач холбогдолтайгаар ашигладаг. Энэ нь сэтгэлзүйн шинжилгээ, сэтгэлзүйн динамик, зан үйлийн, бүлгийн, гипно эмчилгээ, эм, физик эмчилгээ зэрэг янз бүрийн хандлагыг хамардаг. Эерэг сэтгэл заслыг сэтгэл заслын хэд хэдэн хэмжээсийг хамарсан интеграцийн арга гэж үзэж болно.

Швейцарь дахь Клаус Граве болон түүний хамтран ажиллагсад сэтгэл заслын янз бүрийн аргын үр нөлөөний мета-анализыг хэвлэн нийтэлж, уламжлалт сэтгэл заслын сургуулиас давсан ерөнхий аргыг санал болгохоос өмнө бараг хорин жил өнгөрсөн[29]. АНУ-д сэтгэцийн эмч Жером Франк багцтай сэтгэл заслын тогтолцоо/схемыг санал болгосон ч энэ нь маргаантай байсан бөгөөд батлагдаагүй. Үүнээс хойш улам бүр хүлээн зөвшөөрөгдсөн эклектик болон интегратив сэтгэл заслын хөдөлгөөнүүд өргөжиж байгаа ч интеграцийн үндсэн зорилго болох онолын зохицуулалтанд анхаарлаа хандуулах биш, харин өөр өөр сургуулийн арга техникийг ашиглах захын функцэд ихээхэн анхаарал тавьж байна[30][31]. Заслын үйл явцад эмпати, хүлээлт, соёлын дасан зохицох чадвар, засалчийн хувийн шинж чанар зэрэг хүчин зүйлүүд нь тодорхой арга, хэрэгсэл, техникээс илүү чухал гэдэгтэй санал нэгдэж байна.

Эерэг сэтгэл засал нь одоо байгаа эмгэгийг арилгахаас илүүтэй өөртөө туслах боломж, чадвараа дайчлахыг чухалчилдаг. Абрахам Маслоу хувь хүний хөгжлийн боломж, эерэг чадваруудыг чухалчлах үүднээс "эерэг сэтгэл судлал" гэсэн нэр томъёог нэвтрүүлсэн[32]. Энэхүү хандлагын дагуу сэтгэл засал нь засалд оролцож байгаа хүмүүсийн чадварт анхаарал хандуулж, хөгжих боломж олгохоос эхэлдэг (Peseschkian N.,[33] с.1–7). Шинж тэмдэг, эмгэгийг мөргөлдөөнд үзүүлэх хариу үйлдэл гэж үздэг бөгөөд энэ нь амьдралын жам, баяр баясгалан, боломж, нөөц, хүч чадал, боломжийн салютогенезийг багтаасан хүмүүний бүхэл цул байдлыг хүлээн зөвшөөрдөг тул заслыг "эерэг" гэж нэрлэдэг (Jork K, Peseschkian N.,[34] с.;13).

Эерэг сэтгэл заслын "эерэг" гэсэн нэр томъёо нь "эерэг шинжлэх ухаан" (Макс Веберын дагуу, 1988) гэсэн ойлголтод суурилдаг бөгөөд энэ нь ажиглагдсан үзэгдлийн талаар дүгнэлт хийхгүй байх гэсэн үг юм. Носсрат Пезешкиан "positum" гэдэг нэр томьёог илүү өргөн утгаар нь ашигладаг бөгөөд энэ нь боломжтой, өгөгдсөн эсвэл бодитой гэсэн утгатай. Өвчинд хандах энэ эерэг хандлага нь өвчнийг ойлгох, эмнэл зүйн эмчилгээ явуулахад өвчнийг сөрөг талаас авч үзэхтэй адил чухал юм. Засал нь одоо байгаа чадавх, боломжуудыг өөртөө туслах зорилгоор дайчлах зорилготой бөгөөд зөвхөн "шинж тэмдгийн уут"-тай харьцахаас илүү хувь хүний хөгжлийн чадавх, чадварт анхаарлаа хандуулдаг. Пезешкиан шинж тэмдгүүд, эмгэгүүд нь зөрчилдөөний хариу үйлдэл гэж үздэг бөгөөд үүнд оролцсон хүмүүсийн бүрэн бүтэн байдал нь өгөгдсөн гэж үздэг тул заслаа "эерэг" гэж нэрлэдэг болсон[35].

Эерэг сэтгэл заслын суурь үзэл нь хүний төрөлхийн сайн сайхан, чадавхийг онцолсон, эдгээрийг хүний байгалиас өгөгдсөн мөн чанар гэж үздэг хүмүүнлэг үзэлд[36] суурилдаг[37]. ЭСЗ-ын дагуу хүмүүс хайрлах, танин мэдэх гэсэн хоёр үндсэн чадавхи/өгөгдөлтэй бөгөөд боловсрол, хувь хүний хөгжлийн замаар энэ чадвар, өвөрмөц онцлогоо хөгжүүлж чаддаг. Энэ нөхцөлд заслыг өвчтөн болон түүний гэр бүлийн цаашдын өсөлт, боловсролыг дэмжих хэрэгсэл гэж үздэг. Эерэг сэтгэл засалд эмгэгийг эерэг талаас нь авч үздэг. Жишээлбэл, сэтгэлийн хямралыг "мөргөлдөөнд гүн гүнзгий сэтгэл хөдлөлөөр хариулах чадвар", ганцаардлаас айх айдсыг "бусад хүмүүстэй хамт байх хүсэл", архидалтыг "бусдаас хүлээж авдаггүй халуун дулаан сэтгэлээр (мөн хайраар) өөрийгөө хангах чадвар", психозыг "хоёр ертөнцөд нэгэн зэрэг амьдрах чадвар", зүрхний эмгэгийг "зүрхний үйл ажиллагааг маш ойр байлгах чадвар" гэж тайлбарладаг.[38] ЭСЗ-д хамрагдсан эерэг үйл явц нь өвчтөн, түүний гэр бүл, эмч/засалч гээд бүх талын хэтийн төлвийг өөрчлөхөд хүргэдэг[39].

Зөвхөн шинж тэмдэгт анхаарлаа төвлөрүүлэхийн оронд гол гүнзгий зөрчилдөөнд төвлөрдөг. Нэмж дурдахад энэ арга нь "жинхэнэ өвчтөнийг" олж тодорхойлох боломжийг олгодог[40]. Учир нь, ихэвчлэн тусламж хүсч хандсан хүн нь өвчтөн биш, харин түүний нийгмийн орчны хэн нэгэн жинхэнэ өвчтөн байдаг. Өвчин эмгэгийг эерэг талаас нь тайлбарласнаар өвчтөнүүд болон бусад хүмүүс өвчний боломжит үүрэг сэтгэцийн динамик ач холбогдлыг ойлгож, өвчнөө таньж мэддэгийн зэрэгцээ өөрийн чадваруудыг хүлээн зөвшөөрөх боломжийг олдог.

Үндсэн Чадавхи (өгөгдөл) (ҮЧ) болон Бодит чадварууд (БЧ)

[засварлах | кодоор засварлах]

Тэдний ард хайр, шударга ёс гэгч ойлголт, эмх цэгц, бүрэн итгэлцэл, тэвчээр гэх мэт үнэт зүйлс буюу эерэг сэтгэл засалд бодит чадвар гэж нэрлэгддэг шинж чанарууд байдаг. Зан төлөв, үнэт зүйл, ариун журам, зөрчилдөөнтэй санаанууд нь соёлын онцлогоор тодорхойлогддог бодит чадваруудын утга агуулгатай холбоотой байдаг.

Өдөр тутмын амьдрал дахь зөрчилдөөн, түүнчлэн сэтгэл зүйн эмгэг, өвчинд хүргэж болзошгүй дотоод зөрчил нь хүнд тогтосон үнэт зүйлсийн шүүлттэй холбоотой байдаг. Үүнд хайр эсвэл шударга ёсоч гэх мэт ойлголтууд, эсвэл эмх цэгцтэй/зохион байгуулалтай байх байдал, бүрэн итгэх/итгэлцэл, тэвчээр/хатуужил/хүлээллцтэй хандах зэрэг үнэт зүйлс багтдаг бөгөөд эдгээр нь эерэг сэтгэл засалд Бодит чадварууд (БЧ) гэж нэрлэгддэг шинж чанарууд юм. Зан төлөв, үнэт зүйлс, сайн сайхан чанарууд болон зөрчилдөөнд хүргэдэг бодол санаанууд нь Бодит чадваруудын онцгой агуулгатай холбоотой байдаг. Энэ нь хүний тухайн соёлын онцлогоос үүдэлтэй.

