Эзэн Хаан Коомэй
Харагдац
| Эзэн Хаан Коомэй 孝明天皇 | |||||
|---|---|---|---|---|---|
Шоотароо Коямагийн зурсан нас барсны дараах хөрөг, 1902 | |||||
| Японы эзэн хаан | |||||
| Хаанчлал | 1846 оны 3 сарын 10 – 1867 оны 1 сарын 30 | ||||
| Хаан ширээнд залсан | 1847 оны 10 сарын 31 | ||||
| Өмнөх | Нинкоо | ||||
| Залгамжлагч | Мэйжи | ||||
| Шогунууд | |||||
| Төрсөн | Осахито, Хунтайж Хиро (煕宮統仁親王) 22 7 сарын 1831 Киото, Токүгава шогунт улс | ||||
| Өнгөрсөн | 30 1 сарын 1867 (35 насалсан) Киото, Токүгава шогунт улс | ||||
| Оршуулга | Ночи но цүки но ва но мисасаги (後月輪東山陵), Киото | ||||
| Эхнэр/нөхөр | Асако Күжоо | ||||
| Хүүхэд | |||||
| |||||
| Гэр бүл | Японы эзэн хааны гэр | ||||
| Эцэг | Эзэн Хаан Нинкоо | ||||
| Эх | Оогимачи Наоко [ja] | ||||
| Шашин | Шинто | ||||
| Гарын үсэг | |||||
Эзэн Хаан Коомэй нь (1831-1867) 1846-1867 оны хооронд Японы 121 дэх эзэн хаан байсан. Тэрбээр хэрэг дээрээ нэр төдий эзэн хаан байсан бөгөөд цэвэр бэлгэ тэмдгийн шинж чанартай байсан юм. Түүний нэрийн өмнөөс Токүгавагийн шоогүн нар улс орныг удирдан залж байв. Түүний жинхэнэ нэрийг Осахито гэдэг байсан. Тэрбээр 1831 онд Эзэн Хаан Нинкоо болон түүний татвар Фүживара Цүнэко нарын 4 дэх хүү нь болон мэндэлжээ. Эзэн хаан Коомэй нь 4 охин, 2 хүүтэй байсан агаад ахмад хүү нь ирээдүйн Эзэн Хаан Мэйжи билээ. Түүний хаанчлалын сүүлчийн жилүүдэд АНУ-тай харилцаа тогтоосноор Япон орон барууны соёлыг өөртөө аажмаар нэвтрүүлж эхэлжээ.
| Өмнөх Эзэн Хаан Нинкоо |
Японы эзэн хаан 1846-1867 |
Дараах Эзэн Хаан Мэйжи |