Эзнээ хошуу
Эзнээ хошуу
额济纳旗 • ᠡᠵᠡᠨᠡ ᠬᠣᠰᠢᠭᠤ | |
|---|---|
| Солбицол: 41°44′44″N 100°19′05″E / 41.7456°N 100.318°EСолбицол: 41°44′44″N 100°19′05″E / 41.7456°N 100.318°E | |
| Улс | |
| Өөртөө засах орон | Өвөр Монгол |
| Аймаг | Алшаа |
| Хошууны төв | Далайхөв |
| Газар нутаг | |
• Нийт | 114,606 км2 (44,250 бээр2) |
| Хүн ам (2020)[1] | |
| • Нийт | 35,756 |
| • Нягтрал | 0.31/км2 (0.81/бээр2) |
| Цагийн бүс | UTC+8 (Хятадын Стандарт) |
| Бүсийн дугаар | 0483 |
| Вэб сайт | www |
| Эзнээ хошуу | |||||||
|---|---|---|---|---|---|---|---|
| Хятад нэр | |||||||
| Хялбаршуулсан | 额济纳旗 | ||||||
| Уламжлалт | 額濟納旗 | ||||||
| |||||||
| Монгол нэр | |||||||
| Монголын Кирилл | Эзнээ хошуу | ||||||
| Монгол бичиг | ᠡᠵᠡᠨᠡ ᠬᠣᠰᠢᠭᠤ | ||||||
| |||||||
Эзнээ хошуу (монголоор eǰen-e qosiɣu; хятадаар 额济纳旗 Éjìnà Qí) — БНХАУ-ын Өвөр Монголын ӨЗО-ы Алшаа аймагт харьяалагддаг хошуу.
Эзнээ хошуу Өвөр Монголдоо хамгийн том 114.6 км² талбай бүхий, дунджаар д.т.дээш 1000 метрт өргөгдсөн говь цөлийн нутагтай. 2000 онд Эзнээ хошууны хүн амын тоо 22,326 гэж тоологдсоны олонх нь Хятад үндэстэн, цөөнхөөс 4,891 нь Монгол үндэстэн байжээ.[2] Эндхийн монголчуудын цөм нь Торгууд ястан.
Эзнээ хошууны төв Далайхөв балгас Хөх хотоос 1398 км, аймгийн төв Баянхот балгасаас 640 км зайд төвлөсөн байна. Хошуунд Гашуун нуур, Сов нуур гэх аймагтаа томд тооцогдох хоёр нуур байдаг ба тэдгээрт Морин гол[3], Их гол гэх ширгэдэг голууд цутгана. Баруун урд талаас нутгийн төвөөр Эзнээ гол урсдаг.
Эзнээ хошуу БНХАУ-г төлөөлж Монгол улстай (Өмнөговийн баруун урд тал, Баянхонгорын урд тал, Говь-Алтайн зүүн урд тал) 507 км газар хил залгадаг. Монгол улстай нэвтрэлцэх Цэх боомт[4] (эсрэг талд Шивээхүрэн боомт) гэж бий.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эзнээ хошуу нь 1704 онд байгуулагдсан. Чин гүрний үед энэ хошууг "Эзнээгийн торгууд хошуу" буюу "Эзнээ голын торгууд хошуу" гэж нэрлэдэг байжээ. Тухайн үед энэ нь аль ч чуулганд харьяалагддаггүй байсан бөгөөд Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамын шууд харьяанд байв. Гэсэн хэдий ч засаг ноён нь Шанси-Ганьсугийн бүгдийг захирагч сайдын (陝甘總督) тушаалыг дагаж мөрдөх шаардлагатай байв.
| Нэр | Цол | Бүрэн эрхийн хугацаа | Тайлбар |
|---|---|---|---|
| Аравжир | Засаг, хошууны бэйс | 1704-1716 | |
| Данзан | Засаг, хошууны бэйс | 1716-1740 | 1716 оноос хошууны бэйс, 1729 оноос төрийн бэйл. |
| Лувсандаржаа | Засаг, төрийн бэйл | 1740-1753 | |
| Ванжилцэрэн | Засаг, төрийн бэйл | 1753-1810 | |
| Дондовцэрэн | Засаг, төрийн бэйл | 1810-1812 | |
| Баярманлай | Засаг, төрийн бэйл | 1812-1841 | |
| Дашцэрэн | Засаг, төрийн бэйл | 1841-1870 | |
| Уртнасан | Туслагч тайж | 1870-1873 | |
| Данзан | Засаг, төрийн бэйл | 1873-1892 | |
| Өлзийбадрах | Засаг, төрийн бэйл | 1892-1899 | |
| Дашцэрэн | Засаг, төрийн бэйл | 1899-1930 | |
| Түвшинбаяр | Засаг, төрийн бэйл | 1930-1938 | |
| Лхаваанжав | Засаг, төрийн бэйл | 1938-1949 | |
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ Inner Mongolia: Prefectures, Cities, Districts and Counties
- ↑ Baidu нэвтэрхий толь сүлжээ - Эзнээ хошуу (хятад хэлээр)
- ↑ "Мөрөн гол" гэдэг байж магадгүй. Нягтлан тодруулах хэрэгтэй.
- ↑ "Цэх боомт" бус "Цэгээ боомт" байж магадгүй. Монгол үсгээр цэх - цэгээ адилхан бичигдэнэ. Өвөр Монголд хэрхэн хэлдгийг тодруулах хэрэгтэй.
- ↑ 清史稿/卷211
- ↑ 阿拉善盟档案史志局, ed. (2015). 清代蒙古各旗札萨克和王公世袭集 (Хятад хэлээр). 宁夏人民出版社. х. 94–96. ISBN 978-7-227-06076-5.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Солонго сүлжээ - Эзнээ хошууны хот суурин, газар усны нэрийг тодорхой бичсэн Алшаа аймгийн газрын зураг[permanent dead link] (монгол хэл, монгол үсгээр)
- Google maps - Эзнээ хошууны газрын зураг (хятад хэл, англи үсгээр)
- Даяар Монгол сүлжээ - На.Сүхбаатар: Өмнөд хилийн цаадах Монголчуудын тухай. Өдрийн сонин №297(3374). 2009.12.11 (монгол хэл, кирил үсгээр)