Хүн бүр амьдралынхаа туршид суралцаж хөгжүүлсэн, хувь хүний туршлагаас үүдэлтэй бөгөөд соёл боловсролоор дамжуулан өвлөн авсан загвар болсон суурь үзлүүдэд өөр өөрийнхөөрөө хариу үйлдэл үзүүлдэг. Жишээ нь, цаг баримтлах, эсвэл бүрэн итгэл/итгэлцэл гэгч бодит чадваруудын талаар адил нөхцөл байдалд хоёр хүн өөр өөр ойлголттай байх болно.

Зовиур шаналал, тэр ч байтугай бие махбодийн хариу үйлдэлд (өвчин/зовиур) хүргэх зөрчилдөөн нь ихэвчлэн идэвхтэйгээр илэрсэн бодит чадваруудын (тухайлбал, цаг баримтлах, эсвэл итгэлцэл) талаарх ялгаатай ойлголтуудаас үүдэлтэй байдаг. Бодит чадварууд өөр өөрөөр үнэлэгддэг нь соёлын болон гэр бүлийн ялгаатай суурь үзлээс үүдэлтэй. Нийгмийн харилцан үйлчлэл, Үйл ажиллага, амжилт, шударга ёсоч байдлыг цаг баримтлах, эсвэл бүрэн итгэх/итгэлцлийн ач холбогдлыг харьцуулж үнэлэхэд янз бүрийн хүмүүс өөр өөрөөр үнэлнэ. Энэ нь зөрчилдөөн үүсгэдэг ч, хүмүүст суурь үзлүүдээ солилцох, тэдгээрээсээ суралцах, тэдгээрийг өргөжүүлэхэд хүргэдэг. 1977 онд Носсрат Пезешкиан "Бодит чадвар" гэсэн томъёоллыг нэвтрүүлсэн[41].

Пезешкианы томъёолсноор хүнд хоёр Үндсэн (өгөгдөл) чадавхи байдаг. Нэгд, Хайрлах чадавхи: сэтгэл хөдлөлийн хэрэгцээгээр илэрхийлэгдэх Анхдагч бодит чадварууд; хоёрт, Танин мэдэх чадавхи: Хоёрдогч бодит чадвар болон нийгмийн хэм хэмжээгээр дамжуулан хөгжөдөг чадавхи. Хайрлах чадавхи нь Тэвчээр/хатуужил/хүлээлцтэй ханадах, Цаг хугацааны мэдрэмж, Бүрэн итгэл/итгэлцэл зэрэг анхдагч бодит чадваруудаар илэрхийлэгддэг бол Танин мэдэх чадавхи нь Цаг баримтлах, Цэвэрч нямбай байх, Эмх цэгцтэй/Дэг журамтай/Зохион байгуулалттай байх зэрэг хоёрдогч бодит чадваруудаар илэрхийлэгдэнэ. “Бид танин мэдэх чадавхийн тусламжтайгаар туршлагаа бүтэцтэй болгодог. Үүнд суралцах (туршлага хуримтлуулах) болон заах (туршлагаа бусдад дамжуулах) зэрэг чадвар багтана”[42].

Бодит чадварууд
Анхдагч бодит чадварууд (хайрлах үндсэн (өгөгдөл) чадавхигаас хөгждөгХоёрдогч бодит чадварууд (танин мэдэх үндсэн (өгөгдөл) чадавхигаас хөгждөг
Хайрлах/хайрлагдах ба ойр дотны харилцаа холбоо тоготоох (өгөгдөл) чадавхи (Love and Capacity for Relationships)Цаг баримтлах чадвар (Punctuality)
Төгс төгөлдөр байх/Үлгэр жишээнээс даган дуурайх загвар авах чадвар (Role Model)Цэвэрч нямбай байх чадвар (Cleanliness)
Тэвчээр/Хатуужил/Хүлээцтэй хандах чадвар (Patience)Эмх цэгцтэй/Дэг журамтай/зохион байгуулалттай байх/хандах чадвар (Orderlinsss/Order)
Цаг хугацааны мэдрэмж (Time awareness)Дуулгавартай/сахилга баттай/нийгмийн хэв журмыг даган мөрдөх чадвар (Obedience)
Нийгмийн харилцан үйлчлэл (Contact)Courtesy)
Бэлгийн харилцааны мэдрэмТаашал авч/өгөх чадвар /өөрийн хүсийн адилтгалтай байх (Sexuality)Шударга ёсоор хандах/үйлдэх (Justice/Fairness)
Итгэл найдвар (Hope)Loyalty)
Бүрэн итгэл/Итгэлцэл (Trust)Шулуун шударга/Цэгц шулуун/Нээлттэй байх чадвар (Honesty/Directness)
Өөртөө итгэлтэй байх (Confidence)Хичээл зүтгэл/Амжилт/Тэмүүлэл/Урам зоригтой байх чадвар (Diligence/Achievment)
Итгэл үнэмшил, шашин шүтлэг/ёртөнцийг үзэх үзэл (Belief/Faith/Worldview)Арвич хямгач/Гамтай хандах чадвар Frugality/Thriftiness)
Эргэлзээ (Doubt)Найдвартай/Хариуцлагатай байх/хандах чадвар (Reliability/Trustworthiness)
Тодорхой байдал (Certanity/Assurance)Нарийн няхуур/Хянамгай байх чадвар (Accuracy/Precision)
Эв нэгдэл/нэгдэлцэл/харьялагдлын мэдрэмж (дотоод бүрэн бүтэн байдлын мэдрэмж) (Unity/Oneness)Ухамсартай /хүн чанарын үүднээс үйлдэх/ хандах чадвар (Counscientiousness)
Сэтгэл хөдлөлийн хэрэгцээ ба харилцааны чадвар (загварчлалаар бий болсон)Нийгмийн хэм хэмжээ, харилцааг бий болгох (хүмүүжил боловсролоор дамжуулан)

Пезешкиан “Ялгаварлах дүн шинжилгээний онол”-ыг боловсруулсан([43]; с. 25). Энэ онол нь тухайн үедээ психосексуал үе шатуудыг (жишээлбэл, аман, аналь ба эдипаль) болон Ид ба Супер-Эго-гийн бие даасан хөгжил, тэдгээрийн хоорондын зөрчилдөөнүүдийг голчлон судалж байсан психоанализд нэмэлт болон гарч ирсэн([44]; с. 25). Ялгаварлах дүн шинжилгээ нь хөгжлийн эхэн үе шатанд ямар тодорхой агуулга үүсэхийг судалдаг: Эцэг эхийн тэвчээр, бүрэн итгэлцлийн хөгжил, болзолгүйгээр хүлээн зөвшөөрөх хайрын туршлага нь аман үе шатанд амжилттай хөгжих хөгжлийн сэтгэл зүйн урьдчилсан нөхцөл мөн.

"Анхдагч" гэж нэрлэгддэг эдгээр чадварууд нь эцэг эхийн зан байдал, тэдний загварчлалаар хүүхдэд шууд дамжуулагддаг. Тэвчээртэй хандах (өөртөө эсвэл бусдад), бүрэн итгэх (өөртөө, бусдад, эсвэл хувь заяандаа), хэн нэгэнд зориулан цаг гаргах зэрэг Анхдагч бодит чадварууд нь хүүхдийн хөгжлийн үндсэн хэрэгцээ юм. Хүүхэд өөрийн насны онцлогт тохирсон дотоод тэнцвэрийг бий болгохын тулд тэдэнд орчны халуун дулаан уур амьсгал, цаг хугацаа, тэвчээр, эмпатитай болзолгүй хүлээн зөвшөөрөл хэрэгтэй байдаг[45].

Өөрт нь чухал, ач холбогдолтой хүнтэй анх харилцаа тогтоох анхдагч бодит чадвар нь хүн өөртэйгөө харилцах, өөртэйгөө эв найртай байх, өөрийгөө танин мэдэх, өөрийгөө болон ертөнцийг танин мэдэх чадварыг хөгжүүлэх, эцэст нь дотоод болон гадаад зөрчилдөөнийг зохих ёсоор даван туулах боломжийг олгодог. "Тэвчээр" гэсэн анхдагч бодит чадвар нь импульсийг хангалттай хянах, "бүрэн итгэл" чадварыг нь дотоод дэмжлэг, дулаан, аюулгүй байдлын мэдрэмжинд шаардлагатай байдаг. Хүүхдэд бага насанд нь мэдрэх 2 маш чухал зүйл бол нэгд, үргэлж цаг завтай, тэвчээртэй байдаг ээж, эмээгээс авсан ухамсаргүй хайр, хүлээн зөвшөөрөл, хоёрт, маш их итгэж, түүний өвөрт орж, хэзээ ч хэнд ч итгэж байгаагүй зүйлээ ярьж чаддаг хүүхдийн дотор байрласан эцгийн дүр төрх[46].

Цаг баримтлах, эелдэг/эвтэй байх, шулуун шудрага/цэгц шулуун/нээлттэй байх, шударга ёсоор хандах, үнэнч/чин баттай байх зэрэг хоёрдогч бодит чадварууд нь зөрчилдөөн, үл ойлголцлыг шийдвэрлэхэд ихэнхдээ нийгмийн хэм хэмжээний үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс "эмх цэгцтэй/дэг журамтай/зохион байгуулалттай байх" нь барууны соёл иргэншилд эцэг эх, хүүхдүүдийн хоорондын зөрчилдөөн, түүнчлэн гэрлэсэн хосын хоорондын зөрчилдөөний хамгийн түгээмэл агуулгын нэг юм. Шударга ёсоор хандах/үйлдэх Хоёрдогч бодит чадвар нь шударга бус байдлаас үүсэх зовинолын үед шударга ёсны талаар дахин дахин бодож цэгнэн, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх, яаралгүйгээр нөхцөл байдлыг ойлгох, тэвчээртэй байх нөхцөл байдалд зайлшгүй хүргэдэг. Сахилга батын нэг хэлбэр болох дуулгавартай/сахилга баттай байх, нийгмийн журмыг даган мөрдөх чадвар нь түүхэн шалтгааны улмаас ардчилсан Германд тийм ч их үнэлэгддэггүй ч сургуулиудад үүнийг амьдралын бодит байдал гэж үзэн угаасаа хүнд байх шийдвэр гаргах эрх чөлөө нь дүрэмд захирагдах хэрэгцээ шаардлагаар хойш тавигддаг бүтээгч чадварын нэгд тооцогддог. Тиймээс ч энэ нь боловсролын салбарт түгээмэл тохиолддог зөрчилдөөний хүчин зүйлийн нэг юм. Сэтгэл засалд Супер-эгогийн зөрчилдөөн нь шашны номлодог гэм буруутай байдлын зөрчилдөөнийг өдөөдөг нөхцөл байдалд үүсдэгийг онцлон тэмдэглэсэн байдаг[47].

Соёл дамнасан өнцгөөс харвал дорно дахины соёлууд хайр/хайрлах, бүрэн итгэл/итгэлцэл, нийгмийн харилцан үйлчлэл зэрэг анхдагч бодит чадваруудыг илүү үнэ цэнэтэй гэж үздэг бол барууны соёлууд зохион байгуулалт (эмх цэгцтэй, дэг журамтай), цаг баримтлах, цэвэрч нямбай байх зэрэг хоёрдогч бодит чадварыг илүү үнэлдэг нь анзарагдаж байна. Гэр бүл болгонд хүүхдийн хооллох цагийг тогтоох, гэр бүлийн үндсэн хоолыг яг цаг тухайд нь идэх яг таг тодорхой дүрэм, бусад ижил төстэй дүрмүүдийг бага наснаасаа онцолж өгдөг. Цаашид хосын харьцаанд илрэгдэх энэхүү ялгаа нь ихэвчлэн үл ойлголцол төдийгүй зөрчилдөөн, шүүлтэд хүргэдэг. Эдгээр бодит чадварыг, жишээлбэл, хүүхэд хооллох цагийг тогтоох, гэр бүлийн хооллох цагийг ягштал баримтлах зэргээр бусад ижил төстэй дүрмүүдийг сахих шаардлагыг хүүхдэд бага наснаас нь мэдрүүлдэг. Эдгээр ялгаа нь ихэвчлэн үл ойлголцол төдийгүй зөрчилдөөн, буруутгах, шүүмжлэхэд хүргэдэг.

Эерэг сэтгэл засал нь сэтгэл хөдлөлийн өдөөгч болох зөрчилдөөний тодорхой агуулгыг шинжилж, дотоод болон гадаад зөрчилдөөн, эсвэл эдгээр зөрчилдөөний агуулга болох үнэ цэнтэй зүйлс, чадваруудын талаар зөвлөгөө өгөх, засал явуулахад чиглэгддэг. Зовлон зүдгүүр, бие махбодийн шинж тэмдгүүдэд хүргэдэг сэтгэл хөдлөлийг эсрэг тэсрэг суурь үзлүүдийн хоорондох зөрчилдөөнд үйлчилдэг үнэт зүйлс гэж ойлгож болно. Үүнтэй холбогдуулан дурдахад, зөрчилдөөнд төвлөрсөн сэтгэл заслын үйл явц нь өдөөгч хүчин зүйлүүдэд илүү анхаарал хандуулахаас, сэтгэл хөдлөл үүсгэсэн зөрчилдөөнийг илрүүлж, цаашдаа түүнийг ухамсарлан боловсруулахад илүү анхаардаг[48].

Соёл хоорондын/Соёл дамнасан/Транскультураль хандлага

[засварлах | кодоор засварлах]

Соёл хоорондын (соёл дамнасан/транскультарль) хэтийн төлвийг сэтгэл засалд нэвтрүүлэх нь анхнаасаа Носсрат Пезешкианы анхаарлын төвд байсан төдийгүй түүний хувьд нийгэм, улс төрийн чухал ач холбогдолтой байв. Соёл дамнасан хандлага нь ЭЗС-ын аргад байнга давтагддаг сэдэв учраас Н. Пезешкиан түүний ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байдаг.

Энэ хандлага нь хувь хүний мөргөлдөөнийг ойлгоход үнэ цэнэтэй мэдээлэл болдог төдийгүй нийгмийн чухал үр дагавартай байдаг. Цагаачлал, хөгжлийн тусламж, өөр өөр соёл иргэншилтэй хүмүүстэй харилцах, хоёр өөр соёлтой хүмүүс гэр бүл зохиох, хэвшмэл үзлийг даван туулах, өөр өөр соёлын хүрээллээс бий болсон загварууд, соёл хоорондын нөхцөл байдлаас үүдэлтэй улс төрийн сорилтуудыг энэ хандлагаар шийдвэрлэх боломжтой[49].

Соёлын хүчин зүйлсийг багтаасан засал бүрийн өвөрмөц шинж чанарыг хүлээн зөвшөөрсөн нь ЭСЗ-ын хэрэглээг өргөжүүлж, олон үндэстний нийгэмд хэрэглэх үр дүнтэй арга болгосон.[50] ЭЗС-ыг 70 гаруй оронд зааж, дадлагажуулж ирсэн бөгөөд үүнийг сэтгэл заслын соёл дамнасан (транскультураль) хандлагатай арга гэж үзэж болно. Тиймээс ЭСЗ-ын зарчмууд нь сэтгэл зүйн боловсрол, насан туршийн боловсрол, сэтгэл заслын шинэ салбаруудыг хүлээн зөвшөөрөх, нэвтрүүлэхэд чухал юм. Энэ нь зайлшгүй шаардлагатай соёл хоорондын/соёл дамнасан сэтгэл заслын салбарыг тодорхойлж, бий болгох үндэс суурийг бүрдүүлдэг.

“Соёл хооронды/Соёл дамнасан/Транскультураль” гэдгийг ЭСЗ-д хоёр утгаар ойлгож болно: 1. Соёл хоорондын, эсвэл шилжин суурьшсан хүмүүсийн сэтгэл засал гэж нэрлэгддэг өөр өөр соёлтой хүмүүсийн өвөрмөц шинж чанаруудыг хүлээн зөвшөөрөх хандлага 2. Заслын харилцаанд соёлын хүчин зүйлийг харгалзан үзэх нь засалчийн хэрэглэх арга барилын хүрээг өргөжүүлж, нийгэм-улс төрийн ухамсрыг нь дээшлүүлэх явдал юм.

ЭСЗ нь соёлуудын ялгаанд мэдрэмтгий арга ("олон янз байдал дахь нэгдмэл байдал" гэсэн ойлголт), янз бүрийн соёл, амьдралын нөхцөл байдалд дасан зохицох боломжийг олгодог бөгөөд барууны "сэтгэл зүйн колоничлолын" нэг хэлбэр гэж үзэх ёсгүй.[51] Носсрат Пезешкиан ЭСЗын нийгмийн ач холбогдлыг онцолж, үүнийг бүлэг, ард түмэн, үндэстэн, соёлын бүлгүүдийн хоорондын харилцаа гэх мэт нийгмийн янз бүрийн харилцаанд өргөнөөр хэрэглэж болохыг санал болгож байна. Ингэснээр харилцан үйлчлэл, хүний чадвар, эдийн засгийн нөхцөл байдал – энэ бүгдэд анхаарлаа хандуулсан нийгмийн цогц (бүгдийг багтаасан) онол бий болгож болохоор байна[52].

Соёл хоорондын/Соёл дамнасан/Транскультураль сэтгэл засал нь зөвхөн өөр өөр соёлын харьцуулалт төдий биш харин хүний зан үйлийн соёлын хэмжигдэхүүнд чиглэсэн цогц хандлаг юм. Энэ нь хүмүүс юугаараа ялгаатай, юугаараа ижил төстэйг ойлгохыг хичээдэг. ЭСЗ нь өвчтөнд өөрсдийн зан үйлийн хэв маягийг (репертуарыг) өргөжүүлэх, өөрсдийн ирээдүйг харьцангуйгаар тодорхойлоход нь туслахын тулд бусад соёлын жишээг ашигладаг. Түүх, үлгэр, нийгмийн хэм хэмжээ, тэнцвэрийн загвар зэрэг хэрэгслийг соёл дамнасан хэтийн төлвийг хөгжүүлэхэд ашигладаг. 1979 онд Носсрат Пезешкиан "Транскультураль сэтгэл засал" гэсэн нэр томъёог анх хэрэглэж, "Худалдаачин ба тоть: эерэг сэтгэл заслын дорно дахины түүхүүд" номондоо нэг бүлгийг зориулжээ. Хувийн амьдрал, ажил хөдөлмөр, улс төрд соёл хоорондын зөрчилдөөнүүд улам нэмэгдэж байгаа тул тэдгээрийг шийдвэрлэх нь ирээдүйн томоохон зорилтуудын нэг болно гэж үзэж байв. Соёл хоорондын асуудлын зарчим нь хүмүүсийн хоорондын харилцааны болон дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэх зарчим болж, эцэст нь сэтгэл заслын объект болж хувирдаг[53].

Эерэг сэтгэл заслын асуулга - Анхны ярилцлага

[засварлах | кодоор засварлах]

Пезешкиан хагас бүтэцтэй “Анхны ярилцлага”-ын асуулга боловсруулсан. Энэ нь психодинамик сэтгэл заслын талбарын цөөн асуулгын нэг юм. 1988 онд танилцуулсан Хамид Пезешкианы диссертаци[54] нь ЭСЗ-ын сэдвээр бичигдсэн анхны шинжлэх ухааны докторын төсөл ажил байсан. Энэхүү диссертацид ЭСЗ-ын “Анхны ярилцлага”-ыг тодорхой бүтэцтэйгээр боловсруулан, асуулгын хуудсыг танилцуулж, психодинамикийн судалгааг хийсэн. Хожим боловсрогдсон хагас бүтэцтэй психодинамикийн Анхны ярилцлагын энэхүү урьдал хувилбар нь психодинамик сэтгэл засалд чухал хувь нэмэр оруулсан бөгөөд 1988 онд WIPPF-ийн ЭСЗ-ын асуулгын хамт хэвлэгджээ. Сэтгэл заслын Анхны ярилцлагыг анагаах эмнэлгийн үзлэг, өвчний түүхтэй харьцуулж болох сэтгэл заслын чухал бүрэлдэхүүн хэсэг юм[55]. Энэ нь оношлогоо, заслын төлөвлөлт, урьдчилсан дүгнэлт, таамаглал дэвшүүлэх зэрэг хэд хэдэн зорилготой[56].

ЭСЗ-ын анхны ярилцлага нь өвчтөнд оношлогоог түүний өвчний түүхийн дагуу тавьдаг хандлагатай төстэй бөгөөд түүнээс гадна харилцааны хүчин зүйлс, заслын явцад оролцогчдын холбоог мөн харгалзаж үздэг[57]. Энэ нь үр дүнтэй засал хийх найдварыг (Snyder,[58] с. 193-212, Frank[59]) багтаасан хүлээлтийн үр нөлөөний ач холбогдлыг[60] хүлээн зөвшөөрдөг. Хагас бүтэцтэй шинж чанар, дасан зохицох боломжийг олгодог хандлага улмаас хувь хүний засал, хосын засал, гэр бүлийн засал, зөвлөгөө, дасгалжуулалт зэрэг янз бүрийн нөхцөлд ба олон төрлийн соёлд хэрэглэгдэхэд тохиромжтой хэрэгсэл юм.

ЭСЗ дахь анхны ярилцлага нь заавал асуугдах болон нэмэлт асуултуудыг багтаасан хагас бүтэцтэй ярилцлага юм. Заавал асуугдах асуултуудад өгсөн хариултаас хамааран эмч нэмэлт асуулт асуух, эсвэл асуухгүйгээ шийднэ. Асуултууд нь нээлттэй, эсвэл хаалттай байж болох бөгөөд тэдгээрийг оношлогоо, засал, урьдчилсан дүгнэлт, таамаглал дэвшүүлэх зорилгоор мэдээлэл цуглуулахад ашиглана([61]; с.31). Ярилцлагыг ашиглах хэд хэдэн хувилбар байдаг. Тухайлбал, заслын урьдчилсан шатны нэг хэсэг болгон эхний уулзалт, эсвэл хэд хэдэн уулзалтын үеэр ашиглах; эхний уулзалтанд эрэл хайгуулын зорилгоор ашиглах; дараагийн уулзалтуудад тодорхой чиглэлүүдийг гүнзгийрүүлэх зорилгоор ашиглах гэх мэт. Анхны ярилцлага нь хувь хүн, хүүхэд, залуучууд, хос, гэр бүлтэй засал хийх, зөвлөгөө өгөх, дасгалжуулах зэрэг өргөн хүрээний нөхцөлд хэрэглэгдэх бөгөөд өөр өөр соёлд дасан зохцодог.[62]

Тэнцвэрийн загвар (ТЗаг)

[засварлах | кодоор засварлах]

Тэнцвэрийн загвар нь өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд сэтгэл засал, өөрөө өөртөө туслах, мөн гэр бүлийн засалд хэрэглэгддэг. Энэ нь Зигмунд Фрейдийн бэлгийн дур хүслийн тухай ойлголт, Альфред Адлерын амьдралын зорилгын үзэл баримтлал, Карл Юнгийн хүртэхүй, харьцаа, мэдрэмж, зөн совингийн дөрвөн үйлдэлтэй харьцуулж болно. Тэнцвэрийн загвар нь хувь хүний бүхэл цогц төсөөллийг санал болгож, чухам аль хүрээнд хөгжил дутагдаж буйг тодорхойлох боломжийг олгодог. Эдгээр хүрээнд байж болох зөрчилдөөнийг олж судалснаар шинэ тэнцвэрт байдалд хүрч, заслын явцын доторх синтезийг бий болгож чадна.

Figure 3. Balance Model in positive psychotherapy developed by Nossrat Peseschkian

Тэнцвэрийн загвар нь хүний амьдрал, үйл ажиллагааны үндсэн дөрвөн хүрээгээр тодорхойлогдох бөгөөд энэ нь хувь хүний сэтгэл ханамж, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сорилт бэрхшээлийг даван туулах чадварт ихээхэн нөлөөлдөг гэсэн суурь үзэл баримтлалд үндэслэдэг. Эдгээр хүрээнүүд нь тухайн үеийн хувь хүний зан чанарын гол үзүүлэлт болж, биологи-бие махбодь, оновчтой-оюун ухаан, нийгэм-сэтгэл хөдлөл, бүтээлч төсөөлөл, өдөр тутмын амьдралын үнэт зүйлд чиглэсэн талуудыг хамаардаг. Хүн болгон эдгээр хүрээ бүрт боломжуудыг эзэмшдэг ч боловсрол, хүрээлэн буй орчны ялгаагаас хамааран зарим нь илүү тод илэрхийлэгдсэн, эсвэл үл тоомсорлогдон хөгжөөгүй байж болно[63]. Эдгээр дөрвөн хүрээ нь амьдралын эрч хүч, үйл ажиллагаа, хариу үйлдэл нөлөөлж, хоорондоо холбоотой байдаг:

  1. Бие махбодийн идэвхтэй байдал үйл ажиллагаа болон хүртэхүй. Энд: хоол унд, эмзэглэл, бэлгийн харьцаа, нойр, амрах, спорт, гадаад төрх байдал хувцас зэрэг;
  2. Мэргэжлийн ололт, ур чадвар, тухайлбал, мэргэжил, эрхэлж байгаа ажил, гэр ахуйн үүрэг ажил, цэцэг, ургамал ургуулах, үндсэн болон дэд боловсрол, мөнгөний зохицуулалт;
  3. Түншүүд, гэр бүл, найзууд, танилууд болон танихгүй хүмүүстэй харилцаа холбоо барих хэв маяг; нийгмийн оролцоо ба үйл ажиллагаа;
  4. Ирээдүйн төлөвлөгөө, шашны зан үйлийн туршлага, зорилго/утга агуулга, бясалгал, бодрол, үхэл, үзэл баримтлал, санаанууд, алсын хараа эсвэл төсөөлөл-уран зөгнөлийн хөгжил.

Тэнцвэрийн загварын зорилго нь амьдралын дөрвөн хүрээний тэнцвэртай байдлыг сэргээх явдал юм. Сэтгэл заслын зорилго нь өвчтөнд өөрийн нөөц бололцоогоо тодорхойлж, тэдгээрийг динамик тэнцвэрт байдалд хүрэх зорилгоор ашиглахад туслах[64]. Тодруулбал, энергийн тэнцвэртэй хуваарилалтыг эрэмбэлэх шаардлагатай бөгөөд хүрээ тус бүр нь тэнцүү цаг хугацаа биш харин энерги буюу эрч хүчийн тэнцүү хувийг (хүрээ тус бүрт 25%) хуваарилж чаддаг болох зорилготой. Удаан хугацаанд үргэлжилсэн нэг хүрээг илүү хөгжүүлсэн, илүү анхаарал тавьсан байдал нь зөрчилдөөн, өвчин эмгэг, бусад сөрөг үр дагаварт хүргэдэг.

Дөрвөн үлгэр дууриаллын загварын хүрээ (ДДЗаг)

[засварлах | кодоор засварлах]

Хүүхдийн бага насны туршлагаас өвчтөнд үзүүлэх нөлөөг үнэлэх нь психодинамик сэтгэл заслын хамгийн чухал бөгөөд хэцүү ажил юм. ЭСЗ-д Үлгэр дууриаллын загвар гэгч арга барилыг хэрэглэдэг. Англиар Dimensions model[65]. ЭСЗд Үлгэр дууриал загварын тухай ойлголтыг мөн "жишээ", "Хэмжээст загвар", "Үлгэр дууриал" эсвэл "Хайрын хэлбэрүүд" гэж нэрлэдэг бөгөөд хувийн туршлага, хөгжлийг бүрдүүлдэг гэр бүлийн суурь үзлийн хэв маягийг тодорхойлох хэрэгсэл болгон ашигладаг.

Figure 4. The four model dimensions of positive psychotherapy

Бага насны хүмүүжил орчин тойрон нь Носсрат Пезешкианы тодорхойлсоны дагуу хүний өвөрмөц хөгжил, Хайрлах/Хайрлагдах болон Танин мэдэх/Танин мэдэгдэх өгөгдөл чадавхийн илэрхийлэлд нөлөөлдөг. Тэнцвэрийн загвар нь танин мэдэх чадавхийн арга хэрэгслийг дүрсэлсэн бол Үлгэр дууриалын загвар нь хайрлах чадавхийн арга хэрэгслийг харуулдаг.

ЭСЗ -д Үлгэр дууриаллын загварын дөрвөн хэмжигдэхүүнийг ашиглах нь зөвхөн "БИ" хэмжигдэхүүнийг төдийгүй "ТА", "БИД", "Анхдагч/Пра-БИД" хэмжигдэхүүнүүдийг нэвтрүүлснээр Кохут, Кернберг нарын аналитик “БИ” болон «Объект» онолыг өргөжүүлдэг. "ТА" хэмжигдэхүүн нь өвчтөний эцэг эх, эсвэл анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондын харилцах харилцааг илэрхийлдэг, "БИД" хэмжигдэхүүн нь эцэг эх/анхан шатны асран хамгаалагчийн бусадтай хэрхэн харилцаж байсан туршлагыг агуулдаг. ЭЗСын "Анхдагч БИД" хэмжигдэхүүн нь өвөрмөц бөгөөд эцэг эх, эмээ өвөө зэрэг өвчтөний анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгчид болон тэдний амьдралын харилцааг дүрслэхийн зэрэгцээ тэдний амьдралын философи, эсвэл шашны итгэл үнэмшлийг тодорхойлдог. Эдгээр дөрвөн субъектын харилцааг нэгтгэснээр ЭСЗ нь Объектийн онол болон психодинамик заслын ирээдүйд нөлөөлж болох өвөрмөц хандлага хэмээн тодорхойлогддог.

  1. "БИ" хэмжигдэхүүн нь хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөртөө итгэх итгэл, өөрийн дүр төрх, үндсэн Бүрэн итгэл эсвэл үл итгэх байдал зэрэг өөртэйгөө харьцах харьцаа болон амьдралд үүсгэх асуудлуудад анхаарлаа хандуулдаг загварын хэмжигдэхүүн юм. Эдгээр асуудалд тухайн хүний бага насны туршлага, эцэг эх, ах эгч нартайгаа харилцаж байсан харилцаа, тэд нарын хандлага ихээхэн нөлөөлдөг. Бага наснаасаа хүмүүс хүсэл, хэрэгцээ нь хэрхэн хангагдаж байсан туршлагад тулгуурлан өөртэйгөө харилцаа тогтоож сурдаг.
  2. "ТА" хэмжигдэхүүн нь хувь хүний бусадтай, ялангуяа романтик хамтрагчтайгаа харилцах харилцааны тухай. Энэ харилцааны үндсэн загвар нь тухайн хүний эцэг эх, ялангуяа тэдний хоорондын харилцааны жишээ юм. Эцэг эхийн хоорондох зан байдал, харилцан үйлчлэл нь түншлэлийн боломжит зан үйлийн загвар болж, хүн романтик хамтрагчтайгаа хэрхэн харилцаагаа бүрдүүлэхэд нөлөөлдөг.
  3. "БИД" хэмжигдэхүүн нь хувь хүний нийгмийн хүрээлэн буй орчинтойгоо харьцах харьцааны илэрхийлэл бөгөөд энд эцэг эхийн нийгмийн орчинтой харилцах харилцаа ихээхэн нөлөөлсөн байдаг. Нийгмийн зан үйлд хандах хандлага, амжилтын хэм хэмжээ нийгэмшүүлэх замаар эцэг эхээс хүүхдүүдэд шилждэг. Эдгээр хандлага, хүлээлт нь хамаатан садан, хамтран ажиллагсад, нийгмийн бүлгүүд, сонирхлын бүлгүүд, эх орон нэгтнүүд, нийт хүн төрөлхтөнтэй харилцах харилцаа зэрэг ойрын гэр бүлээс гадуурх нийгмийн харилцаатай холбоотой байдаг. Эдгээр нийгмийн харилцаанд эцэг эх хэрхэн харилцаж, удирдан чиглүүлж байгаа нь тэдний хүүхдийн нийгэмд хэрхэн бие авч явах/зан үйлдэх талаарх ойлголт, хандлагыг бүрдүүлдэг.
  4. "Гарал үүсэл/Анхдагч БИД/Пра-бид" хэмжигдэхүүн нь хувь хүний гарал үүсэл, эсвэл анхдагч нийгэмлэгтэй харилцах харилцааг хэлдэг бөгөөд үүнд эцэг эхийн амьдралын утга учир, зорилго, сүнслэг байдал/шашин, ертөнцийг үзэх үзэл зэрэгт хандах хандлага ихээхэн нөлөөлдөг. Энэ хэмжигдэхүүн нь зөвхөн шашны нийгэмлэгийн албан ёсны гишүүнчлэлд суурилдаггүй, харин амьдралын хожим үүсэх утга учрын талаархи асуултын үндэс юм. Хэдийгээр хүн шашин шүтлэгийг үгүйсгэсэн ч түүний гарал үүсэл, эртний нийгэмлэгтэй холбоо нь чухал хэвээр байна. Энэ нь утга санаа, зорилгыг хангах бусад чиг баримжаа олгох тогтолцооны үндэс суурь юм.

Зөрчилдөөний загвар

[засварлах | кодоор засварлах]

Пезешкианы психодинамик Зөрчилдөөний загвар (зургаас үзнэ үү) нь зөрчилдөөний гол цэг болох агуулгын ялгаа, түүний дотоод үнэлгээг онцолж өгдөг. Пезешкианы зөрчилдөөний сэтгэл зүйн динамик загвар (зураг харна уу) нь зөрчилдөөний гол анхаарал хандуулсан агуулга болон түүний дотоод үнэлгээний хоорондох ялгааг онцолж өгдөг. Загварт нь одоогийн хүнд хэцүү нөхцөл байдалд үүссэн Бодит зөрчилдөөн (БЗн), урьд өмнө бага насанд үүссэн Үндсэн зөрчилдөөн (ҮЗн), бие махбодийн, эсвэл сэтгэцийн шинж тэмдгийг үүсгэдэг ухамсарлагдаагүй Дотоод зөрчилдөөн (ДЗн) гэж тус тус тодорхойлогддог. "Зөрчилдөөн" гэсэн нэр томъёо нь (Латины confligere, мөргөлдөх, тэмцэх гэсэн утгатай) дотоод болон гадаад үнэт зүйлс, төсөөлөл хоорондын үл нийцэх байдал болон дотоод хоёрдмол байдлыг илэрхийлдэг. Сэтгэл хөдлөл, сэтгэл хөдлөлийн байдал, бие махбодийн хариу үйлдэл нь үнэт зүйлс болон бодит чадваруудын хуваарилалтын дотоод зөрчлийн дохионы үзүүлэлт гэж ойлгож болно. Тиймээс ЭСЗ-д агуулгын талаар Энэ сэтгэл хөдлөлийг юу үүсгэдэг, эсвэл өдөөдөг вэ?[66] гэж асуудаг.

Figure 5. The concept of the three main conflicts in PPT

Пезешкианы "микро гэмтэл" гэсэн ойлголт нь микро стресс үүсгэдэг "жижиг зүйл, эсвэл өчүүхэн зүйл" ([67]; с.80) гэгддэг ч дотоод зөрчилдөөнийг өдөөж болох жижиг, давтагдах сэтгэцийн гэмтлүүдийн хуримтлалыг томъёолдог. Эдгээр микро гэмтэл нь амьдралын томоохон үйл явдлууд, өөрөөр хэлбэл, макро гэмтлээс ялгаатай. Микро гэмтлүүд нь зөрчилдөөний агуулга болон харилцаа тогтооход тусалдаг хувь хүмүүсийн бодит чадваруудтай холбоотой боловч зөрчилдөөний эх үүсвэр болох магадалтай.

Даван туулах механизм хэт ачаалалтай байх Бодит зөрчилдөөнийн үед Бүрэн итгэл, Итгэл найдвар, Хайр/Энхрийлэл зэрэг сэтгэл хөдлөлийн анхдагч хэрэгцээг Эмх цэгцтэй/Дэг журамтай/Зохион байгулалтай байх, цаг баримтлах, шударга ёсч, шулуун шударга/нээлттэй байх зэрэг хоёрдогч чадварууд (БЧ2), эсвэл нийгмийн хэм хэмжээнүүдтэй мөргөлдүүлэн харьцуулсан хуучин ухамсарлагдаагүй Үндсэн зөрчилдөөн үүсч ирнэ. Үндсэн зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд хийж байсан өмнөх буулт нь одоогийн зөрчилдөөнд үр дүнгүй болох үед дотоод зөрчилдөөн үүснэ. Дотоод зөрчилдөөнийн үр дүнд зөрчилдөөнийг шийдвэрлэх оролдлого гэж үздэг шинж тэмдгүүд бий болно. Зөрчилдөөний хариу үйлдлүүд гэж тооцож болох шинж тэмдэгүүдийг тэнцвэрийн загвараар (ТЗаг) харуулж болно: энэ нь шийдвэр гаргахад хүргэж чадахгүй ч гэсэн нөлөөлөл/нэмэр үзүүлдэг. Тодорхой чадвар, ёс суртахуун, үзэл баримтлал, зарчмуудыг одоогийн нөхцөл байдалд дасан зохицохгүйгээр тууштай ашиглах нь эмгэг үүсгэнэ.

Хэрэв гэр бүлийн төсөөлөл, эсвэл урьд өмнө хийсэн буулт нь дахин дахин давтагдаж байх нөхцөлд ухамсарлагдаагүй дотоод зөрчилдөөн үүсч, энэ нь сэтгэл зүйн, психосоматик болон бие махбодийн эмгэг үүсгэх талтай. Эдгээр шинж тэмдэг нь өвчтөнд ямар нэг ухамсарлагдаагүй зүйлийг илэрхийлэх арга болж, хүн бүрийн хувьд онцгой ач холбогдолтой байдаг. ЭЗСын зорилго нь заслын харилцааны орон зайнд болон өдөр тутмын амьдралд үл тоомсорлогдсон хүүрээнүүдийг болон хөгжөөгүй чадваруудыг бэхжүүлэх, ингэснээр өвчтөнүүд зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэх, дотоод болон гадаад тэнцвэрт байдалд хүрэх боломжийг олгох явдал юм.

Түүх, сургаалт үлгэр, зүйр цэцэн үгийг ашиглан өгүүлэх арга

[засварлах | кодоор засварлах]

ЭСЗ-д ашигладаг тусгай арга бол үлгэр, түүх, зүйр цэцэн үгсийг заслын зориулалтаар ашиглах явдал бөгөөд үүнийг Носсрат Пезешкиан анх 1979 онд "Дорнын түүхүүд сэтгэл заслын хэрэгсэл болох нь: Худалдаачин ба тоть" бүтээлдээ нэвтрүүлсэн. Милтон Эриксоны Гипно засалд энэ аргыг хэрэглэж байсан ч энэ нь Пезешкианаас өмнө психодинамик засалд нийтлэг байгаагүй. Үлгэрт анхаарлаа хандуулж байсан Карл Густав Юнгын аргаас Пезешкианы арга нь өгүүлэх засал болон нийлэмжийн илүү өргөн хүрээний хэрэгслийг ашигладагаараа ялгагаатай. Дорно дахины болон бусад соёлын түүх, сургаалт зүйрлэлүүдийг ашиглан тухайн хүний онцлогийг танин мэдэх, цаашид өөртөө туслах боломжийг хөгжүүлэхийг хичээдэг. Олон соёлоос гаралтай янз бүрийн цэцэн үгс, эртний мэргэн үгсийн бэлгэдлийн утгыг сонсч байгаа хүн өөрийгөө илүү эергээр харж эхлэх талтай ([68] p. 92).

Европын соёлд анхнаасаа танил бус мэт санагдаж болох дорно дахины түүхийг ашигласны үр дүнд бий болох гайхашралын заслын үр нөлөө нь бүх соёлд үр дүнтэй болохоо баталсан ([69], с.24–34). Түүхүүд нь өөрийгөө өөр соёлын хүмүүстэй харьцуулах хэм хэмжээг бий болгох, тогтсон хэм хэмжээг эсэргүүцэх, тэдгээрийг харьцангуй гэж үзэх зэрэг эмчилгээнд олон үүрэг гүйцэтгэдэг. Заслын эхний үе шатанд эдгээр түүхүүд нь хэтийн төлөвийг өөрчлөхөд хүргэж болох бөгөөд үүнийг дараагийн үе шатуудад ашигладаг. Мөн түүхүүд нь сэтгэл хөдлөл, бодлыг чөлөөлөхөд тусалдаг бөгөөд энэ нь засалд ихэвчлэн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Заслын үеийн түүх ярих явц нь уншигч, эсвэл сонсогчдод түүхийн баатруудтай тэдний сэтгэл хөдлөлийн асуудлуудтай өөрсдийгөө адилтгаж, өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдлыг тусгаж ухамсарлах толь болдог. Шийдвэрүүдийг танилцуулснаар түүхүүд нь өвчтөнүүдэд өөрийн гэсэн хандлагатай харьцуулах загвар болсон нь илүү өргөн хүрээтэй тайлбар, өөрчлөлт хийх боломжийг бий болгодог. Нэмж дурдахад түүх ярих нь өөрчлөлтийг эсэргүүцэгч, хуучин хоцрогдсон санаануудтай зууралддаг өвчтөнүүдэд туслахад онцгой үр дүнтэй байдаг[70][71].

Таван үе шатат зөвлөгөө/засал явуулах суурь үзэл

[засварлах | кодоор засварлах]

Хувь хүний болон гэр бүлийн засалд хэрэглэдэг заслын явцын таван үе шатын хөтөлбөр нь гарын таван хуруу мэт Рэймонд Баттегайн тайлбарласан бүлгийн сэтгэл засал, Мореногийн Психодрам, Альфред Адлерын хүмүүсийн ахицтай боловсролд ажиглагддаг байгалийн үйл явцтай маш төстэй юм. Пезешкианы хандлагын онцлог[72] нь заслын үйл явцын энэ загварыг сэтгэл засалд системтэйгээр хэрэглэдэгт оршдог. Таван үе шаттай хөтөлбөр нь засалчийн хувьд засал явуулах замын зураглал болж, мөн үйлчлүүлэгчид өөртөө туслах явцад аль алинд нь хамгийн үр дүнтэй арга олох боломж болдог. Сэтгэл заслын хүрээнд хийсэн судалгааны дагуу засалч хүндрэлтэй заслын нөхцөл байдлыг илүү сайн даван туулж, заслын харилцааны талаар эргэцүүлэн бодох тусам заслын үр дүн төдий чинээ амжилттай болно гэдгийг харуулсан.

Заслын харилцан үйлчлэлийн гурван үе шат (хамааралт, ялгарал, салах) нь ганцаарчилсан уулзалт бүрт болон заслын нийт үйл явцын турш хэрэгжүүлэх харилцааны үйл явцын 5 үе шаттай уялдаа холбоотой[73].

  1. Анхны алхам- хэтийн төлвөө өөрчлөх ажилд үр дүн үзүүлэх хүлээн зөвшөөрөл, ажиглалт, зай барилт.
  2. Хоёр дахь алхам– бүрдүүлэлт/мэдээлэл цуглуулах, зөрчилдөөний агуулга болон үүсгэсэн нөхцөлийн ялгарал, өвчтөний давуу талыг илрүүлэх.
  3. Гурав дахь алхам- өөртөө туслах чадвар болон нөөцөө олж хөгжүүлэх, нөхцөл байдлын урамшуулал/дэмжлэг
  4. Дөрөв дэх алхам– зөрчилдөөнийг үгээр илэрхийлж, боловсруулах
  5. Тав дахь эцсийн алхам– зорилго тэлэх/өргөжүүлэх нэртэй, энэ нь ирээдүйд чиглэсэн шинэ суурь үзэл, ажлын бүтэц хөтөлбөр бүгдийг санаачлах, нэгтгэх, турших

Харилцаанд хандах энэхүү бүтэцтэй хандлага нь Пезешкианы арга барилын өвөрмөц тал бөгөөд заслын амжилттай үр дүнд хувь нэмэр оруулдаг. Энэхүү заслын үйл явц нь ирээдүй, өөрчлөлтөд чиглэгддэг бөгөөд өнөө үед үр дүнтэйгээр ашиглаж болох өнгөрсөн үеийн суурь үзлүүдэд чиглэгдсэн байдаг. Нэмж дурдахад, сэтгэл заслын бусад салбарын үзэл баримтлалыг тохиромжтой үед ашигладаг (интеграцийн тал). Өвчтөн болон түүний эргэн тойрныхон өвчний явцыг ойлгоход идэвхтэй оролцдог (өөртөө туслах). ЭСЗ-ын 5 үе шат нь заслын уулзалт бүрт, эсвэл заслын бүх үйл явцын туршид харилцааны бүтэц болдог. Иймгүй байсан бол заслын явц нь чиглэлгүй байх байсан[74]. Тохиромжтой ойлголт, тэргүүлэх асуултууд, түүхүүд, төсөөллүүдийг (ассоциации) өдөөх, өмнөх сэдвүүдийг эргэн харах замаар өвчтөний түүхийг ярих, эргэцүүлэн бодоход тусалдаг. Энэ үйл явц нь засалч болон өвчтөнд эхлэлийн цэг, аюулгүй байдлын мэдрэмжийг өгч, өвчтөнийг зөрчилдөөнийг даван туулах, ялангуяа засал дууссаны дараа өөртөө туслах явдалд бэлтгэдэг.

  1. Theo A. Cope (July 2014). "Positive Psychotherapy: 'Let the Truth be Told'" (Memento 13. Нэгдүгээр сар 2026 цахим архивт). International Journal of Psychotherapy. 18 (2).
  2. Peseschkian N. Schatten auf der Sonnenuhr: Erziehung, Selbsthilfe, Psychotherapie. Wiesbaden: Verlag Medical Tribune; 1974.
  3. Peseschkian N. Positive Psychotherapie. Theorie und Praxis einer neuen Methode. Frankfurt: Fischer; 1977.
  4. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977).
  5. Henrichs, C., Hum, G. (2020). Positive Psychotherapy and other psychotherapeutic methods. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 401–408), Springer, Cham (Switzerland).
  6. Remmers, A. (2020). Theoretical Foundations and Roots of Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 297–308), Springer, Cham (Switzerland).
  7. 7. Kornbichler T, Peseschkian M. Nossrat Peseschkian: Morgenland – Abendland; Positive Psychotherapie im Dialog der Kulturen. Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag; 2003.
  8. 7. Kornbichler T, Peseschkian M. Nossrat Peseschkian: Morgenland – Abendland; Positive Psychotherapie im Dialog der Kulturen. Frankfurt am Main: Fischer Taschenbuch Verlag; 2003.
  9. Baha’u’llah. Gleanings from the Writings of Baha’u’llah. Wilmette: US Baha’i Publishing Trust; 1990 (pocket-size edition, pp. 259–260).
  10. In recent years, some North American authors have published the clinical applications of positive psychology and named it Positive Psychotherapy (Martin E. P. Seligman, Tayyab Rashid, Acacia C. Parks, Positive Psychotherapy. November 2006, American Psychologist, 774–788) [Seligman M, Rashid T, Parks T. Positive psychotherapy. Am Psychol. 2006;61(8):774–88.]
  11. Peseschkian H. (1987). Psycho-soziale Aspekte beim lumbalen Bandscheibenvorfall – Eine orthopädisch-psychosomatische Untersuchung von 100 Patienten. Medizinische Dissertation. Universität Mainz.
  12. Peseschkian N, Deidenbach H. Wiesbadener Inventar zur Positiven Psychotherapie und Familientherapie WIPPF. Berlin: Springer; 1988.
  13. "PPT centers"
  14. Grawe K, Donati R, Bernauer F. Psychotherapie im Wandel: Von der Konfession zur Profession. Göttingen: Hogrefe; 1994.
  15. Tritt, K.; Loew, T. H.; Meyer, M.; Werner, B.; Peseschkian, N. (1999). "Positive psychotherapy: Effectiveness of an interdisciplinary approach". The European Journal of Psychiatry. 13 (4): 231–242.
  16. "Conferences".
  17. "Geschichte der WIAP-Akademie" [History of the WIAP Academy] (in German). Archived from the original on 2021-10-19.
  18. "Bundesgesetzblatt BGBL. Online-Archiv 1949 – 2022 | Bundesanzeiger Verlag".
  19. Peseschkian H. Die Anwendung der Positiven Psychotherapie im Managementtraining. In: Graf J, (ed). Seminare 2002 – Das Jahrbuch der Management-Weiterbildung (ManagerSeminare). Bonn: Gerhard May Verlags GmbH; 2001.
  20. Remmers A. An integrated model for salutogenesis and prevention in education, organisation, therapy, self-help and family consultation, based on positive family psychotherapy [Realized projects and experiences in Bulgaria 1992–1994]. 1995.
  21. "WAPP members". Archived from the original on 2023-07-18. Retrieved 2023-05-22.
  22. "Training standards".
  23. "Trademark Search". Archived from the original on 2020-01-17. Retrieved 2023-05-20.
  24. Peseschkian, N.; Tritt, K. (1998). "Positive psychotherapy effectiveness study and quality assurance". European Journal of Psychotherapy & Counselling. 1: 93–104. doi:10.1080/13642539808400508.
  25. Peseschkian, Hamid (2023). "Positive psychotherapy: Core principles". Current Psychiatry. 22. doi:10.12788/cp.0317.
  26. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977)
  27. Frank JD. Persuasion and healing: a comparative study of psychotherapy. 3rd ed. Baltimore: Hopkins Univ. Press; 1991.
  28. Lapworth P, Sills C. Integration in counselling & psychotherapy. Los Angeles: SAGE; 2010.
  29. Norcross JC, Goldfried MR. Handbook of psychotherapy integration. New York: Oxford University Press; 2003.
  30. Maslow AH. Motivation and personality. New York: Harper & Row; 1954.
  31. Nossrat Peseschkian mentions the term ‘positive psychology’ in his book on Positive Psychotherapy in 1987, p. 389, but not going further.
  32. Jork K, Peseschkian N. Salutogenese und Positive Psychotherapie. Bern, Stuttgart: Hans Huber Verlag; 2003/2006.
  33. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977)
  34. In German language, there is a very exact word for worldview, philosophy of life, or image or conception of human beings: Menschenbild. This concept plays a very important role in philosophy, medicine and psychotherapy.
  35. Peseschkian H, Peseschkian N. Der Mensch ist seinem Wesen nach gut. Die Notwendigkeit eines positiven Menschenbildes für Priester und Ärzte im Zeitalter multikultureller Gesellschaften. In: Paris W, Ausserer O (eds.). Glaube und Medizin. Meran: Alfred und Söhne; 1993.
  36. Abebe, S. W. (2020). Positive Interpretation as a Tool in Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 417–422), Springer, Cham (Switzerland).
  37. Peseschkian H. Osnovy pozitivnoj psichoterapii (Basics of positive psychotherapy). Archangelsk: Publications of the Medical School; 1993. (in Russian).
  38. Peseschkian H, Peseschkian N. Der Mensch ist seinem Wesen nach gut. Die Notwendigkeit eines positiven Menschenbildes für Priester und Ärzte im Zeitalter multikultureller Gesellschaften. In: Paris W, Ausserer O (eds.). Glaube und Medizin. Meran: Alfred und Söhne; 1993.
  39. Peseschkian H, Remmers A (2013): Positive Psychotherapie. In der Buchreihe „Wege der Psychotherapie“. Reinhardt Verlag München.
  40. Kirillov, Ivan; Efremova, Polina; Dobiala, Ewa; Pleshakov, Ivan (2023). "Primary Capacities as a Predictor of Perceived Stress, Anxiety, and Depression in the Pandemic Crisis of Covid-19". The Global Psychotherapist. 3 (2): 19–29. doi:10.52982/lkj195.
  41. Peseschkian, N. (1974): Schatten auf der Sonnenuhr. Wiesbaden: Medical Tribune.
  42. Peseschkian H, Remmers A (2013): Positive Psychotherapie. In der Buchreihe „Wege der Psychotherapie“. Reinhardt Verlag München
  43. Chykhantsova, Olena; Kuprieieva, Olga (2021). "Possibilities of Positive Psychotherapy in the Formation of Hardiness". The Global Psychotherapist. 1 (2): 22–26. doi:10.52982/lkj147.
  44. Chykhantsova, Olena; Kuprieieva, Olga (2021). "Possibilities of Positive Psychotherapy in the Formation of Hardiness". The Global Psychotherapist. 1 (2): 22–26. doi:10.52982/lkj147.
  45. Moghaddam FM, Harre R. But is it science? Traditional and alternative approaches to the study of social behavior. World Psychology. 1995;1(4):47–78.
  46. Badecka, Patrycja (2023). "The Possibilities OF Transcultural Positive Psychotherapy in Supporting the Development of Post-Traumatic Growth (PTG)". The Global Psychotherapist. 3: 98–103. doi:10.52982/lkj187.
  47. Remmers, A. (2020). Theoretical Foundations and Roots of Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 297–308), Springer, Cham (Switzerland).
  48. Remmers, A. (2020). Theoretical Foundations and Roots of Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 297–308), Springer, Cham (Switzerland).
  49. Cesko, E., Sinici, E. (2020). Positive Psychotherapy in Different Cultures. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 201–210), Springer, Cham (Switzerland).
  50. Peseschkian H. Die Anwendung der Positiven Psychotherapie im Managementtraining. In: Graf J, (ed). Seminare 2002 – Das Jahrbuch der Management-Weiterbildung (ManagerSeminare). Bonn: Gerhard May Verlags GmbH; 2001.
  51. Robinson DJ. The psychiatric interview. 2nd edition. Port Huron, MI, USA, Rapid Psychler Press: 2005
  52. Reimer C, Eckert J, Hautzinger M, Wilke E. Psychotherapie: Ein Lehrbuch für Ärzte und Psychologen. Heidelberg: Springer; 2000.
  53. Lambert NJ. Psychotherapy outcome research: implications for integrative and eclectic therapists. In: Goldfried M, Norcross JC, editors. Handbook of psychotherapy integration. New York: Basic Books; 1992.
  54. Peseschkian H. (1987). Psycho-soziale Aspekte beim lumbalen Bandscheibenvorfall – Eine orthopädisch-psychosomatische Untersuchung von 100 Patienten. Medizinische Dissertation. Universität Mainz.
  55. Snyder C. R. Handbook of hope: theory, measures & applications. San Diego: Academic Press; 2000.
  56. Frank J. D. Persuasion and healing: a comparative study of psychotherapy. 3rd ed. Baltimore: Hopkins Univ. Press; 1991.
  57. Peseschkian H. Psycho-soziale Aspekte beim lumbalen Bandscheibenvorfall (Psycho-social aspects of lumbar disc herniation). Doctoral medical dissertation. University of Mainz, Medical Faculty; 1988.
  58. Remmers, A., Peseschkian, H. (2020). The First Interview in Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 309–330), Springer, Cham (Switzerland).
  59. Peseschkian, H., Remmers, A. (2020). Life Balance in Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 91–102), Springer, Cham (Switzerland).
  60. Peseschkian H. Psycho-soziale Aspekte beim lumbalen Bandscheibenvorfall (Psycho-social aspects of lumbar disc herniation). Doctoral medical dissertation. University of Mainz, Medical Faculty; 1988.
  61. Cesco, Enver (2023). "Four Aspects of the Quality of Life, the Balance Model and Sexual Disorders". The Global Psychotherapist. 3: 104–114. doi:10.52982/lkj188.
  62. Peseschkian, N. Positive psychotherapy of everyday life: A practical guide. Bloomington, USA: AuthorHouse; 2016. (first German edition in 1974)
  63. Goncharov, M. (2020). Conflict model of Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 331–348), Springer, Cham (Switzerland).
  64. Battegay R. In: Jork K, Peseschkian N, editors. Salutogenese und Positive Psychotherapie. Bern: Huber; 2006.
  65. Peseschkian, Farid; Torres, Diego (2024). Therapeutic Narration. Anecdotes & Aphorisms for Psychotherapy & Self-Help (1st ed.). Wiesbaden: WAPP Press. ISBN 978-3-910225-21-3.
  66. Lytvynenko, O., Zlatova, L., Karikash, V., Zhumatii, T. (2020). Using stories, anecdotes and humor in Positive Psychotherapy. In: Messias E., Peseschkian H., Cagande C. (Editors) Positive Psychiatry, Psychotherapy and Psychology, (pp. 349–358), Springer, Cham (Switzerland).
  67. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977)
  68. Remmers, Arno (2022). "How do Traditional Stories Work in the Process of Solving Unconscious, Interpersonal and Cultural Conflict? A Contribution to Narrative Ethics". The Global Psychotherapist. 2 (2): 77–85. doi:10.52982/lkj175.
  69. Eryilmaz, Ali (2023). "The Method of Resolving Actual Conflict in Five Stages and with Five Capabilities Based on Positive Psychotherapy: The Trust-PHAL Method". The Global Psychotherapist. 3: 15–24. doi:10.52982/lkj177.
  70. Remmers, Arno (2023). "Transference and Countertransference". The Global Psychotherapist. 3: 75–79. doi:10.52982/lkj183.
  71. Kirillov, Ivan (2023). "Evaluation Criteria for Psychosomatic Practice". The Global Psychotherapist. 3 (2): 57–69. doi:10.52982/lkj199.
  72. Peseschkian N. Positive Psychotherapy. Theory and practice of a new method. Berlin, Heidelberg: Springer-Verlag; 1987. (first German edition in 1977)
  73. Cope TA. Positive Psychotherapy’s theory of the capacity to know as explication of unconscious contents. J Relig Health. 2007;48(1):79–89.
  74. Peseschkian H. Osnovy pozitivnoj psichoterapii (Basics of positive psychotherapy). Archangelsk: Publications of the Medical School; 1993. [in Russian].